loading...
Манчестер сити улирлын 4 дэх ялалтаа авч хүснэгтийн 2-р байранд бичигдэж эхэллээ. Тэд Ньюкэсл Юнайтедийг 2 :1-ээр буулган авсан.
Юнайтед энэ тойрогт оноо алдсан болохоор Сити ийнхүү байр ахиж байгаа юм. Тоглолт Ньюкэслийн хувьд хүндхэн эхэлж Атем Бен Арфа 8 дахь минутад хүнд бэртэл авч хөлөө хугалсан.
Шүүгч Найжел Де Йонгийн түүнд дээр гаргасан алдаанд ямр нэгэн шийтгэл өгөөгүй.
Түүний оронд Уэйн Роутледж талбайд орж ирсэн юм. Одоогоор Франц эрийн бэртлийн тухай мэдээ хараахан ирээгүй байна. 18 дахь минутад Карлос Тевес торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг нээсэн. Тэрээр премьер лигт гүйцэтгэсэн нийт 8 торгуулийн цохилтоо бүгдийг нь гоол болгосон гэнэ. Хонас Гутьеррес 24 дэх минутад цөм цохиж Шаазгайнуудад тэнцээний гоолыг авчирлаа.
36 дахь минутад Фабрисио Колоччини бэртэл авснаар Сол Кэмпбелл талбайд орж ирлээ. Кэмпбелл ийнхүү Английн премьер лигийн улирал бүрт (1992 оноос хойш) оролцсон 2 дахь тоглогч болж байна. Энэ амжилтыг Райнг Гиггз мөн үзүүлсэн билээ.
Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг Адам Жонсон 75 дахь минутад орууллаа. Баруун жигүүрээр нэвтэрч 2 тоглогчыг хуураад тэрээр хожлын бөмбөгийг багтаа авчирсан байна.
Сити 10 сард хэзээ ч ”топ 4”-өөс өөр багт ялагдаж үзээгүй амжилтаа үргэлжлүүлж байна. Тэд ирэх тойрог хүртэл Юнайтедийн дээр ”залрах” болно. Ситигийн туслах дасгалжуулагч Бриан Кидд энэ ялалтын дараа Сити аваргын төлөө өрсөлдөх хүчтэй гэдгээ харууллаа” гэжээ.
Ситигийн тухай нэгэн мэдээ дуулгахад тэд Барсагийн Пикед 110 сая евро санал болгосон гэнэ.
Бямба гаригт явагдсан тоглолтуудын тойм
| Манчестер. Стадион “Сити оф Манчестер”. 46067 үзэгч. Шүүгч- Мартин Аткинсон (Лидс). |
|
| МАНЧЕСТЕР СИТИ – НЬЮКАСЛ – 2:1 (1:1) | |
| Манчестер Сити | Ньюкасл |
| Джо Харт | Тим Крул |
| Джером Боатенг | Джеймс Перч |
| Коло Туре | Майк Уилльямсон |
| Венсан Компани | Фабрисио Колоччини, 36 |
| Джолеон Лескотт | Хосе Энрике |
| Давид Сильва | Атем Бен Арфа, 8 |
| Найджел Де Йонг | Джоуи Бартон |
| Гарет Бэрри, 72 | Исмаэль Тиоте |
| Яя Туре, 57 | Кевин Нолан, 77 |
| Джеймс Милнер | Хонас Гутьеррес |
| Карлос Тевес, 86 | Шола Амеоби |
| Сэлгээ: | |
| Марио Балотелли, 57 | Уэйн Роутледж, 8 |
| Адам Джонсон, 72 | Сол Кэмпбелл, 36 |
| Патрик Виейра, 86 | Эндрю Кэрролл, 77 |
| Шар хуудас: | |
| Коло Туре, 26 | Майк Уилльямсон, 17 |
| Джером Боатенг, 39 | Фабрисио Колоччини, 23 |
| Карлос Тевес, 41 | |
loading...





OO ALCHDAG YUM BNA 110 SAY EVRO……….ARAI UGUI BAILGUI DE
loading...
барса шууд зардаг газар.
loading...
hamgaalagchid ahdsan une bishuu
loading...
Ingeed bval xolbombog yamar utga bdgiin 110 saya chix shig
loading...
gah gah neg musun barca-g hudaldaad avchuul yasiin tegeed neree manbarca geed uurchilhud bolohin bna 110saya anduursan blguide
loading...
Ene arai dendnee neg bag bosgochihoor mungu bnashdee citygiin ezen arab real madridiig 1 terbumaar avii geed amruugaa algaduulaa biz de ha ha ha
loading...
sportnews-iihen setgegdel oruulaachee.
loading...
EPL-n talaar setgegdel bichiheer oruulahgui yum.
loading...
Нигел Де Ёнг iig olon aldaa gargaad bhad ni eruusuu shar ulaan huudas uguuguid bi gaihaad bgaan daraa ni hunii hul havchaal yavj bsan Joe cole iig zugeer l takaldasnii tuluu uaaln ugj bsan bas showckros ramsay giin hulig huglahad ulaan uguud 3 togloltoor bandaj bsan ene udaa ter shuugch yah arggagui citygiin tald suuj bsan shuu da silva hurtal hun tiireed l yavsan obivvengeeg 11 dotor unagaahad 11 uguugui ih no toi shuusendee
loading...
EPL arai dendnee. Real toglogchidiig butneer n amidaar n orshuuldag geed bdag harin EPL chini bur alchaad orshuuldiim bishu. Toglolt bolgon deer n bertel bdag yumu haashaa yum. Hairan toglogch. Hul hugarna gedeg hul bumbugchnii huvid career n shuud uruudna gesen ug. De Jong ene baliar tackle-aasaa bolj shigsheedee duudagdsangui shde. Coach-h n iimerhuu uildliin esreg hiij baigaa temtsel gene. Bolj baina.
Tegehed Angliin hul bumbugiin holboo gej mungunuus uur yum boddoggui novshnuud yamar arga hemjee avsiin?! Bur shar cart ch uguugui genuu?! Arai ch de.
loading...
Xulbumbug erchuudiin togloom sh dee!
EPL bol delxiin No1 Lig!
loading...
110 say ch arai dendnee.
loading...