loading...
Сербийн теннисчин Ана Иванович хоёр жилийн өмнө Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, рейтингээрээ эмэгтэйч үүдийн манлайд бичигдэх болсон. Харамсалтай нь тэрбээр байр сууриа удаан хадгалж чадсангүй, 2008 оны зун 2-3 тэмцээн дараалан доогуур даваанд ялагдаж хөгжөөн дэмжигчдээ гомдоосон юм. Түүний “Tennis Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулъя.
-Ана, хоёр жилийн өмнө “Ролан Гаррос”-т түрүүлсэн нь таны амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэдэгт эргэлзэх гүй байна. Энэ тухай ярихад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
-Маш олон зүйл. Хүүхэд байхаасаа “Их дуулга”-ын цувра луудыг анхааралтай үздэг байсныг ч хэлэх үү, 17 настайдаа анх “French Open”-д оролцоод дунд шөвөгт хүрч байсан болохоор ч тэр үү “Ролан Гаррос” бол миний хамгийн дуртай тэмцээн. Теннист зүрх сэтгэлээсээ дуртай хөгжөөн дэмжигчид, цэвэр цэмцгэр, ая тухтай орчин гээд Парисын бүх юм нь сайхан санагддаг.
-Тэгэхэд шигшээ тоглолтод Оросын Динара Сафинаг нэлээд хүч, нерв зарцуулж байж хожсон байх аа?
-Үүнээс яг жилийн өм нө “Ролан Гаррос-2007”-гийн шувтаргын тоглолтод Жюстин Эненд 1:6, 1:6-гаар эсэргүүцэлгүй шахам хожигдсон болохоор тэр алдаагаа давтахыг хүсээгүй. “Надад жилийн өмнө түрүүлэх боломж байсан шүү дээ” гэсэн бодол толгойноос минь салахгүй байсан учир тэмцээний туршид бухимдалтай явсан. Харин шаг нал гардуулах ёслол дээр Жюстин надад цомоо гардуулан өгөхөд “Одоо би түүнтэй адилхан түүхэнд нэрээ мөнхөлж чад лаа” гэж бодсон. Зурагчдын өмнө уйлчих гээд нулимсаа арайхийн барьсан шүү.
-Харамсалтай нь дараа нь уналт эхэлсэн. Бээжингийн олимпод баруун гарныхаа эрхий хуруунд гэмтэл авч, “Уимблдон”-ы гуравдугаар тойрогт дэлхийд 133 дугаарт эрэмбэлэгддэг ЖиЖенд, “US Open”-ий хоёр дугаар тойрогт №188 чансаатай Жюли Куанд тус тус хожигдсон. Энэ бүхний дараа “Томоохон амжилтад бэлэн биш байж дээ” гэж бодогдсон уу?
-Тантай санал нийлж чадахгүй нь. Учир нь би “Ролан Гаррос”-т түрүүлэхийн өмнө хоёр ч “Их дуулга”-д аман хүзүүдчихсэн, Индиан-Уэлссийн тэмцээнд түрүүлчихсэн, чансаа маань ч боломжийн байв. Өөрөөр хэлбэл “Ролан Гаррос”-т түрүүлэхэд тоглолтоороо ч, сэтгэлзүйгээрээ ч бэлтгэгдсэн байсан үе. Тэгээд ч энэ цом зүгээр тэнгэрээс унаад ирээгүй, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд авсан. Мэдээж дэлхийн №1 чансаатай болсны дараа үүнийгээ хадгалж, амжилтаа тохиолдлын бус гэдгийг батлахын тулд өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөх шаардлага гарсан. Даанч яг тэр үед гэмтчихсэн юм. Хэдийгээр бэртэл маань хүнд биш ч урьдынх шигээ довтолж, өрсөлдөгчөө дарамталж тоглоход хүндрэлтэй байлаа. Ингээд л уналт эхэлсэн дээ. Хэдий тийм ч оны төгсгөлөөр формондоо орж чадсан. 2009 онд Индиан Уэлссийн финалд шалгарсны дараа бие организм маань дээд төвшинд өрсөлдөх боломжтой болсныг мэдэрсэн.
-“Их дуулга”-д түрүүлэх хэмжээнд хүрсэн байсан” гэж чи хэллээ. Гэхдээ алдар нэр, баян тансаг байдал, гоо үзэсгэлэн дөнгөж 20-хон насанд тохионо гэдэг арай эрт юм биш үү?
-Энэ бүхэн намайг хүний минь хувьд огтхон ч өөрчлөөгүй. Миний хувьд тэдгээрээс теннис голлох байр суурийг эзэлдэг.
-“Их дуулга”-д түрүүлсэн теннисчнээс хөгжөөн дэмжигчид зөвхөн ялалтыг хүлээх нь тодорхой. Гэвч тийм биш гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Эцэг маань “Чамаас одоо хүн бүхэн зөвхөн ялалтыг хүлээх болно. Харин хүн хэдийчинээ өндөрт гарах тусам тулгарах саад нь төдийчинээ том байдаг. Үүнийг санаж улам шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй” гэсэн. Аавынхаа захиасыг умартахгүйг хичээж явна.
-Одоо арай өөр сэдвээр ярилцъя. Шинэ улирлын өмн өхөн гарсан “Sports Illustrated” сэтгүүлийг таны усны хувцастай зураг чимсэн байсан…
-Нэр хүндтэй хэвлэлийн хуудаснаа гарна гэдэг ямар ч эмэгтэй хүний хувьд бахархах явдал. Харин зураг авахуулах са наснаас хэцүү юм байна лээ. Намайг анхааралтайгаар ажиглах 30 гаруй хүний өмнө янз бү рийн хувцастайгаар гарч, жү жиглэх амар байгаагүй. Азаар зурагчин маань өмнө нь өөрөө загвар өмсч байсан болохоор надад сайн тусалсан.
-Зарим шүүмжлэгчид таныг теннисээс өөр зүйлд ан хаарлаа хандуулдгийнхаа хар гайгаар санасандаа хүртэл тоглож чадахгүй байна гэдэг?
-Би тэгж бодохгүй байна. Хэдийгээр өнгөрсөн жил янз бүрийн рекламны зураг авалтанд оролцсон ч тоглолт маань муудаагүй. Ивээн тэтгэгч байгууллагуудынхаа рекламанд тоглож, арга хэмжээнд оролцож, ярилцлага өгөх нь миний үүрэг. Тэгээд ч сайхан даашинз өмс өж, үсээ гоёмсгоор засуулах дургүй эмэгтэй хүн байдаг гэж үү. Хамгийн гол нь энэ бүхний тэнцвэрийг олж, тунг нь тохируулах чухал.
-Саяхан “Adidas” чамтай насан туршийн гэрээ байгуулсан гэж сонслоо…
-Тийм ээ, “Adidas” надад гай халтай бэлэг барьсан шүү. Хүнд хэцүү цаг тулгарахад хүртэл нүүр буруулаагүй ивээн тэтгэгчдэдээ баярлаж явдгаа уламжилъя.
-Нэгэнт насан туршдаа хамтарч ажиллах болсон юм чинь зодог тайлвал “Adidas”-т ажиллах уу?
-Яагаад болохгүй гэж. Энэ тухай ярихад эрт ч би яваандаа спортын хувцасны чиглэлээр биз нес хийхээр төлөвлөөд байгаа.
-“Ролан Гаррос-2008”- д хамтран ажиллаж байсан дас гал жуулагч Свен Грёневельдыг халж, өнгөрсөн жилээс америк мэрэгжилтэн Крэйг Кардоны удирдлага дор тоглох болсонд тань гайхсан хүн цөөнгүй. Тэгвэл яагаад саяхнаас буцаад Грёневельдтой хамтрах болов?
-Свентэй дөрвөн жил орчим хамтран ажилласны эцэст “Ер нь дасгалжуулагчаа солиод үзье” гэсэн бодол төрсөн. Харамсалтай нь Крэйгтэй сайн ойл голцож чадаагүй. Түүнийг маш сайн хүн гэдгийг мэдэх ч надад хэрэгтэй дасгалжуулагч биш гэдгийг нь мэдэрсэн. Свен намайг урьдынх шигээ халуун дотноор угтаж, чин сэтгэлээсээ зааж зөвлөдөгт нь үнэхээр баярласан шүү. Заримдаа танихгүй хүмүүс биднийг хараад гэр бүлийн хосууд гэж боддог байх.
-Өнөөгийн Иванович хоёр жилийн өмнөх Анагаас илүү теннис тоглож чадаж байна уу?
-Тэр үеийг бодвол хурд, тэс вэр суусан. Мөн хүчний тог лолтыг хэнээс ч дутахгүй хийж чадна. Ер нь WTA-гийн чан сааны оргил өөд дайралт хийхэд бэлэн.
loading...




saihan huuhen..sain ch tamirchin kk
loading...