loading...
Сан Сиро цэнгэлдэхэд Италийн дерби явагдлаа. Улирлын хамгийн чухал тоглолтуудын нэгэнд тооцогддог энэ тулаан харамсалтай нь 0 : 0-ээр гоолгүй өндөрлөжээ. Рафа Бенитез гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж Милитогийн оронд сэлгээний довтлогч Жонатан Бьябьяниг гаргасан нь олны анхаарлыг татаж байв. Гэхдээ 31 дэх минутад тэрээр бэртэл аван сэлгээнд сууж Милитог талбайд орж ирсэн.
Талбай дээрээ тоглож байгаа гэдэг утгаараа Интер харьцангуй давуу тоглолт үзүүлж байсан. Тэд эцсийн шүгэл дуугарахад бөмбөг эзэмшилтээр 62 : 38 хувьтай өрсөлдөгчөө илүүрхэж байсан.
Ювентусын энэ улирлын гол найдвар болж байгаа Красич өмнөх формоо хадгалж сайн тоглосон. 22 дахь минутад түүний мөргөсөн бөмбөг бараг гоол орох дөхсөн ч Цесар эцсийн мөчид хааж чадсан. Интерээс гоол оруулах хамгийн сайхан боломж 2-р үед олдсон.
Шнайдерийн чөлөөт цохилтыг Майкон хаалга руу мөргөсөн боловч бас л хаалгач саад боллоо.
Тоглолтын шилдгээр мэргэжилтнүүд Милош Красичийг нэрлэж байна. Рафа Бените ”Залуус маань Вердерийн эсрэг тоглосон шигээ сайн байлаа. Харин ганцхан Бьябьяниг алдсан нь харамсалтай байна. Багийнхаа гарааг өөрчлөхөд амар биш байсан. Би тоглогчдоо харж байгаад хамгийн боломжтой гарааны бүрэлдэхүүнийг л сонгосон. Харин Это’ог зүүн тоглуулсан нь буруу зүйл боллоо. Тэр төвдөө илүү сайн тоглох байсан. Ямар ч байсан үр дүнд тийм ч сэтгэл гонсойхгүй байна” гэжээ.
| Милан. Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч- Лука Банти (Ливорно). |
|
| ИНТЕР – ЮВЕНТУС – 0:0 (0:0) | |
| Интер | Ювентус |
| Жулио Сезар | Марко Сторари |
| Иван Кордоба, 46 | Джорджио Кьеллини |
| Лусио | Леонардо Бонуччи |
| Кристиан Киву | Зденек Грыгера |
| Майкон | Паоло Де Челье, 46 |
| Эстебан Камбьяссо | Альберто Аквилани, 80 |
| Деян Станкович | Филипе Мело |
| Уэсли Снейдер | Клаудио Маркизио |
| Филиппе Коутиньо | Милош Красич |
| Самуэль Это’о | Фабио Квальярелла |
| Жонатан Бьябьяни, 31 | Винченцо Яквинта, 64 |
| Сэлгээ: | |
| Диего Милито, 31 | Марко Мотта, 46 |
| Давиде Сантон, 46 | Алессандро Дель Пьеро, 64 |
| Мохамед Сиссоко, 80 | |
| Шар хуудас: | |
| Кристиан Киву, 35 | Леонардо Бонуччи, 16 |
| Марко Мотта, 64 | |
Наполи улирлын анхны ялалтаа авлаа. Сан-Паоло цэнгэлдэхдээ тэд Ромаг хүлээж авсан бөгөөд 72 дахь минутад Хамшик гоолдож гоолын салхийг хагалсан. Улмаар 83 дахь минутад Жуан өөрийнхөө хаалганд гоолдож тэдний ялалтыг баталгаатай болгосон. Мөнхийн хотын баг 3 оноо алдаж хомоол хамагчдын байрандаа үлдлээ. Тэд 19-р байранд бичигдэж байна. Өнгөрсөн тойрогт Интерийг ялж анхны ялалтаа авсан Ромчууд тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн.
Тэд 1997 оноос хойш Наполид ялагдаагүй байсан юм. Гэвч ашиглаж чадаагүй боломжуудынх нь хариуг 72 дахь минутад Хамшик барьж гоол оруулсан. Наполигийн зүүн жигүүрээр Эсекьель Лавесси аюултай оролт олныг хийж байсан. Харин Сисиньо түүнийг хамгаалж чадалгүй олон алдаа гаргаж байлаа.
Раниеригийн хийсэн сэлгээг мэргэжилтнүүд буруутгаж байна.
Тэрээр 2-р үеийн эхэнд Менезийг суулгаж Бригиг талбайд оруулсан. Мөн 67 дахь минутад идэвхтэй тоглож байсан Боррьелог сэлгээнд суулгаснаар Ромагийн довтолгоо үндсэндээ ажилгүй болсон юм. Хамшикийн гоолын дараа тэрээр Алеандро Росиг Сисиньогийн оронд оруулсан ч хэтэрхий оройтсон байв.
Раниеригийн суудал улам бүр ганхсаар байна.
| Неаполь. Стадион “Сан-Паоло”. Шүүгч- Паоло Тальявенто (Терни). |
|
| НАПОЛИ – РОМА – 2:0 (0:0) | |
| Наполи | Рома |
| Морган Де Санктис | Богдан Лобонц |
| Уго Кампаньяро, 90 | Марко Кассетти |
| Паоло Каннаваро | Николас Бурдиссо |
| Сальваторе Ароника | Жуан |
| Андреа Доссена, 80 | Сисиньо, 74 |
| Кристиан Маджио | Йон Арне Риисе |
| Микеле Пациенца | Жереми Менез, 46 |
| Вальтер Гаргано, 71 | Давид Писарро |
| Марек Гамшик | Даниэле Де Росси |
| Эсекьель Лавесси | Франческо Тотти |
| Эдинсон Кавани | Марко Боррьелло, 67 |
| Сэлгээ: | |
| Хассан Йебда, 71 | Маттео Бриги, 46 |
| Камило Цунига, 80 | Мирко Вучинич, 67 |
| Хосе Эрнесто Соса, 90 | Алеандро Роси, 74 |
| Шар хуудас: | |
| Микеле Пациенца, 26 | Марко Кассетти, 48 |
| Вальтер Гаргано, 53 | Давид Писарро, 61 |
| Эсекьель Лавесси, 54 | |
| Сальваторе Ароника, 81 | |
***
| Рим. Стадион “Олимпико”. Шүүгч- Доменико Чели (Камбобассо). |
|
| ЛАЦИО – БРЕШИЯ – 1:0 (1:0) | |
***
| Генуя. Стадион “Луиджи Феррарис”. Шүүгч- Антонио Джанноккаро (Лечче). |
|
| ДЖЕНОА – БАРИ – 2:1 (1:0) | |
***
| Болонья. Стадион “Ренато Даль’Ара”. Шүүгч- Леонардо Баракани (Флоренция). |
|
| БОЛОНЬЯ – САМПДОРИЯ – 1:1 (0:1) | |
***
| Флоренция. Стадион “Артемио Франки”. Шүүгч- Паоло Маццолени (Бергамо). |
|
| ФИОРЕНТИНА – ПАЛЕРМО – 1:2 (0:2) | |
***
| Верона. Стадион “Марк Антонио Бентегоди”. Шүүгч- Андреа Де Марко (Кьявари). |
|
| КЬЕВО – КАЛЬЯРИ – 0:0 (0:0) |
***
| Лечче. Стадион “Виа Дель Маре”. Шүүгч- Никола Пьерпаоли (Фиренце). |
|
| ЛЕЧЧЕ – КАТАНИЯ – 1:0 (1:0) | |
loading...






iiii ene napoli changa bhchineee! seria A ch ene jil alaan bolhondeee! ungursun jileese her bhiin boldo!
loading...
Inter ene jil turuulvel arai davarsan yum bolnoo….Roma ene udaa tedentei avargiin tuluu arai temtsej chadahgvm shig. baina…
Milan taaruu baigaa..teheer Juve-d l naidaj bainada…
Interiig davraaj bolohgviee
loading...
lazio bnaa milan tiim ch taaruu bish neg tsengeldeh d toglodog um chine milan inter iig yalah baguudiin toond zui esoor orno lazio chine sain jiventus bn milan napoli roma turuulehgui ch gesen ylna fiorentina bn shildeg sh dee
loading...
lazio goe bag yumaa ene jil dundaj baguud laah jil yum shigee
loading...
neg asuuyaa derbi gj yu ymbee
loading...