loading...
Премьер лигийн шилдэг хоёр баг Челси, Арсеналыг тоглолт энэ долоо хоногийн Европын хөлбөмбөгийн онцлох тоглолт болж байна. Маргааш орой тоглох тус хоёр багийн тухай товчхон мэдээлье. Хоёр баг хоёул долоо хоногийн дундуур Аваргуудын лигт өрсөлдөгчдөө итгэл төгс буулгаж авцгаасан билээ.
Челси багийн хувьд улирлын тийм ч хүчтэй биш багуудтай тоглон эхэлж итгэл төгс лигийг тэргүүлж эхэлсэн хэдий ч анхны томоохон шалгалтандаа бүдэрч Манчестер хотноо Ситид 1-0-ээр хожигдсон. Хэдий Челси хожигдож Арсеналд томоохон боломж гарсан ч Арсенал харин Вест Бромд хожигдож өөрсдийн боломжийг үгүй хийсэн.
Карло Анчелоттигийн эцэг нь таалал төгссөн ч тэрбээр түргэн хугацаанд Италид очиж тоглолтын үеэр Англид хүрэлцэн ирж тоглолтонд оролцоно.
Одоогоор хүснэгтийн тэргүүнд буй Челси гуравдугаар байранд байгаа Арсеналаас дөрвөн оноо илүү буй. Арсенал баг Челсиг хүчирхэгжихээс өмнө буюу Клаудиа Раниеригийн үе хүртэл 17 тоглолт дараалж Челсид хожигдоогүй байжээ. 2004 оны 4 сард Аваргуудын лигийн шөвгийн наймд энэ цувралыг Челси зогсоосон аж.
Түүнээс хойш энэ хоёр багийн хооронд болсон 15 тулаанд Арсен Венгерийн шавь нар ердөө хоёр ялсан байна.
Арсеналын хувьд гэмтэл бэртэл гэдэг гол толгой өвтгөх асуудал нь байгаа ч Арсене энэ бүрэлдэхүүнээрээ манай баг Челсид хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадна гэж мэдэгдсэн билээ.
Арсеналын гол эмээх хүн нь Дидье Дрогба байх нь тодорхой. Дидье Дрогба Челсид ирснээс хойш 12 удаа Арсеналтай тоглосноос Челси 9 хожиж 3 тэнцжээ. 12 тоглолтонд 12 гоол. Харин Дрогба тоглоогүй үед нэг тэнцэж Арсенал 2 хожиж байсан гэнэ.
Багийн мэдээ:
Челси
Долоо хоногийн эхээр Карло Анчелоттигийн эцэг нь нас барж Итали руу нисчээ.
Аваргуудын лигт Марселийн эсрэг торгуулийн улмаас тоглоогүй Дрогба энэ удаа тоглоно.
Ёсси Бенаюн, Жозе Босингва, Саломон Калу, Фрэнк Лампард нар маргаашийн тоглолтыг гэмтлийн улмаас өнжихөөр болжээ.
Боломжит гараа: Чех, Иванович, Алекс, Терри, Коул; Эссиен, Микел, Рамирес, Малуда; Анелька, Дрогба
Арсенал
Арсенал ахиад л ахлагч Фабрегасгүй тулалдана. Тэр Сандерлэндтэй хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан билээ. Жек Уилшир түүний орыг залган тоглоно. Түүнчлэн зүүн жигүүрийн хамгаалагч Киеран Гиббс гэмтлийн улмаас өнжиж Гаэл Клиши талбайд гарна.
Хаалгач Алмуниа мөн л гэмтэлтэй. Фабианскид өөрийгөө харуулах дахин нэг боломж гарч ирж байна. Томас Вермаелэн мөн л гэмтэлтэй бол Абу Диаби харин маргааш тоглох бололтой.
Эммуэль Фримпон, Аарон Рамсей, Робин ван Перси, Тео Уолкотт, Никлас Бендтнер нар гэмтэлтэй.
Боломжит гараа: Фабиански; Санья, Скилачи, Косиелни, Клиши; Денилсон, Сонг, Уилшир, Насри, Чамах, Аршавин
| Багийн харьцуулсан статистик | ||
| Челси | Арсенал | |
| Тоглолт | 6 | 6 |
| Хүснэгтийн байр | 1 | 3 |
| Оноо | 15 | 11 |
| Гоолын зөрүү | 19 | 9 |
| Хийсэн гоол * | 4.0 | 1.3 |
| Алдсан гоол * | 0.0 | 1.0 |
| Сүүлийн 5 | L-W-W-W-W | L-D-W-W-W |
| Сүүлийн 5 талбайд | W-W-W | L-W-W |
| Сүүлийн 5 зочин | L-W-W | D-W-D |
| * дундаж гоол | ||
| Тэмцээний стат | ||
| Челси | Arsenal | |
| Гоол | Флорен Малуда 6 | Тео Уолкотт 4 |
| Улаан | Алекс Сонг 1 | |
| Шар | Бранислав Иванович 2 | Томас Росицки 2 |
loading...




chelsea hojnoo harj l baigaarai
loading...
Arsenal hojoosoi Shava gogo
loading...
chelsea odoohondoo arsenaliig gargaahgu bhaa turuu jil ch bur budaa bolgoj bsan daa hahah gehdee harj l baiy
loading...
margaash ch goe toglolt bolnoo drogba maani arsenaliin erleg shu dee zoolttoi 1 yum uu 2 goal chiheh biz hehe
loading...
chelsea zangargaaraa shaah blgui dee. chelsea.d demjinee. ugaasaa dajgui goy bag. CL.d Barca Chelsea taarval tsus garna daa
loading...
Челси л гэсэн хүмүүс байх юмаа…
Сүрлэн гүүрийг нь балгас болгоод ирнээ…
Буучиддаа урагшаа…
loading...
Alex goal gaihaltai blaa …
drogba ugiin arsenaliin erleg yumdaa …
loading...
muuhai hojigdloo Arsenal,tegehdee manaih hamaagui iluu togloson guuren deer.joohon azgui baisan buuchid.gomo tsenheruud az azaar hojloo.Arsenal,chelsea-g talvai deer unheer iluurhsen shude..
loading...
Eooe ter Alexiin goaliig uzsen uu zaluusaa
brillant free kick what a goal uneheer aimar goaldsan denduu
Liverpool tei togloj baihda ingej goaldaj baij bilee
Drogbaaaaa medeej Drogba l goaldaj bna arsenald gaihah zuil alga hehehe
COME ON CHELSEA
loading...