Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Тэмцээн эхлэхэд бэлэн

GD Star Rating
loading...

Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээний  Улаанбаатар хотноо 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд зохиогдоно. Тэмцээнд оролцохоор хамгийн түрүүнд ОХУ-ын баг тамирчидын эхний хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй ахлах дасгалжуулагч Романаар удирдуулан хүрэлцэн ирсэн бол Недерланд, Словак, Казакстан, Тайланд, Хятадын Тайвань, Турк улсын баг тамирчид ирээд урьдчилсан бэлтгэлээ Спортын төв ордонд базааж эхлэлээ. Маргааш Коста Рика, Литва, Молдав, Польш, Украйн, Чех, Белорусь улсын баг ирнэ.

Монголын оюутны боксын шигшээ баг Эрдэнэт УБҮ-ийн амралтын төв, БНХАУ-ын Хөх хотод бэлтгэл хийгээд өнөөдрөөс эхлэн гадаадын баг тамирчидтай нэгдэн Баянгол зочид буудалд байрлаж байна.

Монголын  Монголын төлөөлөгчдийн ахлагчаар  МОБХ-ны ерөнхийлөгч Д.Цогбаатар, орлогчоор МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, ахлах дасгалжуулагчаар ардын багш Д. Банди, дасгалжуулагчаар Д.Ганзориг, Д.Батсүрэн,  49 кг жинд дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, дэлхийд рейтингээрээ тэргүүлж байгаа П.Сэрдэмба, 52 кг дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, 56 кг дэлхийн оюутны аваргын мөнгөн медальт Э.Идэрхүү, 60кг олон улсын тэмцээнүүдийн аварга Д.Отгондалай, 64кг Азийн аварын мөнгөн медальт Б.Түвшинбат, 69кг ОУХМ Л.Шинэтулга, 75кг ОУХМ Н.Шинэбаяр,  81кг ОУХМ С.Эрдэнэбаяр,  -91кг Г.Эрболат,  +91кг дээш жинд Д.Идэрбат  нар оролцоно.

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны төлөөлөгчөөр Япон улсын  иргэн, олимпийн аварга Игариши Хисато, Боксын техникийн төлөөлөгчөөр ОУОСХ-ны боксын техникийн хорооны дарга, ОХУ-ын иргэн Эдуард Абдулманов, хяналтын төлөөлөгчөөр БНХАУ-ын иргэн Шинь Жин, эмнэлгийн төлөөлөгчөөр Финлянд улсын иргэн Тапио Каллио, ОУОСХ-ны ХЭГ-ын төлөөлөгчөөр Бельгийн иргэн Лорент Бриел, ОУСБХолбооны техникийн төлөөлөгчөөр Польшийн иргэн, ОУСБХ-ны дасгалжуулагчдын комиссын дарга Адам Кусиор нар ирээд байна. Азийн боксын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Зин Гуа Зин 6-нд  ирнэ.

Тэмцээн Спортын төв ордонд 2010 оны 10 сарын 5-8-ны өдрийн тоглолтууд 15.00, 9-10ны өдрийн хагас шигшээ, шигшээ тоглолтууд тоглолтууд 13  цагаас эхлэн явагдана.

GD Star Rating
loading...
Тэмцээн эхлэхэд бэлэн, 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: