loading...
Өнгөрсөн улирал: НБА-ийн хамгийн шилдэг амжилт болох 61-21 амжилтыг үзүүлсэн ч плей-оффын хоёрдугаар шатанд хамгаалалт сайтай Бостонд хожигдсон. Одоо харин ЛеБрон явсан.
Ерөнхий дасгалжуулагч: Байрон Скотт энэ багийн сэргээн босгох хэцүү ажлыг авлаа. Түүний гол онцлог нь довтолгоон дээр суурилан тоглолтоо явуулдаг.
Гол гарз: Леброн Жеймс… Бусад нь бол хэлсэн ч нээх хамаагүй биз ээ. Хамгийн гол нь ЛеБрон Жеймс явсан. Яахав дурдвал Шак, Зидрунас Илгаускас нар явсан л даа. Гэхдээ л ЛеБрон явсан.
Гол олз: Рамон Сешнсийг авсан. Өөр гойд зүйл байхгүй.
Байж болох хамгийн сайн зураглал: Баг гэдэг зүйл ЛеБрон гэдэг хувь хүнээс эрхэм гэдгийг тэд харуулах. Энэ зун ЛеБрон явснаар багийн фэнүүд ямар уур амьсгалтай байсанг санагтун.
Юу болох бол: Скоттын систем Кавсийн голлох тоглогчдын довтолгоо, хамгаалалтанд маш идэвхитэй, анхааралтай байлгах юм. Бүх хүчээ л зориулан тоглуулахад Скоттын зорилго оршино гэж хэлж болохоор. Кавальерсийн тоглогчдын байдлыг харахад магадгүй шийдвэр гаргах чадвар тааруу ч юм шиг харагдана. Хурдан довтолгоо оноо авах гол зэвсэг ч болж болох юм.
Мо Уильямс, Рамон Сешнс, Даниел Гибсон гэсэн гурван холбогчийн асуудлыг шийднэ гэдэг нэг асуудал. Шидэлт хийхээсээ айдаггүй Уильямс байна. Гэхдээ түүн шиг хэд хэдэн тоглогч энэ багт байгаа. Энэ нь хүссэн довтолгоог явуулах боломжийг багасгана. Мо шидэлт болон баг зохион байгуулах ажлаа тун сайн хийх ёстой. Сешнс цэвэр холбогчийн байрлалд тоглох шаардлагатай ба Бүүби Гибсон харин холын зайнаас 40-өөс дээш хувийн амжилттай довтлох хэрэгтэй болно.
Жей Жей Хиксон хүчний довтлогчоор гараанд гарна. Өнгөрсөн улиралд тэр хувилбартай довтолгоог 80,9 хувийн амжилттай гүйцэтгэж байсан байна. Энэ улирал шинэ дасгалжуулагч дээр үүнийгээ батлан харуулах хэрэгтэй. Өнгөрсөн улирлын төгсгөл, плей-оффын үеэр бүгд түүнд итгэж олон минут тоглуулж, илүү гүйлгэж байсан. Тэр энэ ачийг энэ жил хариулж тун сайн тоглох хэрэгтэй.
Энтаун Жэмисон улирлын төгсгөлд нас сүүдэр 34 хүрэх хэдий ч багийн онооны лидер, довтолгооны цөм нь болж байх биз. Өнгөрсөн улирал бага шидэж байсан ч энэ жилийн нөхцөл байдал өөр гэдгийг мэдэж байгаа.
Энэ багийн хурдан довтолгооны бас нэг цөм Андерсон Варежао байж болох юм. Хамгаалалтаас хурдан довтолгоо руу шилжэх ажлыг тэр л сайн хийх учиртай.
Кавальерс юутай адилхан байх бол? Тоглогчид өөр өөрсдийн үүргээ ухамсарлаж зөв гольдролдоо орох гэж хэсэг удна. Сайн тоглоё гэж бодож байвал энэ бүгд хамгаалалтаас эхлэнэ. Байрон Скотт энэ бүгдийг хийх л ёстой. Өнгөрсөн улирал Кливленд хамгаалалтаараа тун сайн буюу лигтээ 7-р байранд бичигдэж байсан. Тэр үед багт шилдэг хамгаалагч ЛеБрон Жеймс болон хэд хэдэн том биетэй хамгаалагчид байлаа.
Кавальерс самбар доороо бусад багуудад дийлдэх тоглолтыг бид харах биз ээ.
Таамаглал: 32 ялна. Арай л өнгөрсөн жилийн Нетс шиг байхгүй.
NBCSports.com
loading...




yanadaa cavs min
dahij heze ch lebron shig toglogch draftaar awahgui bhdo
ongorson jil antown jamesoniig awanguutaa zoruuleed varejaotoi amariig awah bolomj bsan l ymda
loading...