Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль, Манчестер Сити, УЕФА -н цом » Ливерпуль , Сити оноо алдлаа

GD Star Rating
loading...

Утрехт 0 : 0 Ливерпуль

Ливерпуль дахиад л фенүүдээ гомдоож Европын лигт Утрехт багтай гоолгүй тэнцлээ.
Улаанууд Утрехтийн талбайд илүү тоглолт үзүүлж чадаагүй бөгөөд Пепе Рэйнагийн гайхалтай хаалтуудын ачаар 1 оноо авсан гэхэд хилсдэхгүй. Бөмбөг эзэмшилт болон цохилтын аль алинаар нь хоёр багийн үзүүлэлт ойролцоо байна.
Утрехт талбайдаа хийсэн сүүлийн 6 тоглолтдоо ялсан сайн формтой байгаа. Харин Ливерпуль сүүлийн 14 зочилж тоглосон тоглолтынхоо 3-т нь ялсан болохоор энэ үр дүн хэн хэнд нь шударга болсон байх. Стивен Жеррардыг гэртээ үлдээж Голландад зочилсон Улаануудын тоглолт төдийлөн сайн болсонгүй, Фернандо Торрес улирлын анхны Европын лигийн тоглолтдоо оролцсон. Гэсэн ч тэрээр 90 минутад юу ч хийж чадсангүй.

Ганц гэгээлэг зүйл Ливерпуль 1966 оноос хойш Голландын багт ялагдаагүй үзүүлэлтээ үргэлжлүүллээ. Тэр жил Ливерпуль Аякст ялагдсан бөгөөд түүнээс хойш 12  тоглолтонд Голландын багт ялагдаагүй байгаа.
Тоглолтын эхний хагаст алсын цохилт хийж байсан Торрес 2-р хагаст бүр нэг ч үзэгдээгүй гэхэд болно. Тэрээр тоглолтын турш 3 удаа хаалганы дээгүүр цөлж нэг ч удаа хамгаалагчаас мултарч чадсангүй.
Ливерпульчууд Европын лигийн шинэ улирал эхэлснээс хойш нэг ч булангийн цохилт, хөндлөн дамжуулалтаа амжилттай болгоогүй цөөхөн багуудын нэг боллоо.
Энэ хэсгийн өөр тоглолт       Стяуа – Наполигийн хооронд болж 3 : 3-аар тэнцсэн учраас Ливерпуль хэсгийн тэргүүнд хэвээр үлдлээ.

Манчестер сити – Ювентус 1 : 1

А хэсэгт Манчестер сити Ювентус гэсэн онц сонирхолтой тоглолт явагдсан. Сити европын тэмцээнд талбайдаа гадны багт ялагдаж байгаагүй гэсэн сүрдмээр үзүүлэлттэй. Гэвч  10 дахь минутад Яквинта гоолдож талбайн эздийг хүнд байдалд оруулаа.
Италиас Англи руу ирэх гэж 10 цаг зорчсон ч Ювынтус тун идэвхтэй тоглож байлаа. Ялангуяа Дель Пьеро гайхалтай байж Ювегийн довтолгоог найруулж байлаа.
37 дахь минутад Адам Жонсон тооны харьцааг тэнцүүлсэн. Ситигийн довтолгоонд тоглосон Адебайор үүргээ тун муу биелүүлж гоол оруулж чадсангүй. Ийнхүү тэрэр сүүлийн 7 тоглолт дараалан гоол оруулж чадсангүй.
Энэ хэсгийн 2 лидер ийнхүү оноо хуваалаа.
Харин Леч Познан Зальцбургийг буулган авч 4 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.
Араас нь Сити адил оноотой нэхэж байна.

Өнгөрсөн шөнө яваггдсан тоглолтуудын дүн.

30.09 – 23:05 Лех (Польш) – Зальцбург (Австри) - 2:0 Группа А
30.09 – 23:05 Манчестер Сити (Англи) – Ювентус (Итали) – 1:1 Группа А
30.09 – 23:05 Русенборг (Норвеги) – Арис (Греk) – 2:1 Группа B
30.09 – 23:05 Атлетико (Испани) – Байер (Герман) – 1:1 Группа B
30.09 – 23:05 Гент (Бельги) – Лилль (Франц) – 1:1 Группа C
30.09 – 23:05 Спортинг (Португал) – Левски (Болгар) – 5:0 Группа C
30.09 – 23:05 ПАОК (Греk) – Динамо (Зг, Хорват) – 1:0 Группа D
30.09 – 23:05 Вильярреал (Испани) – Брюгге (Бельги) – 2:1 Группа D
30.09 – 23:05 БАТЭ (Беларусь) – Алкмаар (Голландия) – 4:1 Группа E
30.09 – 23:05 Шериф (Молдов) – Динамо (Киев, Украин) - 2:0 Группа E
30.09 – 21:00 ЦСКА (МоскваОХУ, ) – Спарта (Прага, Чех) – 3:0 Группа F
30.09 – 23:05 Палермо (Итали) – Лозанна (Швейцари)- 1:0 Группа F
30.09 – 21:00 Зенит (ОХУ) – АЕК (Греk) – 4:2 Группа G
30.09 – 21:00 Хайдук (Хорват) – Андерлехт (Бельги) – 1:0 Группа G
30.09 – 21:00 Оденсе (Дани) – Штутгарт (Герман) - 1:2 Группа H
30.09 – 21:00 Янг Бойз (Швейцари) – Хетафе (Испани) – 2:0 Группа H
30.09 – 21:00 Сампдория (Италия) – Дебрецен (Унгар) – 1:0 Группа I
30.09 – 21:00 Металлист (Украин) – ПСВ (Голланд) – 0:2 Группа I
30.09 – 21:00 ПСЖ (Франц) – Карпаты (Украин) – 2:0 Группа J
30.09 – 21:00 Боруссия (Д, Герман) – Севилья (Испани) – 0:1 Группа J
30.09 – 21:00 Стяуа (Румын) – Наполи (Итали) – 3:3 Группа K
30.09 – 21:00 Утрехт (Голланд) – Ливерпуль (Англи) – 0:0 Группа K
30.09 – 21:00 Рапид (Вена, Австри) – Бешикташ (Турk) – 1:2 Группа L
30.09 – 21:00 ЦСКА (София, Болгар) – Порту (Португалия) – 0:1 Группа L
GD Star Rating
loading...
Ливерпуль , Сити оноо алдлаа, 8.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Mobi says:

    Liverpool mini dee neg ch hondlon pass ogoogui ch geh shig

    GD Star Rating
    loading...
  2. liverpool says:

    Manai liverpool 1 l taaruu bna shuu. Gehdee butsaad huuchin shigee boloh bailgui de.

    GD Star Rating
    loading...
  3. morumok says:

    cska. zenit. uragshaaaaaa. bas dinamo yachihvaa. gazzaev yavah an dee

    GD Star Rating
    loading...
  4. Энэ Тевез нээрээ аймаар юмаа. Үнэнхүү зүтгэлтэй довтлогч наас. Торресоос лав дээр юм шиг байна.

    GD Star Rating
    loading...
  5. lene says:

    Adam Johnson haha ireeduitei zaluu shuu

    GD Star Rating
    loading...
  6. Barsa says:

    goyo toglolt boljee ter haalttai tsohilt goal mon vv ain

    GD Star Rating
    loading...
  7. jo says:

    tevez yawch torresoos iluu bish odoogiin form ni tiim baigaa

    GD Star Rating
    loading...
  8. enhbayar1133@yahoo.com says:

    liverpool huuchin shigee ch geh shig yamar baisin arai 20 30 n jiliin omnoh um yariad bga um bish bizdee suuliin 20 n jil englandad neg ch turuuleegui bag shu dee gantshan udaa 2 r bair

    GD Star Rating
    loading...
  9. barca fan says:

    looserpool bol ugaasa sunutsun shude odoo buur sununu ireh jilees dood ligt togloh boltugai gj yuruue! Tevez ugsaa torresoos iluushde ugiin ilii cityd ireed jinhen leader bolsndoo hogin manugaas yavsn ch bolsin ugu bl udiid yaaj ch yavan ble

    GD Star Rating
    loading...
  10. Anti-Liverpool says:

    bodit baidaltaigaa evler baigaa baidal ene shte gaihah zuilgui tite-iin suuliin 3t udahgui orno

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: