loading...
Орландо Мэжикийн дасгалжуулагч Стэн Ван Ганди пиджакныхаа дотуур чөлөөтэй, эсвэл авцалдаагүй ч гэмээр цамц өмсөж багаа тоглолтонд удирддаг. Харин энэ улирлаас бид өөр Стэнийг харах нь.
НБА-ын шинэ дүрмээр дасгалжуулагч тоглолтын явцад заавал захтай цамц өмсөх ажээ.
Тэгэхээр Стэн дасаж сурсан стилээ өөрчлөхөөс өөр аргагүй болох нь. Магадгүй заримдаа зангиа ч зүүх биз ээ.
Стэн гэснээс түүний Мэжик баг ирэх улиралдаа бэлдээд бэлтгэлийн кэмпээ нээсэн. Гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, Рашард Льюисийг хөнгөн довтлогчийн байрлалд тоглуулна гэж байсан ч хэдэн бэлтгэлийн дараа энэ төлөвлөгөө өөрчлөгджээ. Ирэх улиралд Рашард дахин хүчний довтлогчийн байрлалд тоглох юм байна. Хэрэв Рашард хөнгөн довтлогчоор тогловол ЛеБрон, Пол Пирс, Кармело Энтони зэрэг өөрөөс нь хурд илүү тоглогчдыг хамгаалах хэрэг гарна. Хүчний довтлогчоор тоглоход Данкан, Бузер, Зак Рэндольф, Амаре зэрэг өөрөөс нь жин, хүч илүү тоглогчдыг хамгаалдаг. Уг нь бол Рашардийн үндсэн байрлал нь хөнгөн довтлогч юм.
Рашард 4 номертоо үлдсэнээр Куйнтин Ричардсон, Микуэль Пиетрус нар 3 номерийн гарааны эрхийн төлөө өрсөлдөх болох нь.
Дээрх дресс-кодоос гадна бас нэг шинэ дүрэм гарсан нь Орландотай бас л хамаатай болж таарав.Дуайт Ховард өнгөрсөн улиралд лигийг техникийн алдаагаар тэргүүлсэн. Тэгвэл үүнийгээ ирэх улиралд давтвал нэлээн их мөнгөөр шатах нь.
Техникийн алдааг мөнгөн торгууль дагалдах болсон бөгөөд эхний 5 техникийн алдаа бүрт 2000 доллар, 6-10 дахь удаад нь тус бүр 3000 доллар, 11-15 дахь удаад нь тус бүр 4000 долларын торгууль заагаад 16 дахиас нь эхлээд 2 техникийн алдаа бүрт 1 тоглолт өнжих шийтгэл, тэгээд 5000 долларийн торгуультай болж байгаа юм байна.
Шинэ улиралд шүүгч нар техникийн алдааг олон өгөх төлөвтэй гэнэ. Шийдвэр эсэргүүцсэн төрөл бүрийн эмоц, тэр бүү хэл үг дугараагүй ч биеэрээ янз бүрийн реакц гаргахад ч техникийн алдаа “тас”.
loading...





Tegvel Kobe technic iin aldaa ih avahnee.Aldchihaaraa boon uur shuugchiin oodoos bodylanguage uzuuleed bdiishd.Harin Duncan shig humuujiltei toglogch league g tehnic avaaguigeer terguuleh blgui
loading...
rasheed bhgvi yum chin ene uliral sonirhol muutaihan ongorhono dee hehe kobe olno avah ni ch yu lbol ter chin turshlagatai hun shuu dee
loading...
123-AA tsaad chin torguulsan ch torguulia tulux chadwartai gar yundaa sanaa zowdiin bee
loading...
mungu so bishee 1 toglolt unjinu gjiigaazde
loading...
Duncan tgul xamagu ineej bolku n de…
loading...