Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Боксын тухай сонирхолтой баримтууд

GD Star Rating
loading...

Кличкогийн дүргүйг яаж хүргэх вэ?

Супер хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко нэгэн сонирхолтой тохиолдолтой учирч байв. Нэгэн тоглолтын үеэр Ring Card Girl (хэддүгээр үе эхэлж буй самбарыг барьж рингэнд гардаг бүсгүй) Кличко дээр ирж, нэг, хоёрдугаар үеийн дундуур түүнийг үнсэнэ хэмээн хэлжээ. Бүсгүйгийн илэн далангуй дээрх үг Кличког багагүй бухимдуулсан гэнэ. Тиймээс бүсгүйд боломж олгохгүйн тулд өрсөлдөгчөө нэгдүгээр үед л нам цохин унагаасан бололтой.

Гатти юунаас айдаг вэ?

Цэл залуу 37-хон насандаа нас барсан нэрт боксчин Артуро Гатти ер бусын зоригтой эр байсан гэдгээрээ алдаршсан нэгэн. Гудамжны зодоонд оролцож, хутганы шарх нэг бус удаа авч байсан тэрбээр рингэнд гарахаараа хэнээс ч эмээдэггүй байв. Харин түүнийг айлгадаг ганц хүн бол ээж нь байсан гэнэ.

Корралесын өвөрмөц бэлэг

Диего Корралес, Хосе Луис Кастильо нарын даагаа нэхэх тулааны хэвлэлийн бага хурал. Энэ үеэр Корралес өрсөлдөгчөө айлгаж, сэтгэл санаагаар  бэлэглэсэн байна. Өмнөх тулааны үеэр Кастильо хоёр ч удаа нокдаунд орсон бөгөөд тухай бүрт нь шүдний хамгаалалтаа албаар нулиман газар унагаж, түүнийгээ буцаан хийх нэрийдлээр сэргэлт авч байсан юм. Өрсөлдөгчийнхөө дээрх хуншгүй үйлдэлд эгдүүцсэн Корралес ийм бэлэг өгсөн аж. Гэвч хариу тулаанд тэр дөрөвдүгээр үед нокаутаар ялагдсан юм. Харамсалтай нь Корралес тэр тоглолтоос хоёрхон жилийн дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэр Лас-Вегас дахь гэр рүүгээ мотоциклоор явж байхдаа осолд орж, нас барсан юм. Энэ үед Диего 29 настай байжээ.

Льюисийн сонирхолтой амьдрал

Британийн алдарт боксчин Леннокс Льюисийн тухай хэдэн баримт хүргэе.

-тэр багадаа гал сөнөөгч болохыг мөрөөддөг байв.

-сургуулийн жүжигт тоглож байх үедээ жүжигчин болох талаар хүртэл бодож байжээ.

-компьютерийн ард олон цагийг өнгөрүүлдэг. Ингэхдээ ихэвчлэн интернетээр аялдаг аж.

-Регги болон гранж стилийн дуу сонсож, бэлтгэлээ базаадаг.

Мэйведерийн шагнал

2002 оны арванхоёрдугаар сарын 7-нд Лас-Вегас хотноо Флойд Мэйведер, Хосе Луис Кастильо нар  нударга зөрүүлсэн. Энэ тоглолт тухайн үеийн супер тулаан гэгдсэн Владимир Кличко, Жамиль Маклайн нарын тоглолтын өмнөх үзэгчдийн “бие халаалт” байсан гэж болно. Сонирхолтой нь дээрх тулаанд ялалт байгуулсан Мэйведер нөгөө гурван боксчныхоо нийлүүлснээс илүү шагнал авсан гэнэ. Тэгэхээр аль нь “бие халаалт” байсан бол?

Оскарын хөгшин өрсөлдөгч

2003 оны тавдугаар сард Оскар Де Ла Ойя Мексикийн Луис Кампастай нударга зөрүүлсэн. Тоглолтын өмнө хэвлэлүүд “Кампас Оскартай өрсөлдөхөд хэтэрхий хөгшдөх тул “Алтан жаал” түүнийг нам цохин унагах болно”, “Кампасын оршуулга болоход ойртож байна” хэмээн сүржигнэн бичиж байв. Хамгийн сонирхолтой нь хөгшин хэмээн гоочлуулсан Кампас нь Оскараас ердөө ганц ах юм. Сонирхуулахад Кампас нь мэргэжлийн рингэнд 110 тулаан хийснээс 94 ялж, 15 хожигдсон үзүүлэлттэй боксчин юм.

Мэргэжлээ буруу сонгосон боксчид

Боксын түүхэн дэх хамгийн өндөр тамирчин бол Румыний Гогя Миту юм. Тэрбээр ид үедээ сагсчид ч атаархам 223 см өндөртэй байжээ. Харин мэргэжлийн боксдын гозгоруудын жагсаалтыг Оросын Н.Валуев тэргүүлдэг. Хүнд жингийн дэлхийн аварга болсон анхны орос боксчин Валуевийн өндөр 113 см.

Луисийн эвдэгдэшгүй амжилт

Америкийн домог болсон боксчин Жо Луис 1937- 1949 оныг хүртэл 11 жилийн турш дэлхийн аварга цолоо хамгаалжээ. Энэ нь мэдээж дэлхийн дээд амжилт болсон. Дээрх хугацаанд Жо 25 тулаанд ялалт байгуулсан байна.

GD Star Rating
loading...
Боксын тухай сонирхолтой баримтууд, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Skitzo says:

    ooo goorhii Valuew chini odoi bsan yum bna sh dee

    GD Star Rating
    loading...
  2. CSKA says:

    Валуев 213 cm shuu.. buruu bichsen bn. ene hamgiin door bgaa Muhamed Ali-n zurag yag yund hamaatai yum beee?
    JO Luis -n tuhai bicij bj.

    GD Star Rating
    loading...
  3. CSKA-d says:

    Naadah chin Joe Luis baigaa biz dee teneg ee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: