loading...
Монголын шотокан каратегийн тамирчин, дотоодын цэргийн тусгай бүлгийн ажилтан Д.Бямбадорж өчигдөр Япон улсад явагдсан шотокан каратегийн дэлхийн цомын тэмцээний хүнд жинд оролцож мөнгөн медаль хүртжээ. Манай тамирчин +75 кг-д хүч сорьсон бөгөөд нийт 78 тамирчин энэ тэмцээнд зодогложээ.
Тэрээр энэ тэмцээн багш, дасгалжуулагчгүй явсан боловч ийнхүү дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртэж чадсан байна. Д.Бямбадорж нь Монгол улсаас анхлан мэргэжлийн кикбоксын рингэнд тулалдаж байсан бөгөөд өдгөө олон улсын шотокан каратегийн Монгол дахь салбарыг удирддаг юм.
Иймээс тэрээр тэмцээнд оролцохоос гадна Японы шотокан каратегийн холбооны удирдлагатай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэн эх орондоо энэ тулааны төрлийг хөгжүүлэх талаар гэрээ хэлэлцээр байгуулсан юм байна. Өдгөө шотокан каратег дотоодын цэргийн анги салбарууд албаны сургалтын тулааны үндсэн төрөл болгон албан хаагчдынхаа тусгай бэлтгэлийг хангадаг юм.
loading...





xicheegeerei babu chi bol 16 nasandaa mongoliin abraga baisan xun shuu dee chamaas enneec iluu amjilt garna.Mongoliin toloo uraa
loading...
sain bnashv.ushuu ilvv amjilt hvsiede and n
loading...