loading...
Өнгөрсөн улирал: Улирлын төгсгөлд олон ялагдаж 40-42 амжилт үзүүлснээр плей-оффоос мултарсан.
Ерөнхий дасгалжуулагч: Хожигдоод жоохон тавгүй байхыг эс тооцвол Жэй Трианогийн суудал гайгүй дулаахан байх биз.
Гол гарз: Крис Бош Майами руу явсан. Гэхдээ бусад сайн тоглогчид ч явлаа. Туркоглу (Рэпторсийн фэнүүдэд ч энэ хамаагүй байх л даа), Марко Беллинелли, Энтуан Райт, Рашо Нестерович нар явсан.
Гол олз: Линас Клейза, Леандро Барбоса, Жулиан Райт, Эд Дэвис.
Байж болох хамгийн сайн зураглал: Тэд өөрсдийн муу тоглосондоо гутрахгүйгээр, ирээдүйд босох сайн багаа хүндэтгэх болно.
Юу болох бол: Олон жил хүлээсэн жинхэнэ Андреа Барньяниг энэ жил л харах хэрэгтэй. Түүний нэгэнт соёолсон ур чадварыг зөв услаад өгөх аваас тэр багийн лидер болж Бүх Оддын тоглолтонд ч орохоор тоглогч. Гэхдээ энэ жил бүр тийм супер болохгүй ч том ахиц гарах л байх.
Өнгөрсөн улиралд Крис Бош төгсгөл хэсгээр гэмтсэн үед эсрэг багийн хамгаалалтын гол анхаарал Андреа Барньяни дээр төвлөрч байсан. Одоо бол Барньянигийн л цаг.
Линас Клейза, Леандро Барбоса нар эхлээд тэдэнд олгосон минутуудыг зөв ашиглан багийн гол тоглогчид гэдгээ батлах хэрэгтэй. Клейза өнгөрсөн ДАШТ-ээр тун сайн тоглосон ч НБА илүү хэцүү гэдгийг бодох нь зүй.
Түүнчлэн багийн залуучуудад том боломж гарч ирж байна. ДеМар ДеРозан зуны лигээр тун сайн тоглож байсан. Сонни Вимс ч мөн өөрийнхөө боломжийг харуулсан.
Торонто хамгаалж л тоглох хэрэгтэй.
Рэпторс юутай адил байх бол? Самбарт муу багийн хувьд ихэнхи орой тун муу тоглоод зарим орой сайн тоглоно. Ийм багийн хувьд НБА-д тогтмол ялалт аваад байна гэдэг боломжгүй гэсэн үг.
Энэ улиралд багийн шинээр босгож буй процессийн эхлэл байна. Багийн шинэ дүр төрх, шинэ багийг бий болгоход нэг од тоглогч хэрэгтэй. Барньяни үнэхээр сайн тоглож чадвал энэ үүргийг гүйцэтгэж чадах уу, түүнд итгэж болох уу, эсвэл үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Клейза хэрэв тогтвортой оноо аваад байвал харж болох юм, ДеРозан сайн тоглоод байвал харж болох юм.
Торонто баг энэ жил залуучуудаа сайн ашиглахыг л хүсч байна. Залуучууд нь сайн гүйж бөмбөгөө чөлөөтэй шилжүүлж оноог амархан аваасай л гэж хүсч байна. Тэдний хамгаалалт муу биш, гэхдээ тэд үзүүштэй тоглолт тийм ч их хийхгүй болов уу.
Таамаглал: 23 ялна. Энэ муухай байдал дараагийн хоёр жил үргэлжлэх байх.
NBCSports.com
loading...




Жинхэнэ бүдүүн нарийн өндөр намгүй 3-с бууддаг багдаа
loading...
нээрэ тийм дасгалжуулагч н хүртэл заримдаа 3-с буудаж оноо авж харагддаг
loading...