Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » МанЮ-гийн ээлжит тэнцээ

GD Star Rating
loading...

МанЮ-гийн айлын талбайд үзүүлж байгаа тааруухан тоглолт үргэлжилж байна. Улаан чөтгөрүүд Сандерлэндийн талбайд зочилсон ч гоол оруулж чадалгүй 0 : 0-ээр тэнцлээ. Сандерлэндчүүд Юнайтедаас илүү олон довтолгоо зохион байгуулсан ч өрсөлдөгчийнхөө хүчтэй хамгаалалтыг нэвтэлж чадсангүй.
МанЮ 90 минутын турш ердөө нэг л удаа хаалга руу чиглэсэн цохилт хийсэн бөгөөд үлдсэн оролдлогууд нь бүгд хаалганы дээгүүр болон хажуугаар өнгөрчээ.
Сандерлэндэд зээлээр тоглож байгаа Дэнни Уэлбэк бэртлээс болж төрөлх багийнхаа эсрэг тоглож чадсангүй. Мөн Энтон Фердинанд, Киеран Ричардсон, Жон Менса гээд Стив Брюсын багт бэртэл гэмтлийн асуудал чамгүй их байлаа.
Харин эсрэг талд нь Сер Алекс сонирхолтой шийдвэр гаргаж Димитер Бербатовыг сэлгээнд суулгасан байлаа. Түүний оронд довтолгоонд Оуэн, Македаг гаргасан байсан юм. Юнайтедийн хувцас солих өрөөнд усны хоолой хагарсан учраас тоглолт 15 минут хоцорч эхэлсэн. Эхний 10 минутад талбайн эзэд бүрэн илүүрхэж Юнайтедийн талбайд тоглолт үргэлжилж байлаа. Энэ байдлыг өөрчилж тоглолтыг эргүүлэх гэсэн Нанигийн оролдлого хаалтанд орж таслагдсан.
Сандерлэндийн давамгайлал үргэлжилсээр байсан бөгөөд 37 дахь минутад Зендений зүүн хөлийн цохилт хаалганы шон онож азгүйтлээ.
Эхний хагаст бараг харагдаагүй Майкл Оуэнийг Сер Алекс 2-р үеийн эхэнд суулгаж Бербатовыг талбайд оруулж ирлээ. Оуэнд гарааны эрх олгож боломж олгосон ч Алтан жаал харамсалтай нь ашиглаж чадсангүй.
65 дахь минутад Сер Алекс дахин сэлгээ хийж Федерико Македаг Чичаритогоор сэлгэлээ. Валенсигийн хаалганд хожлын гоол оруулсан ”Бяцхан вандуй” талбайд орж ирснээсээ хойш Юнайтедийн довтолгоог хөдөлгөөнд оруулж эхэллээ. Тэрээр орж ирсэн даруйдаа О ‘Шигийн хөндлөн дамжуулалтыг мөргөсөн ч харамсалтай нь хаалганы дээгүүр өнгөрсөн. МанЮ-гийн гоол оруулах боломжтой цөөхөн довтолгоонуудын нэг 80 дахь минутад өрнөлөө. Хавьер Эрнандезийн дамжуулсан бөмбөгийг авсан Бербатво сул зайнд гарч цохисон боловч байгаа оносонгүй. Фергусон эцсийн аргаа хэрэглэж Бебег оруулж ирлээ. Харин Стив Брюс багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байсан бололтой сэлгээгээ дөнгөж 80 дахь минутаас хийж эхэлсэн.
Бебед сүүлийн 10 минутад өөрийгөө харуулах боломж олдсонгүй ээ.
Ийнхүү МанЮ тэнцээ авлаа. Тэд улирал эхэлснээс хойш 4 дэх удаагаа зочилсон тоглолтоосоо тэнцээ авч байна. Маргаашын Лондоны дербигээс шалтгаалж тэдний байр өөрчлөгдөх болно. Одоогоор тэд 2-р байранд явж байна.

Сандерленд. Стадион “Стадиум оф Лайт”. 41709 үзэгч.
САНДЕРЛЕНД – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 0:0 (0:0)
Сандерленд Манчестер Юнайтед
Симон Мигнолет Эдвин Ван дер Сар
Недум Онуоха Джон О’Ши
Майкл Тернер Неманья Видич
Титус Брамбл Рио Фердинанд
Филлип Бардсли Рафаэл
Ахмед Аль-Мухаммади Андерсон, 79
Ли Каттермол Даррен Флетчер
Джордан Хендерсон Пол Скоулз
Стид Мальбранк, 83 Луиш Нани
Будевейн Зенден, 82 Федерико Македа, 65
Даррен Бент Майкл Оуэн, 46
Сэлгээ:
Энди Рид, 82 Димитар Бербатов, 46
Асамоа Гьян, 83 Хавьер Эрнандес, 65
Бебе, 79
Шар хуудас:
Майкл Тернер, 90 Неманья Видич, 16
Рафаэл, 90

Рафаель ван дер Ваарт Тоттенхэмийн фенүүдийн шинэ баатар болох замаа засаж байна. Аваргуудын лигийн Твенте багтай хийсэн тоглолтонд Ваарт гоол оруулсан ч талбайгаас хөөгдсөн.
Харин энэ удаа Астон Виллаг 2 : 1-ээр ялахад тэрээр дубль хийжээ. Албрайтон 16 дахь минутад хөндлөн дамжуулалтыг хаалга руу чихэж гоол болгосон.
Харин эхний үеийн нэмэлт цагт Краучын мөргөж дамжуулсан бөмбөгийг Ваарт гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. 2-р үеийн эхэнд Реднапп бүтэлгүй тоглолт үзүүлсэн Роман Павлюченког суулгаж Леннонг оруулж ирлээ. Ингэснээр Ваарт баруун жигүүрээс төвийн хагас хамгаалалтад тоглох болов.
75 дахь минутад мөн л дээгүүр ирсэн дамжуулалтыг ”горзгор” Крауч 2 хамгаалагч дундаас мөргөж дамжууллаа. Ваарт түүний бөмбөгийг цээжин дээрээ тогтоогоод гоол оруулж багтаа ялалтын гоол бэлэглэжээ. Краучын толгой энэ өдөр өөрөө гоол оруулах боломжтой байсан ч хаалганы дээгүүр хэд хэдэн боломжоо хийсгэсэн. Ваарт Тоттенхэмд ирээд 6 тоглолтонд 4 гоолтой явж байна.
Эвертон улирлын анхны ялалтаа Бирмингэмээр авлаа. 6 тойргийн дараах байдлаар нэг ч ялалтгүй байсан Ливерпулийн багт Рожер Жонсон өөрийнхөө хаалганд гоолдож том тус хүргэжээ. Цаг дуусах мөчид Кэхиль нэг гоол нэмэрлэсэн.
Өнгөрсөн зун 2.75 сая фунтээр Сток ситид ирсэн Жонатан Уолтерс багтаа хожлын гоол авчирлаа. Блекбернийг талбайдаа Сток сити хүлээж авсан бөгөөд 48 дахь минутад Мэтью Этерингтоны дамжуулалтаар Уолтерс гоол оруулжээ.

Лондон. Стадион “Уайт Харт Лэйн”. 35871 үзэгч.
Шүүгч- Марк Клаттенбург (Ньюкасл-апон-Тайн).
ТОТТЕНХЭМ – АСТОН ВИЛЛА – 2:1 (1:1)
Албрайтон, 16 (0:1). Ван дер Ваарт, 45 (1:1). Ван дер Ваарт, 75 (2:1).
Тоттенхэм Астон Вилла
Эурельо Гомеш Брэд Фридель
Бенуа Ассу-Экотто Люк Янг
Алан Хаттон Джеймс Коллинз
Себастьян Бассонг Ричард Данн
Гарет Бэйл Стивен Уорнок
Рафаэль Ван дер Ваарт, 90 Марк Албрайтон, 81
Джермейн Дженас Найджел Рео-Кокер
Том Хаддлстоун Стилян Петров, 81
Лука Модрич, 78 Эшли Янг
Роман Павлюченко, 46 Стюарт Даунинг
Питер Крауч Эмиль Хески, 36
Сэлгээ:
Аарон Леннон, 46 Джон Карью, 36
Уилсон Паласиос, 78 Стивен Айрлэнд, 81
Сандро, 90 Барри Бэннэн, 81
Шар хуудас:
Эшли Янг, 29
Марк Албрайтон, 45
Джеймс Коллинз, 85


Уиган. Стадион “DW Stadium”. 14042 үзэгч.
УИГАН – ВУЛВЕРХЭМПТОН – 2:0 (0:0)
Хорди Гомес, 65 (1:0). Родальега, 85 (2:0).

***

.Вест Бромвич. Стадион “Хауторнс”. 22846 үзэгч.
ВЕСТ БРОМВИЧ – БОЛТОН – 1:1 (0:0)
Эльмандер, 64 (0:1). Моррисон, 78 (1:1).

***

Лондон. Стадион “Болейн Граунд”. 34589 үзэгч.
ВЕСТ ХЭМ – ФУЛХЭМ – 1:1 (0:1)
Дэмпси, 33 (0:1). Пикьонн, 51 (1:1).

***

Сток. Стадион “Британниа”. 25515 үзэгч.
СТОК СИТИ – БЛЭКБЕРН – 1:0 (0:0)
Уолтерс, 48 (1:0).

***

Бирмингем. Стадион “Сент-Эндрюс”. 23138 үзэгч.
БИРМИНГЕМ – ЭВЕРТОН – 0:2 (0:0)
Джонсон, 54-автогол (0:1). Кэхилл, 90 (0:2).
GD Star Rating
loading...
МанЮ-гийн ээлжит тэнцээ, 7.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. chelsea fan says:

    ashgui dahiad tentsee yu..ushuu olon tentseed bgaarai Manu..Chelsea dahiad onoogoor tasrah bolomjtoi bolchihloo..Arsenal-g hojood surtsan shude..tegeed ch talvai deeree yum chin..harin ene Man City margaash talvai deeree Newcastle-tai toglood hojvol husnegtiin 2-r bairand orohnee..odoo City 11 onootoi hojhod 14 bolood Manu-n deer garaad irne gesen ug..

    GD Star Rating
    loading...
  2. Esreg bagaa tentsuulj onoogoor hojigduulj bj turuulvel muuhai shdee ain. Oorsdoo l sain bjiij Grand-uudaa nuhaj bjiij turuulvel NICE shdee.

    GD Star Rating
    loading...
  3. malchin says:

    gorzgor crouch ch heregtei toglogch shuu vaart.g liverpool avah geed bsan avchihgui owen.g ovlin tsonhoor avch magadgui gsen ym yavaad bluu l

    GD Star Rating
    loading...
  4. Chuka says:

    Tottenham Vaartgui bol hojku bsiim Yvaasai Van der vaart ene bagaas.

    GD Star Rating
    loading...
  5. lene says:

    Realaas yvsan hollanduud dandaa laagaad bh yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: