Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Пирло Миланд ялалт авчирлаа

GD Star Rating
loading...

Андеа Пирлогийн 35 орчим метрээс гүйцэтгэсэн гайхалтай алсын цохилт Миланд 3 оноо авчирлаа. Пармагийн талбайд Россонерричүүд зочлон тоглосон бөгөөд 25 дахь минутад Пирло энэхүү гоолоо оруулсан юм. Улирал эхэлснээс хойш тааруу формтой байсан Пирло ийнхүү анхны гоолоо оруулж  фенүүдээ баярлууллаа. Альегри гарааны бүрэлдэхүүндээ анх удаа Ронни, Робиньо, Златан гэсэн довтолгооныг гаргасан боловч тэд гоол оруулж чадсангүй. Уг нь бол гоолыг ар араас нь хөврүүлэх ёстой энэ довтолгооны хослол хоорондоо тийм ч сайн ойлцолцож чадахгүй байсан. Мөн Пармагийн хаалгач Антонио Мирантегийн хаалтууд тэдэнд саад болсон. 72 дахь минутад Робиньог Патогоор сэлгэлээ. Гэсэн ч энэ сэлгээ тоглолтын үр дүнг өөрчлөлт оруулаагүй. Сүүлийн үед хэвлэлээр Патог зарах тухай яриа гарах болсон. Хэрвээ Пато гарааны эрхээ олж авч чадахгүй үргэлжлүүлэн тааруухан тоглоод байвал ийм ирээдүй ойрхон байж мэдэх юм.
Милан энэ ялалтынхаа ачаар лигийн хүснэгтийг 11 оноотой тэргүүлж эхэллээ. Гэхдээ ард нь яваа Интер, Лацио багууд өнөөдөр ялалт авбал тэд буцаад доошоо бууна.
Шинэ баг Чезена Удинезегийн талбайд зоригтой тулалдаж бараг оноо зулгаах дөхлөө. Гэвч 90 дэх минутад Удинезегийн хамгаалагч Мехди Бенатиа гоол оруулж тэднийг хүнд байдалд оруулсан байна. Гэхдээ ялалт Удинезед ирээгүй бол шударга бус үр дүн болох байлаа. Тэд талбайдаа өрсөлдөгчөө илт илүүрхэж 2 ч удаа хаалганы шон оносон. Мөн бөмбөг эзэмшилтээр хол илүү байсан юм.
Чезенагийн хаалгач      Франческо Антониоли энэ өдөр хамгийн завгүй байсан бөгөөд сүүлийн мөчид гоол алдах хүртэл гайхалтай үр дүнг үзүүлж байлаа. Харамсалтай нь тэрээр хамгаалагчдаасаа болж 90 минутын хөдөлмөрөө үгүй хийж орхив. Удинезе улирлын анхны ялалтаа авлаа.



Парма. Стадион “Эннио Тардини”.
Шүүгч - Даниэле Орсато (Чио).
ПАРМА – МИЛАН – 0:1 (0:1)
Пирло, 26 (0:1).
Парма Милан
Антонио Миранте Кристиан Аббьяти
Алессандро Лукарелли Тиагу Силва
Массимо Пачи Алессандро Неста
Лука Антонелли Лука Антонини, 71
Кристиан Дзаккардо Джанлука Дзамбротта
Мариано Анджело, 66 Андреа Пирло
Массимо Гобби Кларенс Зеедорф
Стефано Морроне, 51 Дженнаро Гаттузо, 77
Антонио Кандрева, 46 Роналдиньо
Фернандо Маркес Златан Ибрагимович
Эрнан Креспо Робиньо, 72
Сэлгээ:
Франческо Валиани, 46 Игнацио Абате, 71
Блерим Джемайли, 51 Пато, 72
Валерий Божинов, 66 Кевин-Принс Боатенг, 77
Шар хуудас:
Мариано Анджело, 4 Лука Антонини, 8
Массимо Пачи, 90 Дженнаро Гаттузо, 23
Златан Ибрагимович, 78
Кевин-Принс Боатенг, 81
Кристиан Аббьяти, 84

Удине. Стадион “Фриули”.
Шүүгч- Никола Риццоли (Болонья).
УДИНЕЗЕ – ЧЕЗЕНА – 1:0 (0:0)
Бенатиа, 90 (1:0).


Өнөөдөр явагдах тоглолтууд

ЛЕЧЧЕ : КАТАНИЯ
КЬЕВО : КАЛЬЯРИ
ФИОРЕНТИНА : ПАЛЕРМО
ЛАЦИО : БРЕШИЯ
ЖЕНОА : БАРИ
БОЛОНЬЯ : САМПДОРИЯ
НАПОЛИ : РОМА
ИНТЕР : ЮВЕНТУС

GD Star Rating
loading...
Пирло Миланд ялалт авчирлаа, 9.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    aaya inter juve 2 ch haluuhan ym bolh bhda hedes ym bl uzchih ymsn

    GD Star Rating
    loading...
  2. Yook says:

    Pirlo-giin gaihaltai goal bna..

    GD Star Rating
    loading...
  3. CSKA says:

    Inter – Juve 2 shunu 4.30-s bsan. ene toirgiin hamgiin suulchiin toglolt bas hamgiin haluun ni shuu. kkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  4. kaka says:

    pirlo is come back….

    GD Star Rating
    loading...
  5. Barsa says:

    aimar aimar

    GD Star Rating
    loading...
  6. serenity says:

    үүүүү аймар ах бол үнэн супер цохисон байна шүү

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: