loading...
Хөлбөмбөгийн гайхамшгуудын нэгэнд ”Эргэн ирэлт” буюу ялагдаж яваад ялах зүй ёсоор ордог. Ямар ч багийн фенд баг нь хожигдож байгаад өрсөлдөгчөө буулган авах нь гайхалтай мэдрэмжийг өгөх нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд хөлбөмбөгийн түүхэн дэх 10 гайхалтай эргэн ирэлтийг танилцуулья.
Югослав 5 : 5 ЗХУ (ЗХУ 5-1-ээр ялагдаж байв) 1952
1952 оны Хельсинкийн зуны олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд олон дуулиантай тоглолтууд явагдсан. Тухайлбал хөлбөмбөгийн эх орон гэж өөрсдийгөө нэрлэдэг Англичууд Люксембургт 5 : 3-аар ялагдсан бол Италичууд тив алгасан ирсэн Америк залуусыг 8 : 0-ээр ”гомдоож” байсан түүхтэй. Харин эдгээрээс хамгийн сонирхолтой нь Югослав болон ЗХУ-ын тоглолт. Тоглолтын цаг дуусахаас 15 минутын өмнө Зөвлөлтийн шигшээЮгослав 5 : 5 ЗХУ (ЗХУ 5-1-ээр ялагдаж байв) 1952-ээр бутниргүүлж байв. Гэвч тэд гайхалтай эргэн ирэлт хийж үлдсэн минутад 4 гоол оруулж чадсанаар тооны харьцааг тэнцүүлж дөнгөжээ. Всеволод Бобров энэ түүхийн гол баатар болсон бөгөөд тэрээр 3 гоол оруулж хет-трик хийжээ.Харамсалтай нь Зөвлөлтийн багийн энэ гайхалтай тэмцээ тэднийг дараагийн шатанд үлдээж чадсангүй. Хариу тоглолтонд Югославчууд 3–1-ээр ялж шөвгийн наймд үлдэж Зөвлөлтийн баг гэртээ ярих зүйлтэй харижээ.
Всеволод Бобров зөвхөн энэ тоглолтоор олонд танигдсан нэгэн биш. Нутгийнхаа хоккэйн шигшээ багт тэрээр мөн тоглодог байсан гэнэ. 1950 онд шигшээ баг нь нэгэн тэмцээнд оролцохоор онгоцоор нисэх ёстой байтал мань эр хоцорч орхижээ. Ингээд багийнхан нь нойрмог эрийг орхиод ниссэн бөгөөд цасан шуударганаас болж онгоцны ослоор бүгд нас барсан харамсалтайн түүх бий.
Хожмоо Бобров 1956 оны өвлийн олимпод тэрээр хоккэйн шигшээ багаа ахлан оролцож байсан юм. Түүнээс өөр олимпод 2 өөр спортоор багаа ахлан оролцож байсан тоглогч үгүй.
9. Вердер Бремен 5 : 3 Андерлехт (Бремен эхний үед 3-0 -ээр ялагдаж байв) 1993
Грекийн шигшээ багийн дасгалжуулагч асан Отто Рехагель энэ түүхийн гол баатар. Евро 2004 тэмцээнд Грекийг түрүүлүүлсэн тэр мөчөөс 10 жилийн өмнө энэ явдал болжээ. Аваргуудын лигийн хэсгийн 2 дахь тоглолт байсан бөгөөд Вердер, Андерлехтээс гадна Порту, Милан гэсэн багууд энэ хэсэгт багтсан байлаа.
Андерлехт гоолын салхийг хагалж ирээдүйн Ньюкэслийн од Филипп Алберт эхний гоолыг оруулсан. Улмаар Дэнни Боффин дубль хийж 33 дахь минут гэхэд л тооны харьцаа 3 : 0 болжээ. 2-р хагасын эхэнд ч байдал өөрчлөгдсөнгүй. Харин 66 дахь минутад Шинэ Зеланд довтлогч Винтон Руфер тооны харьцааг ойртуулж 3 : 1 болгов. Энэ гоол Германчуудад сэргэлт авчирсан мэт болж 72, 80, 83 дахь минутад ар араасаа гоол дараалан орлоо. Ялалтын баяраа тэмдэглэж байсан Андерлэхтийн фенүүд арга тасран толгой сэгсэрч байв.
Тухайн үед ердөө хоёрхон хэсэгтэй байсан учраас хэсгээсээ шалгарсан 2 баг нь хагас шигшээд өрсөлдөж байв. Вердер Андерлехтийн аль ч дараагийн шатанд шалгарч чадаагүй. Тэр жилийн финалд Милан Барсаг 4 : 0-ээр бутниргэсэн билээ.
Тоглолтын бичлэгийг эндээс үзнэ үү
8. Хойд Солонгос 3-5 Португал (Португал 3 : 0-ээр ялагдаж байв) 1966
1966 оны ДАШТ-ийг Хойд Солонгосчууд одоо ч дурсан ярьдаг. Солонгосчууд хэсэгтээ хүчирхэг Италийн шигшээ багийг буулган авсан бөгөөд энэ ялалтыг тэдний амь насны үнэтэй байсныг хожим дэлхий нийт мэдсэн билээ.
Гэвч хасагдах шатанд Солонгосчуудын замд Эйсебио тэргүүтэй Португал хөндөлссөн. Английн фенүүдээр дэмжүүлсэн Со нар эхлэлээ гайхалтай тавьж 25 дахь минут гэхэд 3 : 0-ээр тэргүүлж байв.
Харин ”Хар ирвэс” тэднийг бараг ганцаараа дөнгөсөн гэхэд болно. 27 – 59 дэх минутын хооронд тэрээр 4 гоол оруулж покер хийсэн. Хожмоо түүнийг тэмцээний мэргэн бууч болоход ч энэ гоолууд нь их тус болсон.
Португалчууд тэр тэмцээндээ хүрэл медаль хүртэж ДАШТ-ий түүхэн дэх оргил амжилтаа үзүүлсэн.
Тоглолтын бичлэгийг эндээс үзнэ үү
7. Баруун Герман 3 : 2 Англи (Баруун Герман 2 : 0-ээр ялагдаж байв) 1970
1970 оны Английн шигшээг дөрвөн жилийн өмнө ДАШТ-д түрүүлсэн багаас хамаагүй хүчтэй байсныг мэргэжилтнүүд баталдаг. 1966 оны ДАШТ-д Англичууд талбайдаа алдарт ”Үл үзэгдэгч” гоолоор ялсан болохоор энэ тулааныг хүмүүс тэсэн ядан хүлээж байв.
Тоглолт ерөнхийдөө дөрвөн жилийн өмнөхтэй адил өрнөж Англичууд 2 : 0-ээр тэргүүлж яваад 2 гоол дараалан алдаж тооны харьцаа тэнцсэн. Нэмэлт цагт ялагчын хувь заяа шийдэгдсэн бөгөөд домогт Герд Мюллер 108 дахь минутад гоол оруулж Англичуудыг нутаг буцаажээ. Энэ ялагдлаас хойш Англичууд ДАШТ-д олигтой амжилт гаргаагүй учраас Англичууд дээрхи гоолыг ”ДАШТ-ий хараал” гэж нэрлэдэг.
Харин Германчууд тэр тэмцээндээ хүрэл медаль зүүсэн бөгөөд дараа дараагийн тэмцээнүүдэд ямархуу амжилт үзүүлснийг та бүхэн мэдэж байгаа.
Тоглолтын бичлэгийг эндээс үзнэ үү
6. Чарльтон 7 : 6 Хаддерсфиелд (Чарльтон 5 : 1-ээр ялагдаж байв) 1957
Яах аргагүй Английн хөлбөмбөгийн түүхэн дэх агуу эргэн ирэлт. Хэдийгээр доод лигийн тоглолт боловч тоглолтын алдар цууг энэ нь бууруулж чадсангүй.
1957 оны 12 сард Билл Шэнклигаар удирдуулсан Хаддерсфиелд гайхалтай гэж болохоор тоглолтонд ялагджээ. Цаг дуусахад 30 минут дутуу байхад Чарльтон 10 хүнтэй 5 : 1-ээр ялагдаж байв. Сэлгээ дууссан үед тэдний ахлагч Дерек Уфтон бэртэл авсан тул өр арга байсангүй. Тухайн үед 30 гарч явсан Жонни Саммерс жинхэнэ тэсрэлт гэдгийг харуулж 5 гоол үлдсэн минутад оруулсан бөгөөд 1 гоолын дамжуулалт өгчээ. Үүнээс хойш ямар ч Английн баг ялагдаж яваад 6 гоол оруулсан түүх байхгүй. Энэ явдлаас 2 жилийн дараа 1959 онд Билл Шэнкли Хаддерсфиэлдийг орхиж Ливерпульд ирж байлаа.
үргэлжлэл бий
loading...




amid yvaa nasandaa realiiga neg imerhu maygaar hojihiig harah yumsan ter udruu tasarj unah biz haha!
loading...
1t ni Liverpool AC Milan 2iin 2005 onii toglolt orsn blgvde
loading...
Ene jiliin Mongoliin undesnii ligiin temtseend Selenge Press Hasd 1:4 hojigdoj yvaad 5:4-r hojson….
loading...
odoo CHarlton Atletik fc omnod London buyu 77r duureg,CHarlton dvvregt baidag onsgolni tsagaan ulaani hoslol, 2r division buyu coca cola leagued togloj bgaa, bagiin Museumd ni ene bichleg bolon enehvv gaihaltai togloltt holboot bvr bulan bdag yum bnle,tsengeldehni bagiinhaa nert dundaj towshinii bag
loading...
ongorson doloo honogiin Myagmar Garig buyu 9sariin 28nd Angliin deereesee 2 dahi League buyu Coca Cola Chammpionship League d bas 1 n gaihamshigtai toglolt bolson. Leeds United FC, Preston North end FC togolj bailaa. PReston 1-0 eer hoshuuchilj ehelsen ba Leeds daraalan 4 goal hiiseneer togloltiig 2r uyiin dund uye hurtel terguulsen. harin Preston gaihaltai COMEBACK hiij 4-6 bolgosnoo undsen tsag duussan yum. 1 toglolton 10 goal gedeg odoo uyiin hamgaalalt zonhilson holbombogt ter tusmaa hatuu shiruun toglolttoi English football d gaihamshig bish gej uu
loading...
1-t Liverpool vs Milan oroh bailgui de. 2005 champions league.
loading...
2008-2009 UEFA-d Barca,Chelseag talbai dr in INIESTA GOAL xiij tentsexed bi xagas galzuursan.Ene bol vnexeer vnexeer Goy medremj ogdiin bnlee
loading...
Luivardaj hojson yumand chi uhsen eliindee hoordog durak b?
loading...
FcBarcelona KaRotoi sanal 1 bn. Iniesta-g gaol hiihed bi barag galzuurtlaa bayarlasan. Yag tsag ch duusch bsn. Ehnii gaoliig M.Essien uul n aimar shaasan l daa
loading...
real maani 1 udaa ch bolov tegeed hojoosoi
loading...