Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Реал ялж, Милан тэнцлээ

GD Star Rating
loading...

Реал Мадридийн гоол цөөтэй тоглолтууд үргэлжилсээр байна. Осерийн талбайд хийсэн тоглолтонд Реал дахин гоолгүй тэнцэх дөхсөн ч сэлгээгээр орж ирсэн Ди Мариа гоолдож багтаа ялалт авчирчээ. Цаг дуусахаас 9 минутын өмнө Месут Өзилийн хөндлөн дамжуулалтыг тэрээр гуядаж гоол оруулсан. Мадридийн баг урьдын адил бөмбөг эзэмшилтээр өрсөлдөгчөө хол илүүрхэж  шүгэл дуугарахад 70 хувьтай байлаа. Мөн цохилтын тоо ч 2 дахин зөрөөтэй байсан нь ойлгомжтой. Жозе Моуриньо энэ тоглолтын дараа “ялалт авсан нь хамгийн чухал.  Тэд маш зохион байгуулалттай хамгаалж сөрөг довтолгоогоор их төвөг удаж байлаа.

Бид өмнөх тоглолтууд шигээ олон гоолын боломж гаргаагүй ч ялж чадлаа. Хамгийн чухал  энэ” гэжээ.
АС Милан Аяксын талбайд ялагдсан тул энэ хэсгийг Реал ганцаараа 6 оноотой тэргүүлж эхэллээ. Аякст тоглож байсан Златан 37 дахь минутад тэнцээний бөмбөг оруулсан.  Үүний өмнө 23 дахь минутад Эль Хамдауи гоол оруулж Аякс тэргүүлж байсан юм. Маартен Стекеленбургийн гайхалтай хаалтууд энэ өдөр Миланы олон гоолын боломжыг тасалсан. Эхний үед Робиньо түүний эсрэг ганцаараа гарсан ч хаалганы хажуугаар цохиж Миланы төлөө анхны гоолоо оруулах боломжоо алдлаа.

Цаг дуусах мөчид Златан, Боатенгийн аюултай довтолгоог тэрээр өндөр ур чадвар гарган хааж Миланы ялалтыг үгүй хийжээ.

Златан одоо 3 гоолтой Аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Түүнтэй хамт Анелка мөн 3 гоолтой байгаа юм.
Тоглолтдоо хэтэрхий шатсан Миланчууд шар хуудсыг бөөндөж нийт 5 удаа шүүгчээс сануулгах хүртсэн.

Осер. Стадион “Абде-Дешам”.
Шүүгч - Клаус Бо Ларсен (Дани).
ОСЕР – РЕАЛ МАДРИД – 0:1 (0:0)
Ди Мария, 81 (0:1).
Осер Реал Мадрид
Оливье Сорен Икер Касильяс
Седрик Ангбар Альваро Арбелоа
Адама Кулибали Пепе
Стефан Грихтинг Серхио Рамос
Дариуш Дудка Марсело
Руа Конту (46) Сами Хедира
Бенуа Педретти Хаби Алонсо
Делвин Ндинга Лассана Диарра (74)
Камел Шафни (88) Гонсало Игуаин (86)
Стивен Ланжил (78) Криштиану Роналду
Деннис Олиеч Карим Бензема (58)
Сэлгээ
Иренеуш Елень, 46 Месут Ёзил, 58
Алан Траоре, 78 Анхель Ди Мария, 74
Жульен Кверсиа, 88 Махамаду Диарра, 86
Шар хуудас
Иренеуш Елень, 75 Криштиану Роналду, 39
Алан Траоре, 83 Серхио Рамос, 60
Лассана Диарра, 67

***


Амстердам. Стадион “Амстердам Арена”.
Шүүгч- Феликс Брых (Герман).
АЯКС – МИЛАН – 1:1 (1:1)
Эль Хамдауи, 23 (1:0). Ибрагимович, 37 (1:1).
Аякс Милан
Маартен Стекеленбург Кристиан Аббьяти
Грегори Ван дер Вил Джанлука Дзамбротта
Ян Вертонген Алессандро Неста
Тоби Алдервейрельд Тиагу Силва
Вурнон Анита (38) Лука Антонини
Эйонг Эно Дженнаро Гаттузо
Сием Де Йонг Андреа Пирло
Деми Де Зеув (79) Матье Фламини (52)
Урби Эмануэльсон Кларенс Зеедорф (85)
Мунир Эль Хамдауи Робиньо (85)
Луис Суарес Златан Ибрагимович
Сэлгээ
Миралем Сулеймани, 38 Кевин-Принс Боатенг, 52
Расмус Линдгрен, 79 Инасио Абате, 85
Филиппо Индзаги, 85
Шар хуудас
Эйонг Эно, 54 Робиньо, 39
Матье Фламини, 40
Джанлука Дзамбротта, 59
Дженнаро Гаттузо, 65
Лука Антонини, 68
Шар хуудас
GD Star Rating
loading...
Реал ялж, Милан тэнцлээ, 9.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Barsa says:

    Goyo togloltuud boljee gar hvrsen otno togloltoos goal dson ni joohon tym yum bna gehdee gaihaltai finish vvd

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    steclenburg ibragin goolnder shuud urgsha garaad irku tgej emr tulaad irj bhd

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    milanchuud shataagui eee harin ter shuugch l milanuddiin hiisen aldaa bolgond huudas orgoj bsn ter lav rael..n fanat baihaaa……………… ronaldinho pato 2 yaasan yum boloooo………………. gatusso sain bsn taslaltuuud n tseverlegeeend bol nheer gaihaltai daanch bombog abhaaraa l aldchihaad esvel hayaggui pass hayaad bsn……………. robinho unheer muuu togloson hed heden ch bolomjiiig salhind hiisegsendeee…………. seedorf yaah bolooo gej btal ter ch uuregeee dajgui biiluuulsen………. t.silvag unheer uneluuushtei bsn shuuuu………………

    GD Star Rating
    loading...
  4. serenity says:

    робиню ганцаараа гарсан гоолоо хийхл байсан байхгүй юу тэгээд миланчууд олдсон боломжоо ашиглаад байсан бол ч хожих байсан гэхдээ зүгээрээ илүү нь тэд байсан

    GD Star Rating
    loading...
  5. chelsea fan says:

    aaya geed bga huuhed min tom tenegteerei aan..arai chu gej oton goal hiij bj tentsee bizdee aan .real..n fanat bhaa genuu.milan unen muu togloson nuguu aihtar tom nertei 2 odontsoruud hog bolj bnlee..ter Premier ligees aigaad zugtaj yavaad tom tom mult usreed bsn huruugaa huhdug har batsaan unen hoilogtoj bnledee hahaha.100% huvi goal hiicheh yumuug ch hiij chadahgui baij..yaj Real -tai toglohiig tesen yadan huleej bn gej yarj chaddag bnaa..Robinho nusiig REAL-MILAN 2-n togloltond undsen bureldhuund gargaval chadahgui nus shude..ternii orond Pato hamaagui iluu yum bnlee..haraarai terend zuvhun mungu l heregtei,mungu bval yu ch gej helj yarij yavsan hamaagui gardaa Robinho bol

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: