loading...
Тоттенхэм Голландын аварга Твентег 4 : 1-ээр ялж аваргуудын лигийн анхны ялалтаа авлаа.
Рафаель ван дер Ваарт эерэг болон сөрөг талаар энэ тоглолтын онцлох тоглогч боллоо. 41 дэх минутад Ваарт торгуулийн цохилтоо алдсан ч 2-р үеийн эхэнд энэ алдаагаа цайруулан тоглолтын эхний гоолыг оруулсан.
Улмаар 61 дэх минутад улаан хуудсаар торгуулж түүний энэ үдшийн ”шоу”дуусжээ. Хэдийгээр нэг хүний дутуу ч Сперз тоглолтын үр дүнг хадгалж 4 : 1-ээр ялалт байгуулж чадсан. Тоттенхэм Уэйт Харт Лэйндээ 63 Европын тоглолт хийснээс 3 тоглолтонд л ялагдал хүлээж байсан.
Формондоо бүрэн орсон Гомес Тоттенхэмийн хаалгыг манаж байсан учраас эхний үед Твентед ямар ч боломж олдоогүй. Улмаар 40 дэх минутад Петер Краучыг Висгерхоф алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Тот авлаа. Харамсалтай нь Ваарт гоолын боломжоо алдаж эхний хагас 0 : 0-ээр өндөрлөсөн юм.
43 дахь минутад Ваарт шар хуудсаар торгуулсан нь түүний хөөгдөхийн эхлэл байлаа.
2-р үе дөнгөж эхлээд Краучын мөргөж өгсөн дамжуулалтыг Ваарт цээжин дээрээ тогтоон гуядаж тоглолтын эхний гоолыг оруулсан юм. 2006 оноос хойш Ваарт аваргуудын лигт анхныхаа гоолыг оруулж байна.
Лондоны багийн довтолгоо маш хүчтэй байсан учраас Твентегийн хамгаалагчдад алдаа гарган хамгаалахаас өөр арга үлдээгүй. Үүнийхээ горыг ч тэд дахин амсаж 50 дахь минутад Роберто Росалес Бэйлийг унагаасан тул Сперз торгуулийн цохилт авлаа. Харин энэ удаа Ваарт бус Павлюченко цохилтыг гүйцэтгэж тооны харьцааг 2 : 0 болгосон.
Гэтэл Тоттенхэмийн энэ давамгай байдал хэдхэн минутын дотор орвонгоороо эргэлээ. 56 дахь минутад Тео Янссений чөлөөт цохилтыг Шадли нэмж тооны харьцааг ойртуулсан. Улмаар 5 минутын дараа Ваарт 2 дахь шар хуудсаа хүртсэнээр талбайгаас хөөгдөх болжээ.
10 хүнтэй үлдсэн ч Сперзийг аз хаяагүй байжээ. Цаг дуусахаас өмнө тэд дахин 2 гоол оруулж Уайт Харт Лэйнд аваргуудын лигийн анхны ялалтаа авлаа.
Ваарт тоглолтын дараа ярихдаа ‘‘Мэдээж шар хуудас авахад хэцүү байсан. Энэ бүхний дараа бид ялж чадах болов уу гэж би айж байлаа. Харин манай залуус сайхан төгсгөл хийсэн. Миний хувьд их сонин тоглолт боллоо. Гоол оруулаад, торгуулийн цохилт алдаа, бас хөөгдөөд. Гэхдээ дараагийн тоглолтонд манайхан Интерийг надгүй ялах байх” гэжээ
Ээн хэсгийн лидер Интер Милан клуб Вердерийг 4 : 0-ээр бутниргэлээ. Диего Милитог эзгүйд Это’о гоол оруулах үүргээ сайн биелүүлж хет-трик хийлээ. Камерун эр 4 гоолтой болж мэргэн буучдыг тэргүүлж байна.
Вердерээс Гамбургтэй хийсэн хүнд тоглолтонд бэртэл авсан Фринс, Фритц, Пицарро нар тоглолтонд оролцоогүй учраас баг нь ийнхүү бутниргүүлэхэд хүрсэн.
Интер ялалт байгуулсан ч туршлагатай хамгаалагч Лусиогоо гэмтлийн эмнэлэг рүү үдлээ. 62 дахь минутад тэрээр бэртэл авч Сантоноор сэлгэгдсэн юм.
| Лондон. Стадион “Уайт Харт Лэйн”. Шүүгч- Терье Хауге (Норвегия). |
|
| ТОТТЕНХЭМ – ТВЕНТЕ – 4:1 (0:0) | |
| |
|
| Тоттенхэм | Твенте |
| Гомес | Николай Михайлов |
| Алан Хаттон | Роберто Росалес |
| Себастьен Бассон | Дуглас |
| Ледли Кинг | Питер Висгерхоф |
| Бенуа Ассу-Экотто | Ники Куйпер |
| Рафаэль Ван дер Варт | Вут Брама |
| Том Хаддлстоун | Тео Янссен |
| Лука Модрич (82) | Браян Руис |
| Гарет Бэйл | Денни Ландзаат (69) |
| Роман Павлюченко (89) | Эмир Байрами (28) |
| Питер Крауч (66) | Марк Янко |
| Сэлгээ | |
| Джермейн Дженас, 66 | Насер Шадли, 28 |
| Арон Леннон, 82 | Луук Де Йонг, 69 |
| Робби Кин, 89 | |
| Шар хуудас | |
| Рафаэль Ван дер Варт, 43 | Николай Михайлов, 40 |
| Ники Куйпер, 54 | |
| Роберто Росалес, 80 | |
| Рафаэль Ван дер Варт, 61 (2 жк) | |
***
| Милан. Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч- Альберто Ундиано Мальенко (Испания). |
|
| ИНТЕР – ВЕРДЕР – 4:0 (3:0) | |
| |
|
| Интер | Вердер |
| Жулио Сезар (46) | Тим Визе |
| Майкон | Микаэль Силвьестр |
| Иван Кордоба | Себастьян Предль |
| Лусио (62) | Пер Мертесакер |
| Кристиан Киву | Уэсли |
| Эстебан Камбьяссо | Тим Боровски (46) |
| Деян Станкович (80) | Филипп Баргфреде |
| Коутинью | Даниэль Йенсен |
| Уэсли Снейдер | Марко Марин (63) |
| Джонатан Бьябьяны | Марко Арнаутович |
| Самюэль Это’о | Уго Алмейда (78) |
| Сэлгээ | |
| Лука Кастеллацци, 46 | Петри Пасанен, 46 |
| Давиде Сантон, 62 | Арон Хунт, 63 |
| Жоэль Оби, 80 | Сандро Вагнер, 78 |
| Шар хуудас | |
| Даниэль Йенсен, 44 | |
| Себастьян Предль, 64 | |
loading...




eto hat trick
loading...
Gamburg bishee Hamburg
loading...
bas ene SN-iihen chadkun bj togloltond oorsdin analizaa hiihe boli ta nariin analiz hiideg gj yu bsin chadkum bjiij. zgr gadaadin yadaj orosiin meregjiltnuudin analiziig orchuulaad ch bolov tavij bai za ted chin jinken pronuud in ym. teguul yadaj ene ym medq hudlaa bahn sdakudin tolgoind zov medeelel hiineshd
loading...
tgul orosoor Gamburg gedin
loading...
1 togloltond 3 penalty ain
loading...
barca fan gsn durakuud neeree bolimoor yum oo humuus uursdiin uzel bodloo bichlee sh dee. dandaa teneg garuud bh yum heruul hiigeed l tenegteed l urdaas n ichih yum
loading...
uchigdur inter werder-g ter Фринс, Фриц, Пицарро-toi bsan ch but nirgeheer bsan zaa.. uzeegui yum bj newtruulgiin dawtalsaas ingej medee analiz hiihee bolimoor yum.. inter iluuu bsan ted buh bolomjiinhoo 30%-g ashiglasan bol too 6 ch yum uu 7 : 0 bh bsan shuu.. inter uchigdur dowtolgoo, dowtolgoo, bas dowtolgoo tgd surug dowtolgoo gej togloson.. uneheer uzuushtei togloson bolson shuu..
loading...