loading...
Өнгөрсөн улирал: 29 ялалт авсан нь мэдээж плей-оффт ороход хангалтгүй байсан. Тэгээд л мэдээж энэ бүгд Айзия Томасын буруу болж таардаг. Хэдэн ч улирал дараалаад ийм юм болж байнадаа.
Ерөнхий дасгалжуулагч: Майк Ди Энтони. Энэ улирал дахиад өмнөх улирлууд шиг муу тогловол Нью Йоркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар их хөгжилтэй байх бол.
Гол гарз: Дэвид Ли, Крис Духон, Эль Харрингтон, Жордан Хилл
Гол олз: Амаре Стадемайер, Реймонд Фелтон, Энтони Рэндольф, Ронни Туриаф, Келенна Азубуйке
Байж болох хамгийн сайн зураглал: Плей оффт шалгарах. Хэрвээ Кармело Энтониг авсан бол бүр өөрөөр ярих байлаа.
Юу болох бол: Кармело Энтони Нью Йоркод очино гэдэг нь өнөөдөр Жессика Алба намайг дуудаж байна гэдэгтэй адил бүтэшгүй асуудал. Плей-оффт орох магадлалтай багийн бүрэлдэхүүнийг ярья.
Энэ баг зун үндсэндээ өөрчлөгдлөө. Реймонд Фелтонг авсан нь том олз гэж хэлж болно. Тэр бодсоноос түргэн Стив Нэшийн түвшинд очиж байна. Түүнчлэн Фелтон довтолгоонд их идэвхитэй оролцдог. Харин тэр энэ улиралд багийнхаа нөхдийг хөдөлгөгч хүч нь болж чадах уу гэдэг том асуулт. Тэр мөн pick and roll довтолгооны хувилбарыг сайн хийдэг холбогчдын нэг. Өнгөрсөн жил ийм довтолгооныг 47 хувийн амжилттай хийж байсан нь Амаред тун сайхан боломж буйг харуулж байнаа.
Энтони Рэндольф, Данило Галлинаригийн хувьд бас их чухал улирал айсуй. Тэд энэ том ертөнцөд хөлөө олоход энэ улирал л хэрэг болно.
Тэд мөн хамгаалалтаа ялангуяа эсрэг багийн бөмбөг шилжилтийг сайн хамгаалах хэрэгтэй. Тэд өнгөрсөн улирал маш олон оноог тэгж алдсан билээ. Энэ бүхэн өөрчлөгдөх ёстой. Ронни Туриаф, Эдди Карри нар самбартаа бас сайн тоглох хэрэгтэй. Тэгэх аваас плей-оффт шалгарна.
Никс юутай адилхан байх вэ? Өнгөрсөн жилийн хөлдүү Никс гэсч амжитлаа багагүй хугацаа орно. Улирлыг тийм ч сайн эхлүүлэхгүй болов уу гэж бодож байна. Хамгаалалт муу байх биз. Рэндольф юу чаддагаа харуулж, Стадемайер өрсөлдөгчдөө сандаргаж, Галлинари эрс сайжирсан тоглолт хийх байх. Үзэхэд бол урамтай тоглоно.
Гэхдээ тэд хамтдаа нэг баг болон бүрэлдэхэд бас цаг хэрэгтэй. Ди Антони арга барилаа олтлоо янз бүрийн сонирхолтой гараа гаргаж байх болов уу. Фелтон-Тони Дуглас нар хамтдаа урд тоглож чадах уу гэдэг бас нэг асуулт. Амаре Стадемайер гүйж тоглох нь ихэсч уламжлалт байрлалын эмх замбараа эхний хэсэгт алдагдаж болов уу. Харин улирлын төгсгөл хэрд тэд эрүүл байвал шинээр бүрэлдсэн жинхэнэ Никс тоглох болно_
Ер нь ч тэгээд нүхнээс гарч буй багийн хувьд шинээр багийг бүрэлдүүлэхийн тулд бага зэргийн хугацаа алдахад буруу юм байхгүй биз. Энэ баг гэхдээ үзэхэд үнэхээр сонирхолтой баг байна. Та бүхэн тэднээс аваргын бөгжийг хүсээд хэрэггүй, одоохондоо илүү энтертайнмент тоглолтыг л хүс.
Таамаглал: Өмнөх улирлаасаа сайжирч 38 ялах байх. Гэхдээ цоо шинэ, илүү хүчтэй Дорнод конференцэд энэ хангалттай болов уу. Тэд энэ жил бүх хүчээ дайчлан тоглоно. Энэ нь зөвхөн энэ жилийнх биш дараагийн Нью Йорк Никсд илүү их урам өгөх биз ээ.
NBCSports.com
loading...




Nicks playffd oroosoi bucks orj baisnaas nicks orson ni hamagvi so.toishdee. Ene uliral Miami uimii orlanad 1 eer garna harin 2 shatand hen ni Bostontoi tarah bol hurdan nba ehleesei
loading...
medeej Bucks-s Knicks ni playoff-d orson ni hamaagui sonirholtoi, gehdee ene jil minii bodloor bertel gemtel dairchihgui bol busiin awragiin tuluu Lakers vs Blazers togloh bh gej bodjineda.
loading...
Lakers-iig dahial harmaar bn shuu Kobe 6-dah udaagaa awarga awchihaasaa
loading...
azabukeg martaad bgan bishuu selgeenees mash sain togldog aviyastai toglogch shude 20 gariu onooch avch chaddag.selgeenees hereg boloh l toglogchdoo
loading...
vol dominic 2 bitgii shaal daa miami orlondo 2 iin neg ni 1r garna ch gj bh shig chi shuud ingeed taachdag ym ch bish bhaa yadj (garah bolwuu) gj bichij bai minii huu. chi portland gj anduuraad bichtsen bailgui dee ter greg oden chine tiim aimor boltsiimuu. portland garch iruul bi amidarhaa bolichii mal mine
loading...
Кармело Энтони Нью Йоркод очино гэдэг нь өнөөдөр Жессика Алба намайг дуудаж байна гэдэгтэй адил бүтэшгүй асуудал. hahaha! Unen uu??
loading...
What a waste of time to read..
loading...