Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Football news

GD Star Rating
loading...

Европын лигийн цомыг эзэмшиж байгаа Атлетико Мадрид тоглогчидтойгоо шинэ гэрээ байгууллаа. Баасан гаригт хийсэн клубын хэвлэлийн бага хурлын үеэр Хосе Антонио Рэйс, Томаш Уйфалуши, Пауло Ассунсао нартай гэрээ сунгасан талаар мэдэгджээ. Эдгээр 3 тоглогч өнгөрсөн улирлын Мадридийн багийн амжилтын гол түлхүүр байсан юм. Хосе Антонио Рэйс 2014 он хүртэл 3 жилийн гэрээ сунгасан бол Чех хамгаалагч Уйфалуши 2013 он хүртэл, Бразил хагас хамгаалагч Ассунсао 2013 он хүртэл үлдэхээр болсон. Атлетико одоогоор 10 оноотой хүснэгтийн 5-р байранд бичигдэж байгаа бөгөөд маргааш Севильятай тоглоно.

Ромагийн хамгаалагч Филип Мексес 20,000 еврогийн торгууль төлөх болж 2 тоглолтоор бандууллаа. Сери А лигийн Брешьятай хийсэн тоглолтонд Мексес 2 шар хуудас авч хөөгдсөн бөгөөд талбайгаас гарч явахдаа туслах шүүгчтэй маргалдаж, рекламны самбарыг өшиглөж бүдүүлэг аашилсан. Гэхдээ түүний хийсэн алдаа нь шар карт өгөх хэмжээний биш байсныг тоглолтын дараа илрүүлсэн учраас 3 тоглолтын торгуулийг нь 2 болгон өөрчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Интертэй хийсэн тоглолтыг тэрээр өнжсөн бөгөөд ням гаригт Наполитой хийх тулааныг өнжих юм.

Өндөр үнэтэй, цалин ихтэй тоглогчдыг олноор нь  худалдан авсныхаа  горыг Сити амсаж эхэллээ. Тус клубын санхүүгийн тайлан гарахад 121 сая фунтын алдагдалтай ажилласан тооцоо гарчээ. 2005 онд Челси клуб 141 сая фунтын алдагдалтай ажиллаж байсныг бодвол энэ бас ч гайгүй мэт.
Өнгөрсөн жил Ситиг Араб эзэнтэй болсны дараа тэдний орлого бага зэрэг нэмэгдэж ашигтай ажиллаж байсан боловч зуны наймааны цонхоор бараг 100 саяар тоглогчид худалдан авснаар энэ алдагдлыг хүлээжээ.
Гэхдээ Шэйх Мансурын санааг энэ нэг их зовоохгүй байгаа гэнэ.

Тоттенхэмийн 56,000 үзэгчий суудалтай шинэ цэнгэлдэхийн асуудал ерөнхийдөө шийдэгджээ. 2012 оны Лондонгийн олимпод тэдний шинэ ордон ашиглагдах бөгөөд 400  сая фунтыг энэ ажилд зарцуулах юм байна. Гэхдээ зарим нэгэн Тоттенхэмийн эрхмүүд энэ ажлыг эсэргүүцэж байгаа бөгөөд Уайт Харт Лэйнийг шинээр засаж янзлахыг зөвлөж байгаа юм.

Өнгөрсөн 8 сарын 5-нд Чилийн  уурхайд  осол гарч олон ажилчид аюулд ороод байгаа билээ. 700 метийн гүнд олон хоног хоригдож байгаа тэдгээр ажилчдад Реал Мадридийн удирдлага сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс 33 Реал Мадридийн гарын үсэгтэй өмсгөлийг тэдэн лүү илгээжээ. Мөн аюулаас гарсныхдаа дараа Испанид ирж Реалын тоглолтыг үзэхийг урьсан байна.
Тэдэн лүү явуулсан өмсгөл дээр ”Тэвчээртэй байх уурхайчдаа” гэж бичсэн бөгөөд тоглогчдын гарын үсэгтэй, хамт зургийн цомгыг тус улсын Уул уурхайн сайдад явуулсан гэнэ.
Уурхайн гүнд байгаа ажилчдын нэг болох 55 настай Франклин Лобос залуудаа мэргэжлийн хөлбөмбөгч байсан бөгөөд 1980-аад онд шигшээ багтаа тоглож байсан юм.

GD Star Rating
loading...
Football news, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. A.M says:

    1st

    GD Star Rating
    loading...
  2. s says:

    1908 онд шигшээ багтаа тоглож байсан хүн одоо 55 настай гэж байгаа

    GD Star Rating
    loading...
  3. etush says:

    hooe 1980 gj bn

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    daraana zastsn l ym bgz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: