loading...
Өнгөрсөн улирал: Нью Жерсигийн хувьд хар дарсан зүүд мэт байлаа. Бараг л түүхийн хамгийн муу баг болсон. 12-хон ялна гэдэг бол орчин үеийн сагсан бөмбөгт бараг л болоогүй үйл явдал.
Ерөнхий дасгалжуулагч: 2008 онд Маверикс багийг орхисноос хойш анх удаа баг дасгалжуулах гэж буй Эвери Жонсон. Тэр Далласт гурван улирлыг өнгөрөөхдөө .735 хувийн амжилт үзүүлсэн. Энэ амжилтыг Нью Жерсид үзүүлнэ гэж хэлж чадахгүй ч маш их ахицыг багт авчрах биз ээ.
Гол гарз: Кортни Ли, И Жьянлян, Крис Дуглас-Робертс, Кеон Дүүлин, Жарвис Хаес, Жош Бүүн, Бобби Симмонс, чөлөөт агентаас хүчирхэг тоглогч авна гэсэн их хүсэл эрмэлзэл.
Гол олз: Трой Мерфи, Деррик Фэворс, Жордан Фармар, Трэвис Аутло, Энтони Мэрроу, Дэмион Жеймс, Б төлөвлөгөө эсвэл В төлөвлөгөө.
Байж болох хамгийн сайн зураглал: Маш их ахиц гарч хүчирхэг болсон Дорнод конференцийн плей-оффт орох өрсөлдөөнд нэгдэнэ. Тэд эхний наймд орохын төлөө их өрсөлдөх боловч энэ жил харамсалтай нь чадахгүй болов уу.
Юу болох бол? Эвери Жонсон энэ багийн ерөнхий байдлыг, багийн соёлыг тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай. Энэ маш нарийн, хэцүү ажил ч шинэ эзэн, шинэ уур амьсгал энэ бүхнийг хурдан явагдах боломжийг олгох болно.
Тэд төлөвөсөн амжилтандаа хүрэхийн тулд шинэ ирсэн хүмүүс, хууччуултайгаа сайн нэгдэх ёстой. Девин Харрис Девин Харрис шиг тоглож, Брук Лопез тогтвортой тоглох хэрэгтэй. Эвери Жонсон Терренс Уильямс, Энтони Мэрроу, Трэвис Аутло, Дамион Жеймс, Деррик Фэйворс нарыг маш сайн зохион байгуулах шаардлагатай болно.
Хамгийн чухал нь Нетс багийн хамгаалалт сайжарч байж л санасан үр дүндээ хүрэх болно. Ер нь бол довтолгоо нь ч гэсэн.
Нетсд яг супер од байхгүй. Энэ нь Эверигийн Далласт байснаас өөр нөхцөл байдалд цоо шинээр, жинхэнэ өөрийгөө харуулах хэрэгтэйг харуулж байгаа хэрэг юм.
Нетс юутай илүү адил байх бол? Илүү сайжирсан баг байх нь тодорхой боловч плей-оффт ортлоо “тэсрэнэ” гэдэг бол худлаа.
Нетс өнгөрсөн улирал самбар доор авах юмгүй тогложээ. Одоо тэдэнд Трой Мерфи, Деррик Фэворс бий. Довтолгооны хувь НБА-д хамгийн муу байсан. Одоо тэд Энтони Мэрроуг авсан. Трэвис Аутло хамгаалалтыг задлахдаа мундаг бол Жордан Фармар хэмээн сайн нөөц холбогчтой болсо. Гэхдээ л энэ нь хангалтгүй шүү дээ. Нью Жерси баг маш том төсөл боловсруулан ажиллаж байгаа. Төслийн хэрэгжилт дөнгөж эхэлж байгаа. Үр дүн гарах болоогүй.
Таамаглал: 34 ялна.
loading...




8ar orox magadlal bga
bx.gexde xetsv .
loading...
юутай илүү адил байх бол? thotsgui ug bna more likely with gsen ugiig shud utgar ni orchulad bitchtsen bhin nadha arai uruur orchulachde bolhi sonsogdoj bga bzde юутай илүү адил байх бол? jgshig yadaj nba -iin umnuh yamr baguudtai tustei bh bol gdeg ch yumu
loading...
Харин тиймээ More likely with гэсэн үгийн Юутай илүү адил байх бол гээд шаачиж. Эд нар нээрээ…………….. болио сда. Ямар хүн амьтан, мал, өөр эд юмсыг харьцуулж байгаа биш дээ. Манай хүүхэд хэнтэй адилхан байна гэж асууж байгаа юм шиг л байна.
loading...