Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Sumo news

GD Star Rating
loading...

Хакүхо хамгийн олон кэншё авчээ

Дөрөв дэх башёдоо дараалан өвдөг шороодолг үй түрүүлсэн ёкозүна Хакүхо Аки башёгийн турш 424 кэншё цуглуулсан нь бусад бөхийнхийг нийлүүлснээс бараг хоёр дахин илүү болжээ. Сонирхуулахад 13 дахь өдрийн барилдаанд озэки Барүтог давж, энэ оны хамгийн олон ялалттай бөхөөр тодрох болзлоо биелүүлсэн тэрбээр есөн туслахдаа тус бүр нэг дугтуй буюу 30 мянган иен бэлэглэсэн байна. Нэг кэншёнд 60 мянган иен байдаг ба үүнийг талыг нь ялагч бөхөд бэлнээр өгч, 25 мянгыг нь тэтгэврийн дансанд шилжүүлэн Сүмогийн холбоо үлдсэнийг нь авдаг билээ. Аки башёд хамгийн олон кэншё цуглуулсан арван бөхийн жагсаалтыг сонирхуулъя. Өнгөрөгч тэмцээнд ердөө дөрөв ялсан Такамисакари 27 дугтуй авч, жагсаалтын тавдугаарт бичигдсэн бол сэкивакэ, озэки цолтнууд бүгд ТОП-10-т багтжээ.

1.Ё Хакүхо (15-0) 424

2.О Кайо (8-7) 57

3.О Котоошюү (10-5) 52

4.О Харүмафүжи (8-7) 28

5.М5 Такамасакари (4-11) 27

6.М2 Хоомашё (7-8) 25

7.С Точиозан (11-4) 22

8.О Барүто (9-6) 21

9.М3 Котошёогикү (9-6) 19

10.С Аран (7-8) 10

Тусгай шагналыг тусгайлан бэлдэнэ

Их сүмод онцгой гавьяа байгуулсан их аваргуудад Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн хяналтын зөвлөлөөс тусгай шагнал гардуулдаг ажээ. Дээд зиндаанд хамгийн олон буюу 32 удаа түрүүлсэн Тайхо, ёкозүна цолтойгоор хамгийн олон башёд буюу 63 тэмцээнд барилдсан Китаноүми, Фүтабаяма аваргаас хойш хамгийн олон дараалан ялсан Чиёнофүжи аваргууд өмнө нь уг шагналыг хүртэж байж. Өнгөрөгч тэмцээнд Чиёнофүжи аваргын 53 дараалан ялсан амжилтыг давж, дөрвөн тэмцээнд дараалан унаагүй түрүүлсэн анхны бөхөөр тодорсон ёкозүна Хакүход Ёкозүнагийн хяналтын зөвлөлөөс эл тусгай шагналыг олгох болсноо мэдэгдсэн байна. Уг зөвлөлийн тэргүүн Цүрүтасан “Ирэх тэмцээнд түүхэн дээд амжилтыг ч давах магадлалтай байгаа тул энэ шагналын хэлбэр, агуулгыг сайн бодож хийх хэрэгтэй байх” хэмээн ярьжээ.

Арванхоёрдугаар сард “Хакүхогийн цом” болно

Бейсболын бооцоо, мөрийтэй тоглоом гээд хэрэг төвгөөр дүүрэн байгаа сүмогийн ертөнцийг өөрчлөхөөр их аварга Хакүхо зүтгэсээр. Тэрбээр арванхоёрдугаар сард Сакай хотод “Хакүхогийн цом” нэртэй хүүхдийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд Монголоос үндэсний бөхөөр хичээллэдэг хүүхдүүд очиж барилдах аж. Есдүгээр сарын тэмцээнд их аварга Чиёнофүжигийн амжилтыг эвдэн, олны анхаарлын төвд байгаа ёкозүна Хакүход Японы Осака хотын сүмогийн холбооноос нэрэмжит тэмцээнээ зохион байгуулахыг хүссэн гэнэ. “Хакүхогийн цом” тэмцээний зохион байгуулах комиссын дарга Асай Эйжи урьд нь Миягино дэвжээнд барилдаж явсан бөх хүн. Тэрбээр 10 жилийн өмнө 15 настай Хакүхог анх дэвжээндээ урьж байсан бөгөөд Хакүхо түүнд Монгол, Япон хүүхдүүдийн хооронд тэмцээн хиймээр байгаа тухайгаа ярьж байж. Харин Асай “Японы муж бүрээс олон сорилго тэмцээн даван шалгарсан япон хүүхдүүдтэй шууд монгол хүүдийг барилдуулж болохгүй хэмээн цааргалж байсан ч их аваргын шаардлагыг зөрж чадсангүй. Хакүхо ч тэмцээнд оролцох хүүхдүүддээ сүмогийн хичээл заах гэж тэмцээн бүрийн дараа Монгол харьж байгаа төдийгүй тэмцээнийг ивээн тэтгэхээр болсон байна.

Харумафүжи хуримаа товлов

Мэргэжлийн сүмогийн озэки Харүмафүжи Токио хотын зочид буудалд хэвлэлийн бага хурал хийж, сүй тавьснаа албан ёсоор зарлалаа. Хэдийгээр есдүгээр сарын тэмцээний дараа зарлах төлөвлөгөөтэй байсан боловч Японы шар хэвлэлийнхэнд баригдан, тэмцээний үеэр ихээхэн дарамттай байсан гэнэ. Харүмафүжи сүйт бүсгүйгээ “Иватэ их сургуулийн оюутан М.Баттуул” хэмээн албан ёсоор танилцуулж, өнгөрсөн 12 дугаар сард ээжийнхээ шугамаар танилцсанаа ярилаа. Жил хэртэй үерхсэний дараа энэ жилийн тавдугаар сарын тэмцээний өмнө Харүмафүжи “гэргий минь болооч” хэмээн гарыг нь гуйсан аж. Хэвлэлийн бага хурал дээр М.Баттуул “Аз жаргалтай гэр бүл болон он удаан жил амьдармаар байна” гэсэн бол озэки “Дулаахан сайхан гэр бүл болж, үргэлж хамтдаа байна. 5- 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болно” хэмээн ярьжээ. Исэгахама ояката “Хуримаа хийснээр Харүмафүжи ёкозүна цолын төлөө дайралт хийх бүх нөхцөл бүрдлээ” хэмээн баярлаж байгаа гэнэ. Хосуудын хуримыг ирэх жилийн тавдугаар сарын тэмцээний дараа хийх болжээ.

Хөөгдсөн багш ресторан нээнэ

Такаторики нэрээр барилдаж байснаар нь Монголын спортын сонирхогчид сайн мэдэх Одакэ ояката бейсболын тоглолтод бооцоо тавьсан гэх хэрэгт холбогдсоны улмаас долдугаар сард Сүмогийн холбооноос хөөгдсөн билээ. Хадам аав, домогт аварга Тайхогийн дэвжээг өвлөн аваад ийн итгэл эвдсэн тэрбээр жирийн иргэний амьдралд хөл тавиад шинэ бизнес эхлүүлэх гэж байна. Аравдугаар сарын 1-нд Токиогийн Кото дүүрэгт “DORAGO” нэртэй шарсан махны ресторан нээгдэх гэж буй нь Такаторикигийнх аж. “Би шарсан маханд дуртай. Өөрийнхөө дуртай амтыг хүмүүст хүртээх үүднээс энэ ажлыг эхлүүлж байна. Миний шинэ талбар дахь ажилд маань нэгэн үе хамт барилдаж явсан Таканохана аварга маш их тус, дэм болсон” хэмээн тэр өгүүлжээ.

Хэйсэй эринд төрсөн анхны цолтнууд

Өчигдөр Япо ны сүмогийн холбооны Банцүкэгийн зөвлөл ирэх тэмцээнд жюүрёод дэвшин барил дах бөхчүү дийн нэрийг зарлав. Кюүшюү башёд зургаан сүмоч дэд зиндаанд дэвших болсны дөрөв нь анх удаа сэкитори болж буй аж. Үүнээс макүшитагийн 13-аас өвдөг шороодолгүй түрүүлсэн “Нарүто” дэвжээний Такаясү (1990. II.28), зүүний 3-аас тав ялсан “Чиганоүра”-гийн Масүнояма (1990.XI.1) нар япон тооллын Хэйсэй эринд мэндэлсэн анхны цолтнууд болжээ. Түүнчлэн макүшитагийн 2 болон 3-аас босч, 4-3 амжилт үзүүлсэн Фүкао (Китаноүми), Цүрүгидакэ (Мусашигава) нар цолтны эгнээнд анх удаа хөл тавьж байна. Оюутны сүмогоос мэргэжилд орсон Цүрүгидакэ 58 башё зарцуулсны эцэст жюүрёод дэвшижбуй нь дээд сургуулийн дэвжээг дамжигсдаас хамгийн удаан ахисан үзүүлэлтээр тэмдэглэгдэв. Шинэ сэкитори Фүкао ирэх тэмцээнээс эхлэн Акисэяма гэх нэрээр барилдах болсноо мэдэгджээ. Дээрх дөрвөн шинэ цолтны зэрэгцээ макүшитагийн барууны магнайгаас дөрөв ялж, гурав унасан Дайдо (Ономацү), барууны 5-аас 6-1 амжилт үзүүлсэн Чиёхакүхо (Коконоэ) нар сэкиторигийн эгнээнд дахин нэгдэх боллоо.

Япончууд сүмо үзэхээ больжээ

Токиогийн видео тандалт, судалгааны агентлагаас Аки башёгийн телевиз үзэгчдийн түвшинг тогтоосон дүнг танилцуулав. Энэхүү дүнгээс үзвэл намрын тэмцээний 15 өдрийн дөнгөж хоёрт нь л япончуудын сүмог сонирхож харсан үзүүлэлт 10 хувиас давжээ. Башёгийн есдэх өдөр үзэгчдийн түвшин анх удаа 10 хувийг давсан бол 12 дахь өдөр дээд цэгтээ буюу 10.9 хувьд хүрчээ. Яг нэг жилийн өмнөх есдүгээр сарын тэмцээнд энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу хоёр өдөр л үзэгчдийн түвшин 10 хувьд хүрээгүй байжээ. Тэрхүү тэмцээнд ёкозүна Асашёорюү, Хакүхо нар түрүү байрын төлөө нэмэлт барилдаан хийсэн сүүлчийн өдөр нийт япончуудын 23.7 хувь нь сүмогийн шууд нэвтрүүлгийг үзсэн бол өнгөрөгч тэмцээний хаалтын өдөр уг үзүүлэлт дөнгөж 9.7 хувьтай байв.

GD Star Rating
loading...
Sumo news, 8.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. bbbyambaa says:

    tanai site 5 tsagirag sonintoi geree mereetei ajilladag yum uu? Eswel uursduu ingeed duraaraa gargasan niitlel medeenuudiig ni site deeree tawiad bdiimuu?

    GD Star Rating
    loading...
  2. F1 says:

    chi bitgii huts….

    GD Star Rating
    loading...
  3. medeej hamtarch ajilladag.

    GD Star Rating
    loading...
  4. bbbyambaa says:

    F1 chi odoo yu we hooye? Harin goal.com-toi yadiin be ho?

    GD Star Rating
    loading...
  5. Orosiin Sport-express sonintoi hamtarch ajilladag..mun NTV, BTV, c1 gesn tv-uudtai adil hamtardag…
    Goal.com-n huvid odoogoor tiim zuil bhgv bga

    GD Star Rating
    loading...
  6. Igor says:

    Ene site,iin zaluuchuuddaa bayarllaa. Tsaashdaa ulam sain ajillarai. Amjilt

    GD Star Rating
    loading...
  7. asashyoryu says:

    sumo ch odoo sonin bish boloo blguidee
    manai da ah bhgui hakuho ch ih zantai ovoo nus l daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: