Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Орос » Цэнгэлдэхгүй Орос

GD Star Rating
loading...

Тэр бол бүхэл бүтэн тив, том гүрэн”. FIFА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер нэгэнтээ ийнхүү мэдэгдэж байв. Эндээс харахад 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаpуулах тэмцээнийг зохион байгуулах эрх авах манай хойд хөршийн боломж дээгүүр үнэлэгдэж байна.

Хөлбөмбөгийн ертөнцийхөн тэдний боломжийг ингэж өндөр үнэлэхэд нөлөөсөн эхний хүчин зүйл бол ДАШТ Яшины эх оронд хэзээ ч зохиогдож байгаагүй явдал юм. Хоёрт,100 гаруй үндэстнийг нэгтгэсэн, хоёр тивийг дамнасан асар уудам нутагт ДАШТ-ийг зохиох нь хөлбөмбөгийн хөгжилд маш их өгөөжтэй. Тодруулж хэлбэл, ширэн бөмбөгийн ертөнцөд шинэ тэсрэлт болно гэсэн дүгнэлтийг олон мэргэжилтэн өгч байна.

Тиймээс англичууд тэднээс болгоомжилж байна. Британийн хэвлэлүүд өөрийн орноо ялагч No1 хэмээн үзэж байгаа ч Оросын хэмжээлшгүй их нөөц бололцооноос эмээж буй. Ингэхдээ тэдний эсрэг мэдээллийн дайнд мордож Английн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асны дуулиантай яриаг нийтэлж орхисон билээ. Оросуудын амжилтад саад болж мэдэх гол сул  тал бол бүтээн байгуулалт. Дэлхийн стандартад нийцэх цэнгэлдэх тэнд “Лужники”- гаас өөр алга.“Химки”, “Черкизов” гэсэн шинэ стадион байдаг ч тэдгээр нь шинэчлэл хийгдэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хоёр жилийн дараа гэхэд “Спартак.М”, “Зенит”, “Динамо.М”, “ЦСКА” багуудын супер цэнгэлдэх босчихсон байх гэнэ.

Харин Сибирь, Урал зүгт тийм стадионы сураг байхгүй байгаа аж. Энэ баримтаас харахад бүтээн байгуулалт тал дээр бол ОХУ бусад өрсөлдөгчдөөсөө хол хоцорч байна. XXI зуун гарсанаас хойш Европын АШТ, ДАШТ-ийг зохиох эрхийг хэрхэн өгсөн байдлаас дүгнэхэд цэнгэлдэхийн чансаа бүгдийг шийдэж ирсэн.

Гэтэл оросууд юу ч бүтээн байгуулаагүй байдаг. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манай хойд хөршүүд 2014 оны өвлийн олимпийн эрхийг авахдаа мөн л шалдан сууж байсан. Тэдний хийх ажил зөвхөн цаасан дээр л байлаа. Гэтэл өнөөдөр Сочи хотод ажил ундарч байна. Ундрах ундрахдаа өдөр шөнөгүй өрнөж байна. Тиймээс ФИФА Олон улсын олимпийн хорооноос үлгэр авч мэдэх л юм. Оросуудад чөдөр болох бас нэг сул тал бол хот хоорондын зай.

2012 оны ЕАШТ-ий эрхийг ПольшУкраинд өгөх үеэр яг энэ асуудал маргаан үүсгэж байв. Польш-Украины эсрэг зогсч байсан хүмүүс Польшийн Гданьск Украины Донецк хотын зай 1900 км байна гэсэн гомдол гаргаж байв. Гэтэл ОХУ-ын хотууд түүнээс хол зайд оршиж байна. Калинградаас Ростов хот руу явахад 2000 км гээд бодоод үз дээ.

GD Star Rating
loading...
Цэнгэлдэхгүй Орос, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. attilla says:

    Orosod bolvol manaihan ih goy bolomj garch ireh ni dee Oros avchaasai

    GD Star Rating
    loading...
  2. orsoo says:

    Орсод болоосой ядахдаа ганц хоёр ч хүн сэтгэл зүрхээрээ талбайд болох тоглолт үзвэл аштай юу хөлбөмөгийн үе үеийн фанат болгоны ганц хүсэл бол дэлхийн аварагийн тоглолтыг болж байгаа газар оронд нь очиж өөрийн бие сэтгэлээр мэдэрч улсынхаа шигшээ, дэмждэг багаа уухайлан дэмжих юм.

    GD Star Rating
    loading...
  3. In Russia says:

    Russiad bolchoosoi ug ni yag bolohgui gsn yum bhgui l yum bn. Russiad bolvol surj bui oyutnuudad ih bolomj shd delhiin avargiig uzeh. Oyutnuud ch gelgui mongolchuudad ;)

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    1 talaar manaihand ashtai ymda bolchuul bolchoosoi, ghde bas Oros South africa gaas dutku ayuultai shude hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: