Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » Монголын кикбоксчид дүрс бичлэгийн сантай боллоо

GD Star Rating
loading...

Монголын кикбокс – тулааны спортын холбооны дэргэд тулааны спорт сонирхогчиддоо зориулан дүрс бичлэгийн сан байгууллаа.

Энэ сан нь мэргэжлийн бокс, кикбокс, бусад тулааны спортын ямар ч бичлэгийг захиалгаар чанарын өндөр түвшинд бэлтгэн хүргэх гэнэ.

Мөн хөдөө орон нутагт байгаа кикбокс сонирхогчдод зориулан кикбоксын заах арга зүйн дүрс бичлэгийг бэлтгэн тарааж кикбоксын спортыг өөрийн оронд өргөн дэлгэр хөгжүүлэхийг зориж ажиллаж байна.

Одоогоор энэ санд дотоодод зохиогдсон уралдаан тэмцээний 60 , гадаадын тэмцээн уралдааны 100 гаруй бичлэг байгаа гэнэ.

Бидний үзэх дуртай тэр бүр худалдаанд байддаггүй K-1 World MAX, Grand Prix, Тайландын боксын домогт аваргууд, мэргэжлийн боксын бүхий үеийн аваргуудын бичлэг энэ санд байгаа гэнэ шүү.

www.kickboxing.mn цахим хуудсанд зочилж  дэлгэрэнгүй мэдээлэл авч захиалгаа  өгөх боломжтой ажээ.

GD Star Rating
loading...
Монголын кикбоксчид дүрс бичлэгийн сантай боллоо, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: