loading...
Гоолын ”цангаанд” ороод байсан Реал Мадрид Депортивог 6 : 1-ээр бутниргэж асуудлаа шийдлээ. Эзэн хааны багт Роналду 2 гоол, Ди Мариа, Өзил, Игуйан нар тус бүр нэг гоол бэлэглэжээ. Бороон дунд нилээд хүнд нөхцөлд тоглолт явагдсан ч Мадридийн залуус гайхалтай сайн ойлголцож байлаа.
Мөн Депорын Зе Каштру авто-гоол оруулж тэдний супер ялалтад ”тус болсон”. Улирал эхэлснээс хойш ялалт авч чадаагүй яваа Депортивочууд одоо хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж байна.
Реалын энэ ялалт Ла лигийн энэ улирлын хамгийн том ялалт боллоо. Өмнөх тоглолтуудад гоол оруулах гэж тэд ”үйл тамаа” үздэг байсан бол энэ удаа ар араасаа амархан хөвөрч байлаа. 4 дэх минутад Роналду булангийн цохилтыг мөргөж улирлын 2 дахь гоолоо орууллаа. Дараа нь Игуйан, Роналдугийн довтолгоог Өзил гүйцээж 2 дахь гоолыг оруулсан.
34 дэх минутад Игуайны баруунаас өгсөн дамжуулалтыг Ди Мариа мөргөн гоолдож тооны харьцааг 3 : 0 болгожээ. Эхний хагас ийнхүү 3 гоолын зөрүүтэй өндөрлөлөө. Жозе 2-р үеийн эхэнд Хедираг суулгаж Лассана Диарраг талбайд оруулж ирсэн.
Ди Мариа 2-р үеийн 53 дахь минутад Игуайнд гоолын дамжуулалт өгч ”хариу” бэлэг барилаа. Өнгөрсөн улирлын Реалын мэргэн бууч Игуайн шинэ улирал эхлээд лигтээ 2 дахь гоол орууллаа.
60 дахь минутад Марсело-Роналдугийн ”тип тап”-ыг Зе Каштру өөрийнхөө хаалганд гоолдож Эзэн хааны багийн ялалтыг баталгаатай болгосон.
Хуан Родригез 78 дэх минутад нэр төрийн гоолыг багтаа авчирсан ч үүгээр гоолын цуврал дууссангүй. Роналду цаг дуусахаас нэг минутын өмнө баруун жигүүрээр довтолж 2 дахь гоолоо оруулсан.
Эзэн хааны багийг ийнхүү гайхалтай ялалт авч байхад заналт дайсан Барса оноо алджээ. Ноу Камп цэнгэлдэхэд Каталончууд Мальорког хүлээж авсан ч 1 : 1-ээр тэнцсэн. Месси бэртлээсээ эргэн ирснээ зарлаж 21 дэх минутад эхний гоолыг оруулсан. Гэвч эхний үе дуусахаас өмнө Эмилио Нсуе тэнцээний бөмбөгийг оруулжээ. 21 настай энэ залуу довтлогч Реал Сосьедадаас Мальоркод өнгөрсөн зун ирсэн юм.
Барсагийн 2 түлхүүр тоглогч энэ тоглолтонд оролцоогүй. Бильбоагийн эсрэг хийсэн тоглолтонд хөөгдсөн Вилья торгуулийн улмаас талбайд гараагүй бол Чави бэртэлтэй байлаа. Вильягийн оронд Боян Кркич гараанд гарч тоглосон. Гэвч Бояан хаалганы шон онохоос өөр зүйл хийж чадсангүй. Пеп Гуардиола энэ тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа ”Бид ямар ч уучлалт хүсэхгүй. Залуус маань маш сайн тоглож олон боломж гаргасан ч 2 оноо алдчихлаа. Гэхдээ манай тоглолтонд ямар нэгэн буруу зүйл байгаагүй гэж бодож байна.
Өнгөрсөн жилийнх шиг 99 оноо авна гэдэг бараг худлаа боллоо. Багууд маш сайжирсан байна” гэжээ.
Барса 2 оноо алдаж хүснэгтийн 4-р байр хүртэл ухарлаа. Вильярреал Расингийг 2 :0-ээр ялж хүснэгтийн 2-р байр луу урагшилсан. Тэдэнд 2 гоолыг Нилмар, Росси нар авчирчээ.
Бямба гаригт Атлетикийг буулган авч Валенси Ла лигийг 16 оноотой тэргүүлж байна.
| Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. Шүүгч- Гонсалес Иттуралде (Бильбао). |
|
| РЕАЛ – ДЕПОРТИВО – 6:1 (3:0) | |
| Реал | Депортиво |
| Икер Касильяс | Ману |
| Серхио Рамос | Мануэль Пабло |
| Пепе | Альберто Лопо |
| Рикарду Карвалью | Зе Каштру, 67 |
| Марсело | Клаудио Морель |
| Хаби Алонсо | Рубен Перес |
| Сами Хедира, 46 | Антонио Томас |
| Анхель Ди Мария, 78 | Хуан Родригес |
| Месут Ёзил, 69 | Сауль, 51 |
| Криштиану Роналду | Андрес Гуардадо |
| Гонсало Игуаин | Лассад, 63 |
| Сэлгээ : | |
| Лассана Диарра, 46 | Жука, 51 |
| Эстебан Гранеро, 69 | Адриан, 63 |
| Хуан Карлос, 78 | Айтами, 67 |
| Шар хуудаc: | |
| Альберто Лопо, 3 | |
| Барселона. Стадион “Камп Ноу”. Шүүгч- Альберто Мальенко (Памплона). |
|
| БАРСЕЛОНА – МАЛЬОРКА – 1:1 (1:1) | |
| Барселона | Мальорка |
| Виктор Вальдес | Дуду Ават |
| Даниэл Алвеш | Кевин |
| Херард Пике | Марти Креспи |
| Габриэль Милито, 89 | Иван Рамис |
| Эрик Абидаль | Эдсон Ратиньо |
| Хавьер Маскерано | Жоао Виктор |
| Андрес Иньеста | Марти |
| Сейду Кейта, 66 | Джонатан Де Гузман |
| Педро | Гонсало Кастро, 71 |
| Боян Кркич | Эмилио Нсуе |
| Лионель Месси | Фернандо Кавенаги, 46 |
| Сэлгээ : | |
| Тиагу, 66 | Пьер Вебо, 46 |
| Сэлгээ : | Мишель Перейра, 71 |
| Наказания: | |
| Кевин, 15 | |
| Пьер Вебо, 52 | |
| Дуду Ават, 59 | |
| Гонсало Кастро, 65 | |
| Эдсон Ратиньо, 85 | |
| Мишель Перейра, 87 | |
| Сарагоса. Стадион “Ла Ромареда”. 23000 үзэгч. Шүүгч- Айса Гамес (Валенсия). |
|
| САРАГОСА – СПОРТИНГ – 2:2 (0:1) | |
***
| Севилья. Стадион “Рамон Санчес Писхуан”. Шүүгч- Хавьер Эстрада Фернандес (Лерида). |
|
| СЕВИЛЬЯ – АТЛЕТИКО – 3:1 (2:0) | |
***
| Памплона. Стадион “Рейно де Наварра”. Шүүгч- Ромеро Парадас (Антекера). |
|
| ОСАСУНА – ЛЕВАНТЕ – 1:1 (0:0) | |
***
| Сан Себастьян. Стадион “Аноэта”. 25000 зрителей. Шүүгч- Туриэнсо Альварес (Баракальдо). |
|
| РЕАЛ СОСЬЕДАД – ЭСПАНЬОЛ – 1:0 (0:0) | |
***
| Альмерия. Стадион “Медитерранео”. Шүүгч- Карлос Клос Гомес (Сарагоса). |
|
| АЛЬМЕРИЯ – МАЛАГА – 1:1 (0:0) | |
***
| Хетафе. Стадион “Колисео Алфонсо Перес”. Шүүгч- Альварес Искьердо (Барселона). |
|
| ХЕТАФЕ – ЭРКУЛЕС – 3:0 (2:0) | |
***
| Вильярреал. Стадион “Эль Мадригал”. Шүүгч- Перес Ласа (Андоайн). |
|
| ВИЛЬЯРРЕАЛ – РАСИНГ – 2:0 (2:0) | |
loading...





la liga ene shig real barca tasrahgvigeer vrgeljleesee
loading...
Xavi Alonso Goyo goyo assist hiijee
loading...
REAL MADRID ENE ERCHEEREE URAGSHAA NOBOBY STOP US
loading...
barca xavi bxgui l bol sain nairuulj togloxgui emx zambraagui bx yum xavi gui togloj suraagui yum shig bndaa xavi urt xugatsaand bertex yum bolch xetsuudexnee dundaj baguudiig baraxgui bnsdheeeeee
loading...
Messiguigeer barca yalj baisan harin xaviguigeer yalj chadaxgui bna. Omno Gerard Pique ogson yaralsalagandaa Messi baixgui bux yum zambraagui bna gesen. Gehdee ene n xudllaa bna. Messi bol zugeer l jiriin neg toglogsh harin tuund ashigtai pas gargaj ogdog barcag jinxene avsh yavj baigaa toglogshid bol andreas iniesta, xavi hernandez yum. Messi bol zugeer l belen xool idegsh Xavi bol bux tsag ueiin shildeg shildeg xagas xamgaaligsh.
loading...
Yahaaraa messi belen hool idegch bdiin. tegul xavi-d ter damjuulaltuudiig ni uguud bailval messi shig goal hiigeed bj chadhuu. Bi l lav ergelzej bn dovtlogchiin songodog jishee bol Messi
loading...
ene jil shumbagchid bolon valencia chuud la ligiig sonirholtoi bolgoj bgad mash ih bayarlaj bn! atletico ch gesen yvan changarna gej bodoj baina! Real go! ene erchere!
loading...
Tegvel belen xool idexed neg avias baidag uu? Jinxene dovtlogsh gej Ronaldo, C.Ronaldo, Drogba, Eto’o nariig xeldeg al leaguet oshson ch sain toglodog. Harin Zlatan Ibrahimovich, Robinho zereg dovtlogshid baidag zarim leaguet togloj chaddagui. Xarin Messi PL-t ochvol yaj toglodog bol.
loading...
heseg bujignuulj bga l bertene biz
loading...
XAVI ODOO BVH TSAG VYIINH BOLWOL LAMPARD GERRARD TGD YU BOLHUU.XAVI ARAIL DEED TUWSHNII TOGLOGCH BISH YUMAAA.MINII HGSHN JHN TAARULJ YARIACHDEE ARAI HETRUULED BGA YUM BISHVV JII
loading...
JINHENE SAIN TOGLOGCH GEDGIIG MEDEH AMARHANLDAA UUL NI
MESSI BARCA-GAAS UUR BAGT YAMAR TOGLOH BOL YU GEJ BODOJ BAINA TER SAIHAN DAMJUULALT BHGUI BOLHOOR YAH BOL GJ BODSONGUI GUI YU
MESSI DELHIIN AVARGAR YAALAA
loading...