loading...
Хөнгөн атлетикч Б.Сэр-Од амжилтын бас нэгэн шинэ хуудас нээв. 29 настай тэрбээр дэлхийд зэрэглэлээрээ тавдугаарт ордог Берлиний марафонд “шандас” сорихдоо халуун тивийнхэнтэй “зуузай холбон” уралдаж, 35000 гүйгчээс аравдугаар байр эзлэн, улсынхаа дээд амжилтыг хоёр минутаар ахиулсан нь холбооныхоо 50 “нас”-ны ойд барьсан сюрприз байлаа.Уг уралдаанд урьд нь монгол хүн “тоосоо өргөсөн” удаагүй. Дашрамд сануулахад Б.Сэр-Од 2010 онд амжилтын ургац арвин хурааж, Хонконгийн ОУТ-ээс хүрэл, “Брайтон- 2010”-аас алтан медалиар энгэрээ мялаасан билээ. “Энэ жил Лондоны марафонд оролцож чадсангүй” гэж сэтгэл дундуур явсан монгол гүйгч Германд даагаа нэхэхдээ ийнхүү шилдэг аравт шалгарсан Азийн хоёр тамирчны нэг болсон нь бахархалтай.
1964 оны нэгдүгээр сарын 8-нд Берлиний баруун хэсэгт болсон холын зайн гүйлтэд 700 тамирчин уралдсан тэр цагаас их марафоны эхлэл тавигдсан гэж германчууд үздэг.Үүнээс арван жилийн дараа Берлиний марафоны он тоолол албан ёсоор эхэлж, жил ирэх тусам хүрээгээ тэлсээр өдгөө Лондон, Нью-Йорк, Чикаго, Бостоны дараа бичигдэх нэр хүндтэй уралдаан болж чаджээ.
42.195 км зайд явагддаг уг гүйлтэд ихэвчлэн мэргэжлийн тамирчид хурд сорьдгоор онцлог. Анх Берлиний замд 3455 тамирчин “тоосоо өргөсөн” бол түүнээс хойш оролцогчид нэмэгдсээр 2008 оны намар 107 орны 40827 гүйгч өрсөлдсөн нь тооны хувьд нэгэн дээд амжилт тогтоожээ. Тус улсын төр засаг нэрийн хуудас болсон тус тэмцээнд өн дөр ач холбогдол өгсөөр ирсний илрэл бол хоёр Гер ман нийлсэн тэмдэглэлт өдөр марафончид анх удаа Бранденбургийн хаалгаар нэвтэрч уралд сан түүх юм. Энэ агшинг Герман, Японы телевизүүд шууд дамжуулж байжээ.
Берлиний марафоныг зохион байгуулагч “SCC Berlin” клуб цар хүрээг нь өргөжүүлэх үүднээс 1989 онд өсвөр үеийнхний (4.2195
км), 1997 онд роликтой марафоны тэмцээнийг анх удаа явуулсан. Эдгээр уралдаан өдгөө ч албан ёсны хөтөлбөрт нь багтсаар буй. Сонирхуулахад Берлиний марафоны шагналын сан 1 сая доллар бөгөөд эхний арван байрт орсон эрэгтэй, эмэгтэй гүйгчид тус, тусынхаа хувийг хүртдэг. Германд “тоосоо өргөсөн” алдартай тамирчид энэ замд дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон түүх тэй. Хамгийн ойрын жишээ дурдвал олим пийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн авар га, этиоп эр Хайле Гебреселассе 2008 онд дэлхийн рекордыг шинэчилсний дараа (2.03,59) өгсөн ярилцлагадаа “Берлиний зам надад тун ээлтэй. Өрсөлдөгчид ч чанга байдаг. Өөрийгөө мэргэжлийн гүйгч гэж боддог хэн бүхэн Берлиний марафонд оролцож үзээгүй бол хэмжээгээ бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй гэсэн үг” хэмээн ярьж байв.
Зөвхөн Берлиний марафонд уралдах хүсэлтэй олон тамирчин хөгжөөн дэмжигчдийнхээ хамт дөрвөн зүг найман зовхисоос Германд ирдэг тул зохион байгуулагчид тэднийг ая тухтай байлгах үүднээс сайн дурын ажилтнуудыг өндөр түвшинд бэлтгэдэг аж. 2010 онд гэхэд 17000 хүнийг энэ ажилд дайчилжээ.
Шилдэг 10 (Эрэгтэй)
1.Патрик Макау (Кени) 2.05,08
2.Жеффрей Мутай (Кени) 2.05,10
3.Базу Ворку (Этиоп) 2.05,25
4.Эмане Цегау (Эмтиоп) 2.07,52
5.Элиуд Киптани (Кени) 2.08,05
6.Бернард Кипего (Кени) 2.08,50
7.Тадеси Абрахам (Эритри) 2.09,24
8.Гилберт Эгон (Кени) 2.10,34
9.Масаказү Фүживара (Япон) 2.12,00
10.Бат-Очирын Сэр Од (Монгол) 2.12,42
Уралдааны үеэр шинэчлэгдсэн дэлхийн дээд амжилтууд
Он Эрэгтэй Хугацаа
1998 Роналдо де Коста (Бразил) 2.06,05
2003 Пол Тергат (Кени) 2.04,55
2007 Хайле Гебреселассе (Этиоп) 2.04,26
2008 Хайле Гебреселассе (Этиоп) 2.03,59
Он Эмэгтэй Хугацаа
1977 Криста Валенсик (Герман) 2.34,48
1999 Тела Лороупи (Кени) 2.20,43
2001 Наоко Такахаши (Япон) 2.19,46
loading...




Nice nice
loading...
ser-odtoi hamt 1 heltest ajilj bailaa shuudeee….НЦГ-н ЭТХХ-д
loading...
Gants daichin maani gantsaardahgui uzej baina, uneheer sain baina, tsaashdiin uraldaand ni amjilt huseye
loading...
AMJILT HUSIYE MONGOLCHUUDIIN SPORTIIN EREN IJLEE
loading...