Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Бостон Селтикс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: Улирлын тоглолтонд 50-32 амжилт үзүүлсэн. Гэхдээ гол түлхүүл тоглогчид нь амарч байх үед 17-17. Тэгээд плей-оффт 2008 оны Селтикстэй адил тоглосон ч шигшээ тоглолтонд хожигдсоныг та бүхэн мэдэж буй.

Ерөнхий дасгалжуулагч: Док Риверс. Магадгүй түүний сүүлийн улирал гэж тэр нэгэнтээ хэлсэн. Багийн гишүүдээ зоригжуулах алхам ч байсан байж болох.

Гол гарз: Тони Аллен үгүйлэгдэх болов уу. Түүнчлэн Рашид Уоллес.

Гол олз: Кендрик Перкинсийн хийж чадаагүй самбар доорхи сул талыг бүрэн нөхөхөөр Жермейн О’Нил болон Шакийг багтаа авчихсан. Түүгээр зогсохгүй ДеЛонте Вест, фон Вэйфер нарыг нөөцөөс том хувь нэмэр оруулуулах үүднээс элсүүлсэн.

Түүнчлэн энэ багт шинэ хүмүүс ирснээс тэд нэг баг шиг бүрэлдэх хэрэгтэй. Ражон Рондо дээр суурилсан баг гэдгийг бүгд ойлгож хамтран ажиллах хэрэгтэй болов уу.

Байж болох хамгийн сайн зураглал: НБА-ийн аварга. Тэдэнд өнгөрсөн жил ганцхан тоглолт дутсан. Хэрэв долоо дахь тоглолтонд Перкинс эрүүл байсан бол юу ч болоо билээ. Тэд энэ жил бүх хүчээ дайчлан үзнэ. Түүний дараагаас шинэ Бостон баг эхэлнэ.

Юу болох бол: Гол хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ баг эрүүл байх ёстой. Майами, Лос Анжелест ч хамааралтай асуудал боловч Селтиксийн бүрэлдэхүүн тэднээс хамаагүй хөгшин гэдгийг бодолцох хэрэгтэй. Шүүгч Дик Баветтагаас арай л залуу юм даа.

Эрүүл мэндийн асуудал Кевин Гарнеттаас эхлэнэ. Тэр 2008 онд байсныхаа 90 хувьтай байхад л хангалттай. Тэр одоо  ч багийн хамгаалалт, довтолгооны амин судас нь хэвээр буй.

Бостон Селтиксийн хамгаалалт одоог хүртэл лигийн хамгийн шилдэг хамгаалалттай баг хэвээр байгаа. Энэ ажлыг энэ жил Том Тибодиу биш Лаурэнс Фрэнк хариуцаж хийнэ. Хамгаалалтыг Шакил О’Нилд зориулж хийх ёстой. Түүнчлэн гарааны төвийн тоглогчоор тоглох Жермэйн О’ Нилд ч бас юм бодох хэрэгтэй болов уу. Өмнө нь ярьснаар эрүүл Гарнетт ч хамаатай. Ер нь энгийнээр хэлэхэд хамгаалалт сайн байвал тэр жинхэнэ Бостон байна.

Селтикс ер нь юутай адилхан болох бол? Дээр өгүүлсэнчлэн аваргын төлөө л үзнэ. Аваргын төлөө үзэх бүрэн боломжтой баг. Шийдэх ёстой асуудлаа шийдсэн.

Ражон Рондо багийн довтолгооны гол хүн байх биз. Бостон шинэ авсан хүмүүстэйгээ хурдан нэг баг болох хэрэгтэй. Хоёр О’Нил ирснээр их гурвалын үеийн Бостонгоос илүү хүчирхэг баг харагдаж байна. Самбар доорхи тоглогчидоо зөв зохицуулж чадвал тун сайн. Хоёр жилийн өмнө аварга авч, өнгөрсөн жил аваргын төлөө ширүүн үзсэн багийн бүрэлдэхүүн хэвээрээ байгаа.

Таамаглал: Өнгөрсөн жилийнхтэй адил 50 ялах болов уу. Тэд үүнээс олон ялж чадах баг ч удирлын тоглолтонд бус плей-оффт ач холбогдол өгч тоглох болно.

nbcsports.com

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Бостон Селтикс, 8.2 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. csms bilguun says:

    jermanine ugn gemtexgvi sn toglolwol laana da.ugn sn star toglogch boston tgd baaxan xugshchvvdees bvrdej bn.
    barag ix 5ulaa bolchood bn da.gexdee l lakers miami geed…toglogch nar n gemtexgvi l bol awargiin tuluu garaad irex bx. shak iig medku l bn. jermaine laaj magad
    garaanii 5
    rondo
    allen
    pierce
    garnett
    jermanine o neal

    GD Star Rating
    loading...
  2. Энэ баг 2001 онд энэ бүрэлдэхүүнээрээ байвал 73 ялнадаа

    GD Star Rating
    loading...
  3. T.I says:

    Heehee Xocbayar chinii heldeg ch unen baih shu . 2001 on SHAQ TIME bla tegeed Ray Allen jinhene yaj toglohig yaj 3s shidehiig yaruu todoor uzuulj bsn Pierce ch bas dajgui hoorhon toglochihdog bsn Garnett-ei bol yarih yum bhgui Jermaine All Star toglogch bolj bsn ged l ghde ene bl 2011 on turshlaga bolon hamgaalalt gedeg yumaar l avarga avah bolomjtoi ghde tedend orsoldogchid ih bnaa ih bna .

    GD Star Rating
    loading...
  4. HALA MADRID says:

    Hehe Doc Rivers.n tactic.n arga baril shu de , turshlagiig ilvvd uzdeg.

    GD Star Rating
    loading...
  5. Duk says:

    Ene Rasheed butsaad irtsiin bishu uguin bolu

    GD Star Rating
    loading...
  6. Duk says:

    Deeer ni nemeed Semih Erden bgaashdee haha

    GD Star Rating
    loading...
  7. lil_saint says:

    ted yaj toglodgiig ongorson jil uneheer haruulj chadsan ene jil suuliin davshilaa uragshlah heregtei GO Boston

    GD Star Rating
    loading...
  8. asa&lal&manu says:

    tiimee boston unexeer aguu bag shuu. ted negdej 1 bag bolj chadsan. xarin lal tednees iluu. ene jil boston or maimi vs lal gej bodoj bn. zaluusaa xereldej muudaltsalgui soyoltoi baitsgaay.

    GD Star Rating
    loading...
  9. sarnai says:

    boston.g ungursun jiliin ulirliin togloltond humuus yu geed blaa kk. ted nar playoff.d garch l bwal hedeer garah ni neeh hamagui yum shig bgaan. ene jiliin bureldhuun bas l shiruun l haragdaj bn daa harj l baihaas meleen deeshe uzxeeseil gj husch bn. garnett bol aguu busad ni basl butehgu garuud daa oron garantaa l bdiin garnett bku bl hol yawkue. hugshchuudee sain demjinee kkk.ene jiliin awragiin toglolt lakers vs boston garch iruul bi balai hun shig bayarlaj taarsan ohin bolgoniig kiss kkk

    GD Star Rating
    loading...
  10. oogii says:

    boston aawargiin toloo garaad ireh bhaa tegehdee lal bas l changa lal ch gejdee kobi gatnett ene jil hamgaaldgaara hamgaaah yum bol awarga awah bh pierce bas l neg ewgvitwel tsaadah chin laaj magadgvi hogshin shvv

    GD Star Rating
    loading...
  11. Vol says:

    Ene jil Boston 3 aar garah bh. Boston my hairtai bag. Uragshaa BOSTON Kobe-d zoriulj neg bodson blgvi dee. Miami ene jildee turshlaga tsogts bag boloh tal deer nileen ajillah bh. gehdee Ene jil dornodiin avarga bol medeej BOSTON.

    GD Star Rating
    loading...
  12. buya says:

    za za minii hundeldeg togologch ray allen bgaam daa end

    GD Star Rating
    loading...
  13. DeMon says:

    shaq 10 aas deesh onoo avaad baival baram harin busdin huivd bol big three sain bas deer ees boston giin shildeg 6 gaadah togloch Gilen Davis gej toglogch bii ene toglogch dunguj careeree ehluuleed baigaa BAs Rajon Rondo Jeff Green, West ntr geed bn doo Bas Odoo 2 O’neal irtehn irq bol boston play off orhdoo nileeen avgui bolood bn daa uulan harhad undur togloch ihtei bna harin ted narin ihenh in bertel gelteld urtuud baiga Teged BosTon 2011 champion boLOn doo Itgeltei bna!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: