Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Анхны их дуулга нь Алонсог аваргын өрсөлдөөнд эргүүлэн авчирлаа

GD Star Rating
loading...

Бельгийн гранпригийн  дараа дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөж буй таван нисэгчээс Хэмилтон, Уэббер нарыг боломжоо хадгалан үлдэж, бусад нь тун бага магадлалтай боллоо хэмээж байсан мэргэжилтнүүдийн таамаг одоо эрс зөрөөд байна. Тухайн үед жагсаалтын тэргүүнд явсан Хэмилтон хоёр гараанд дараалан барианд орж чадаагүйгээс гуравдугаар байр хүртэл уруудаж, харин лидерээс 41 оноогоор хоцорч, ТОП-5 нисэгчийн хамгийн ард бичигдэж байсан Фернандо Алонсо хоёр гараанд түрүүлснээр дэд байрт дэвшив.

Дэлхийн хошой аварга испани эр улирлын эхний 13 гарааны 12-т нь байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн “Ред Булл”-ынхны амжилтыг тасалж, Итали, Сингапурын гранприд урдуураа улаан хөлтнийг гишгүү лээгүй ба сүүлийнхэд нь бүр анхны “Их дуулга”-аа хүртсэн. Поул-позишн авч, тойргийг хамгийн хурдан туулсан амжилтыг үзүүлэн, гараанаас бариа хүртэл тэргүүлэн түрүүлбэл “Их дуулга”- ыг гарддаг билээ.

1968 онд Хоккенхаймын авто тойруулгад осолдон тэнгэрт хальсан дэлхийн хошой аварга Жим Кларк “Formula-1”-ийн талбарт 25 ялалт байгуулахдаа наймыг нь төгс гүйцэтгэснээр бүх цаг үе ийн түүхэнд хамгийн олон дуулга цуглуулсан нисэгчээр тодорсон. Их хурдын эхэн үеийн шилдэг нисэгчдийн нэг Алберто Аскари, өнөө цагийн амьд домог Михаэль Шумахер нар тус таван дуулгатайгаар агуу Кларкыг нэхдэг бол Алонсо энэхүү ховор амжилтын жагсаалтад бүртгэгдсэн 21 дэх нисэгч болжээ.

Сингапурын гранпригийн гараан дээр “Ред Булл”-ын Феттельд испани эрийг гүйцэх боломж гарсан ч эргэлт дээр тэдний дугуйны ялгаа гарч, “Феррари”-гийн машин тэргүүллээ хадгалж үлдсэн. Феттель ч үүнийг уралдааны дараах хэвлэлийн бага хурал дээр өгүүлсэн. Тэрбээр “Гараанаас зөө лөн дугуйтай хөдөлсөн нь алдаа байсан. Өнөөдөр машин маань санаснаар хурдалсан ч дугуй хангалттай халах хүр тэл эргэлтийг төгс хийж чадахгүй байсан тул Алонсог гүйцэх хөг нь өнгөрсөн” гэж ярьжээ.

“Феррари”-гийнхан хатуу дугуйтай, хашир нисэгчтэйгийнхээ хүчинд гараанд өнгөлөх магадлалаа хадгалан үлдсэн нь энэ бөгөөд цаашид ч бусад багтай харьцуулахад цэнэглэх зогсолтыг зөв цаг үед хийн, резиний сонголтдоо ч алдаа гаргалгүй явсаар ялалт байгуулсан. Алонсо энэ талаар “Бид Сингапурт ирэхдээ улирлын хамгийн хүнд гараа хүлээж буйг мэдэж байлаа. Халуун, чийглэг ийм нөхцөлд хоёр цагийн турш уралдана гэ дэг маш хэцүү. Тойрог бүрт 24-25 эргэлт хийх учир анхаарлаа хормын төдийд ч сарниулж болохг үй. Энэ гараанд манай штабынхан, механикчид үүргээ төгс гүйцэтгэснээр миний машин түрүүлсэн” хэмээн өгүүлсэн юм.

Тэрбээр “Формула-1”-т хөл тавьснаасаа хойш 60 дахь удаагаа шагналын тавцанд гишгэсэн нь энэ аж. Ингэснээрэнэ үзүүлэлтийн долдугаарт бичигддэг Нельсон Пикетэй зэрэгцжээ. Энэ улирлын ДАШТ өндөрлөхөд дөрвөн гараа үлдээд бай на. Урьдын адил дэлхийн аварга цолны төлөө таван нисэгч өрсөлдсөн хэвээр байгаа агаад тавдугаарт яваа Баттон тэргүүлэгч Уэбберээс 25 онооны зөрүүтэй болжээ. Энэ нь нэг уралдаанд л тэнцүүлчихэж болох ялгаа тул Баттоныг өрс өлдөөнөөс хасч болохгүй юм. Гэхдээ австрали эр энэ улиралд хамгийн тогтвортой амжилтыг үзүүлж, онооны бүсийн гадна ганцхан удаа үлдсэн тул тийм ч амар тэргүүллээ алдахгүй биз ээ. Аравдугаар сарын 10-нд Японы “Сүзүка” авто тойруулгад дараагийн гараа яваг дах ба үүнээс хоёр долоо хоногийн дараа ДАШТ-ий ээл жит гарааг хүлээн авах БНСУ-ын гранпригийн зохион байгуулагчид одоо хэр барилгын ажлаа гүйцэтгэж буй нь FIA-гийнхныг түгшээж байна.

GD Star Rating
loading...
Анхны их дуулга нь Алонсог аваргын өрсөлдөөнд эргүүлэн авчирлаа, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Formula says:

    Alonso is very best

    GD Star Rating
    loading...
  2. Alonso Uragshaa Ulaan azarga Uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: