Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бадминтон » Бадминтоны улсын аваргууд тодорлоо

GD Star Rating
loading...

Бадминтоны спортын 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хос гэсэн үндсэн 5 төрлөөр зохиогдож, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний дүн:

Төрөл Алт Мөнгө
Эрэгтэй ганцаарчилсан О.Энхбат – Олон улсын хэмжээний мастер П.Сайнбуян
Эмэгтэй ганцаарчилсан Б.Хулангоо Б.Гэрэлмаа
Эрэгтэй хос О.Энхбат, П.Сайнбуян М.Золзаяа, Э.Эрдэнэбаяр
Эмэгтэй хос М.Мөнхчимэг, Б.Хулангоо Б.Ганчулуун, М.Дуламсүрэн
Холимог хос М.Золзаяа, М.Мөнхчимэг О.Энхбат, Б.Гэрэлмаа

Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн нь 10-р сарын 6-наас 9-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохиогдох Азийн цуврал олон улсын тэмцээний өмнөх бэлтгэл, сорилт боллоо. Азийн цуврал олон улсын тэмцээнд Иран, Мьянмар, Словак, Шинэ Зеланд, Монголын 30 гаруй тамирчид Лондон-2012 Олимпийн наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөнө. Хурц ширүүн өрсөлдөөн дунд сонирхолтой өрнөх уг тэмцээнийг үнэгүй сонирхох боломжтой юм.

GD Star Rating
loading...
Бадминтоны улсын аваргууд тодорлоо, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. oojoo says:

    Hulangoodoo hairtai shuu mi hair lag shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: