loading...
Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий 2 дахь шатны тоглолтууд эхэллээ. Хэсгээсээ шалгарсан 18 баг энэ шатанд дахин хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Энэхүү шатыг давсан багууд 3-р шатанд бас дахин хэсэгт хуваагдан өрсөлдөх юм байна.
Волейболын Дэлхийн аваргын энэ ”сонин” зохион байгуулалтыг олонхи мэргэжилтнүүд цаг барсан дэмий зүйл гэж нэрлэж байна. Анхнаасаа хэсэг тус бүрээс 2 баг шалгаруулж хасагдах шатанд оруулсан бол аль аль талдаа амар байх байсан
Эдгээр сунжирсан олон хэсгийн тоглолтууд тамирчдад маш хүндээр тусаж хасагдах шат эхлэхэд туйлдаа хүртэл ядарсан тамирчид өрсөлдөөнтэй тоглолт үзүүлж чадахгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Ингээд та бүхэнд 2-р шатны эхний тойргийн дүнг хүргэе. G хэсэгт Германчууд Пуерто Рико, зохион байгуулагч Италийн багуудтай хамт багтсан. Эхний тоглолт Немцүүд Пуерто Рикотой хийж 3 сетэд 22–25 22–25 18–25-аар буулган авлаа.
Эхний шатанд C хэсэгт Оросуудтай тэргүүн байрын төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж байсан Пуерто Рикочууд Германы зохион байгуулалттай тоглолтын өмнө хүчин мөхөстлөө. Эхний 2 сетэд Германчууд бараг алдаа гаргаагүй гэхэд болно. Тэдний Георг Грозер ганцаараа 24 оноо авсан.
Пуерто Рикогийн багийн ахлагч Хектор Реко ”Германчууд тоглолтын эхнээс нэг темпэнд орж, түүний алдалгүй байсаар дуусгалаа. Тийм болохоор бидэнд барихад үнэхээр хүнд байсан” гэсэн бол ерөнхий дасгалжуулагч Карлос Кардона ”Өмнө нь гаргадаггүй байсан алдаагаа бид олон гаргалаа. Дараагийн тоглолтонд сэтгэлзүй маань илүү сайжирсан байна гэж найдаж байна” гэжээ.
H хэсэгт Сербийн шигшээ Кубыг 3 : 1-ээр 25–16 19–25 22–25 19–25-ээр буулган авлаа.
Оросын волеиболчид Египетийн багийг 3 :0-ээр ялж эхний ялалтаа авсан. Египетийн багий дасгалжуулагч тоглолтын дараа Оросуудын давуулалтыг дэлхийд хамгийн шилдэг нь гэж нэрлэжээ. Үүнийгээ тэрээр Оросын бүх тоглогчид жигд сайн тоглолттой, маш хүчтэй давуулалттай учраас гэж тайлбарласан. Харин Сергэй Макаров багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байгаа бөгөөд эхний сетэд бага зэрэг алдаа гаргасныг эс тооцвол амар тоглолт боллоо гэжээ.
L хэсэгт Чех АНУ-н багийг 3 : 0-ээр буулган авсан.
M хэсэгт Аргентинчууд Францыг 3 : 1-ээр ялсан. Милан хотод болсон энэ тулаанд Аргентиний лидер Факунде Конте гайхалтай тоглож 22 оноо авсан. Түүний эцэг нь эх орноо төлөөлөн гурван ч Олимпод оролцсон алдарт Уго Конте билээ.
Интерийн Аргентин тоглогчид болох Занетти, Камбьяссо нар ирж нутаг нэгтнүүдээ энэ тоглолтонд дэмжжээ.
Хамгийн сүүлийн буюу N хэсэгт Бразилчууд эртний танил Польштай багтсан байгаа. Сүүлийн 2 ДАШТ-ий алтан медальтай шар өмсгөлтнүүд Польшийг 3 : 0-ээр буулган авлаа.
Одоогоос 4 жилийн өмнө энэ 2 баг ДАШТ-ий финалд таарахад Бразилчууд мөн л өрсөлдөгчдөө боломж олголгүй 3 : 0-ээр ялж байлаа. Польшууд хэдийгээр Европын аваргын хэргэмийг эзэмшиж байгаа ч Бразилчуудын өмнө хүчин мөхөстсөн.
Вессотто Ниевес 21 оноо авсан байна.
Хэсгийн 2 дахь тоглолтууд өнөөдөр явагдана.
Хоёрдугаар тойрог
G бүс
| Тоглолт | Оноо | Цуврал тоглолт | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Эрэмбэ | Баг | О | Х | Хд | Х | Хд | Тооны харьцаа | Х | Хд | Тооны харьцаа |
| 1 | 2 | 1 | 0 | 75 | 62 | 1.210 | 3 | 0 | MAX | |
| 2 | 1 | 0 | 1 | 62 | 75 | 0.827 | 0 | 3 | 0.000 | |
| 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | MAX | 0 | 0 | MAX | |
| Огноо | Цаг | Оноо | Сет 1 | Сет 2 | Сет 3 | Сет 4 | Сет 5 | Бүгд | Тайлан | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 9 сарын 30 | 17:00 | Пуэрто-Рико |
0–3 | 22–25 | 22–25 | 18–25 | 62–75 | ||||
| 10 сарын 01 | 21:00 | Герман |
– | ||||||||
| 10 сарын 02 | 21:00 | Итали |
– |
H бүс
| Тоглолт | Оноо | Цуврал тоглолт | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Эрэмбэ | Баг | О | Х | Хд | Х | Хд | Тооны харьцаа | Х | Хд | Тооны харьцаа |
| 1 | 2 | 1 | 0 | 91 | 85 | 1.071 | 3 | 1 | 3.000 | |
| 2 | 1 | 0 | 1 | 85 | 91 | 0.934 | 1 | 3 | 0.333 | |
| 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | MAX | 0 | 0 | MAX | |
| Огноо | Цаг | Оноо | Сет 1 | Сет 2 | Сет 3 | Сет 4 | Сет 5 | Бүгд | Тайлан | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 9 сарын 30 | Куба |
1–3 | 25–16 | 19–25 | 22–25 | 19–25 | 85–91 | P2 P3 | |||
| 10 сарын 01 | 21:00 | Мексик |
– | ||||||||
| 10 сарын 02 | 17:00 | Серби |
– |
I бүс
| Тоглолт | Оноо | Цуврал тоглолт | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Эрэмбэ | Баг | О | Х | Хд | Х | Хд | Тооны харьцаа | Х | Хд | Тооны харьцаа |
| 1 | 2 | 1 | 0 | 75 | 56 | 1.339 | 3 | 0 | MAX | |
| 2 | 1 | 0 | 1 | 56 | 75 | 0.747 | 0 | 3 | 0.000 | |
| 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | MAX | 0 | |||
| Огноо | Цаг | Оноо | Сет 1 | Сет 2 | Сет 3 | Сет 4 | Сет 5 | Бүгд | Тайлан | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 9 сарын 30 | 21:00 | ‘Орос |
3–0 | 25–21 | 25–17 | 25–18 | 75–56 | ||||
| 10 сарын 01 | 17:00 | Испани |
– | ||||||||
| 10 сарын 02 | 17:00 | Египет |
– |
L бүс
| Тоглолт | Оноо | Цуврал тоглолт | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Эрэмбэ | Баг | О | Х | Хд | Х | Хд | Тооны харьцаа | Х | Хд | Тооны харьцаа |
| 1 | 2 | 1 | 0 | 75 | 63 | 1.190 | 3 | 0 | MAX | |
| 2 | 1 | 0 | 1 | 63 | 75 | 0.840 | 0 | 3 | 0.000 | |
| 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | MAX | 0 | 0 | MAX | |
| Огноо | Цаг | Оноо | Сет 1 | Сет 2 | Сет 3 | Сет 4 | Сет 5 | Бүгд | Тайлан | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 9 сарын 30 | Америкийн Нэгдсэн Улс |
0–3 | 19–25 | 22–25 | 22–25 | 63–75 | P2 P3 | ||||
| 10 сарын 01 | 21:00 | Камерун |
– | ||||||||
| 10 сарын 02 | 17:00 | Чех |
– |
M бүс
| Тоглолт | Оноо | Цуврал тоглолт | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Эрэмбэ | Баг | О | Х | Хд | Х | Хд | Тооны харьцаа | Х | Хд | Тооны харьцаа |
| 1 | 2 | 1 | 0 | 91 | 86 | 1.058 | 3 | 1 | 3.000 | |
| 2 | 1 | 0 | 1 | 86 | 91 | 0.945 | 1 | 3 | 0.333 | |
| 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | MAX | 0 | 0 | MAX | |
| Огноо | Цаг | Оноо | Сет 1 | Сет 2 | Сет 3 | Сет 4 | Сет 5 | Бүгд | Тайлан | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 9 сарын 30 | Франц |
1–3 | 25–16 | 17–25 | 23–25 | 21–25 | 86–91 | P2 P3 | |||
| 10 сарын 01 | 17:00 | Япон |
– | ||||||||
| 10 сарын 02 | 21:00 | Аргентин |
– |
N бүс
| Тоглолт | Оноо | Цуврал тоглолт | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Эрэмбэ | Баг | О | Х | Хд | Х | Хд | Тооны харьцаа | Х | Хд | Тооны харьцаа |
| 1 | 2 | 1 | 0 | 75 | 56 | 1.339 | 3 | 0 | MAX | |
| 2 | 1 | 0 | 1 | 56 | 75 | 0.747 | 0 | 3 | 0.000 | |
| 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | MAX | 0 | 0 | MAX | |
| Огноо | Цаг | Оноо | Сет 1 | Сет 2 | Сет 3 | Сет 4 | Сет 5 | Бүгд | Тайлан | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 9 сарын 30 | 21:00 | Польш |
0–3 | 16–25 | 20–25 | 20–25 | 56–75 | ||||
| 10 сарын 01 | 17:00 | Болгар |
– | ||||||||
| 10 сарын 02 | 21:00 | Бразил |
– |
loading...



