loading...
Дидье Дрогба Арсеналын ”эрлэг” гэдгээ дахин нотолж Стенфорд Брижэд болсон Лондоны дербид ээлжит гоолоо орууллаа. 39 дэх минутад тэрээр Эшли Коулын дамжуулалтаар өсгийлдэж тооны харьцааг нээсэн. Улмаар цаг дуусахаас 5 минутын өмнө Алекс гайхалтай чөлөөт цохилт гүйцэтгэж багийнхаа ялалтыг баталгатай болгожээ. Энэ ялалтыг авснаар Цэнхэрүүд ойрын өрсөлдөгчөөсөө 4 оноогоор тасарч эхэллээ.
Уг нь тоглолтын эхэнд Буучдын довтолгоо Челсиг чамгүй сандаргаж байлаа. Саньягийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Маруне Чамах мөргөсөн ч хаалганы дээгүүр өнгөрсөн. Дараа нь Лоран Косельни булангийн цохилтоос гоол оруулах тун аюултай мөргөлтийг хийсэн. Энэ бүхэн нь Челсид тоглолтыг эргүүлэх дохиог өглөө.
Талбайн эзэд эдгээр довтолгоонууд хариуг зүй ёсоор барьсан ч мөн адил гоол оруулж чадаагүй. Малуда болон Дрогбагийн ородлогууд хаалганы хажуугаар өнгөрч байлаа. Буучид бөмбөгийг илүүтэй эзэмшсэн хэвээр байлаа.
34 дэх минутад Дрогба эвгүй өнцгөөс Фабианксигийн эсрэг ганцаараа гарсан ч Польш хаалгач энэ дуельд яллаа. Гэхдээ Арсеналын эсрэг гайхалтай сайн тоглодог Дрогба удалгүй өөрийгөө харуулсан юм. 39 дэх минутад Рамиресийн зүүн жигүүр лүү уралдуулж өгсөн дамжуулалтыг Малуда хүлээн авлаа. Тэрээр төв рүү дамжуулалт өгөхөд Дрогба өсгийлдэж гоёмсог гоолоор Фабианксиг ”дөнгөж” чадсан юм. Ийнхүү Дрогба Арсеналын эсрэг оролцсон 13 тоглолтдоо13 гоол оруулсан үзүүлэлттэй болж байна. Тоглолтын өмнө ч ярихдаа тэрээр би энэ багийн эсрэг онцгой азтай байдаг гэж байсан юм.
Энэ гоолын эхлэлийг тавьсан Рамирес онцгой сайн байсныг дурьдах хэрэгтэй. Тэрээр хамгаалалт довтолгоонд маш сайн оролцож байсан бөгөөд 58 дахь минутад Чамахын аюултай цохилтыг хаалга руу чиглэхээс өмнө хааж багаа аварсан.
Буучдын байдал удалгүй маш хүнд болох дөхлөө. Себастьен Скиллачи алдаа гаргаж бөмбөгөө алдсанаар Анелка хаалгачын эсрэг ганцаар тулсан. Гэвч Франц довтлогч хэтэрхий удсанаас 100 хувийн боломжоо ашиглаж чадсангүй.
Тоог тэнцүүлэх гэсэн Буучдын ээлжит оролдлогыг Петр Чех 64 дэх минутад зогсоосон. Насригийн ухаалаг дамжуулалтыг Чамах гоол болгоход багахан хэмжээний аз дутлаа. Венгер сэлгээ хийж омаш Росицкиг оруулж ирэн Диабиг суулгалаа. Довтолгооны хүчирхэгжүүлэх гэсэн түүний санаа тодорхой байв. Харин Карло эхний сэлгээгээ хийхдээ Паулу Феррейраг Ивановичийн оронд оруулсан нь сониролтой байлаа. Магадгүй ядраагүй тоглогч оруулж хамгаалалтаа найдвартай хадгалахыг хүссэн болов уу.
73 дахь минутад Анелка дахин нэг сайхан боломж алдлаа. Гэхдээ 85 дахь минутад түүний хийж чадаагүйг Бразил хамгаалагч Алекс гүйцээсэн. Хаалганаас 27 орчим метрээс гүйцэтгэсэн түүний чөлөөт цохилт сум адил нисч Арсеналын хаалганд орсон.
2 жилийн өмнө Аваргуудын лигт Алекс Ливерпулийн хаалганд иймэрхүү гоол оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Челси ”Топ 4”-тэй хийсэн сүүлийн 8 тоглолтдоо ялалт байгуулаад байна.
Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Венгер ”Бид илүү тоглолтыг үзүүлсэн ч гэсэн гэртээ 0 оноотой харилаа. Тоглолтыг бид эхний үед л дуусгэж болох байсан юм. Гэвч аз биднийг ивээсэнгүй. Одоо бид аварга болохын тулд илүү хөдөлмөрлөх хэрэгтэй боллоо. Иймэрхүү ялагдлыг хүлээхгүй байх хэрэгтэй. 2-р үед манайх олон боломж алдсан. Челси ч боломжоо сайн ашиглалаа” гэжээ.
| Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. 41828 үзэгч. Шүүгч - Майк Дин (Хесволл). |
|
| ЧЕЛСИ – АРСЕНАЛ – 2:0 (1:0) | |
| Челси | Арсенал |
| Петр Чех | Лукаш Фабяньски |
| Бранислав Иванович, 73 | Бакари Санья |
| Алекс | Себастьен Скиллачи |
| Джон Терри | Лоран Косельни |
| Эшли Коул | Гаэль Клиши |
| Майкл Эссьен | Самир Насри |
| Джон Оби Микел, 89 | Александр Сонг |
| Рамирес, 83 | Джек Уилшир |
| Николя Анелька | Абу Диаби, 70 |
| Флоран Малуда | Андрей Аршавин, 87 |
| Дидье Дрогба | Маруан Шамах |
| Сэлгээ: | |
| Паулу Феррейра, 73 | Томаш Росицки, 70 |
| Юрий Жирков, 83 | Карлос Вела, 87 |
| Даниэль Старридж, 89 | |
| Шар хуудас: | |
| Паулу Феррейра, 80 | Лоран Косельни, 84 |
CHL v ARS 2-0
Uploaded by TotalFootball2010. – More professional, college and classic sports videos.
loading...




hahahahaha,odoo alex-in goal aimar aimar drogba-g tsohih bh gesen genet hoinoos alex orj ireed goy tsohison. goy huvilbar baisan shuu.maluda-gin bairluu tsohison.maluda-ch hurdan zailsan shuu.hulin gadar hesgeer aimar aimar bumbugnii ergelt eder…….sak toglolt bolloo.chelsea gogo ene jil EPL-in title bolon CL-in title-ig urguhiig haraad suuj baiydaa.
loading...
very nice:). Go Chelsea Go
loading...
wenger ilvv bsan gene vv. Hol ochij hutsna biz yahaaraa arsenal ilvv togldgiin togloltiin ehend hed tsohisnoo yu gej bodood bgaan bol. Ternees hoish chealsea bvh talaaraa ilvv bsan shde. Alexiin goal bol bi amidraldaa haraagvi goy goal bolson
loading...
Arsenal dajgui l toglolooshd sanasniig bodwol gemtluud ni edgereed hurdan buren bureldehuuneeree togloosoi
loading...
Londonii gomonuudiig urd shunu az iweelee shvv dee. ternees goal oruulahaas busad vzvvlelteeree buuchid ilvv blaa shvv tiim bishvv gomochuudaa. 2004 onoos umnu chelsea gej ner ni medegddeggvi suga bag blaa bayan hvn ingej uud ni tatlaa shvv dee. ta nar muusain 2jiliin umnuus hul bumbug sonirhoj bgaa batsaanuud ingej gomonuudiig genet demjij garch ireed uchiraa medehgvi hervvl hiitsgeedeg baihgvi yu. yumaa sain sudalj medcheed busad bagaa doromjilj surtsgaa aaain
loading...
chamakh jaahan goal-in odgui l bailaa daa ternees bish 3 udaa aimar oirhon murgusun shuu? dotor pal hiiltel murguj bnalei ugaasaa ene uliral PL-d 2 goal hiisen dandaa murguj goaldsan sain murgudug zaluu.arsenal gaigui toglosn shuu.gehdee chelsea maani iluu bn lei.har azargiig maani barij diileh hamgaalagch bhguimaa gantsaaraa yum shig l bhin.hehe
loading...
Eooe ter Alexiin goaliig uzsen uu zaluusaa
brillant free kick what a goal uneheer aimar goaldsan denduu
Liverpool tei togloj baihda ingej goaldaj baij bilee
Drogbaaaaa medeej Drogba l goaldaj bna arsenald gaihah zuil alga hehehe
COME ON CHELSEA
loading...
Ene turkman yu ve??????
chi holbombog bolon holbombogiin baguudiin tuhai erdoosoo mddegui yum bnash dee…
2004 onoos omno chelsea bgaagui gene uu? ter tsag uyes chin omno Chelsea gdg bag odoogiin europa league gdg tsemtseend chin 2ntoi turuultsen bsiin. Super tsomd ni hurtel turuulj bsiim daa. Chelsea bol City , tottenham gh met baguudtai haritsuulbal tuuhtei bag gdgiig mdj av.
harin 2004 onoos hyamraltai bj bgad sergesen yum shuu.
loading...
urdnii tuuhiig odoo yariltgui PL gej nerlesenees hoish manu tiim olon turuug avsan n busad baguud tiim sain bich odoonii dundajaas dooguur bag shig l bailaa gants hoyor ursoldogch n liv ars bsan bizde odoonii dundaj baguud shig bsan bol manu ars 2 yun turuuleh baihgui shte Danger Liverpool yaanaa
loading...
turk men yu yu gene we chelsea giin fanuudiig 2 jiliin umnu football uzej ehelsen genuu uuruu jinhene 2 baitugai 1 secondiin umnu football uzsen hun bn daa t1 mal um daa hench doromjiloogui bhad chine yu yu gene we doromjilloo geh shig chelsea giin tuhai medee chelsead durgui humuusd ymar hamaa bn aa zailaarai ta nar
loading...
hahahah chelsea ugaasaa l nasaaraa ch ter turshlagaaraa ch ter hucheerei ch ter iluushdee arsenal yahw nas zaluu tsus shingen hurd awyas blgui l yahw hamgiin gol ni deerelhuuleed bsnshdee hahahha alex iin tsohilt zgr l deerelhej bgaazdee aiii.
loading...
Thde yag unende arsenal iluu goy togloson shde…Thde iluu toglosonooro bag yag hojchdogguimaa…Ter udriin az bas bna..Bolomjoo chelsea sn ashiglala!..Arsenal buren bureldehuunere toglovol chelsea arai amjku haragdanale!
loading...
ugasa chelsea.g barah baga algaa gej
loading...