loading...
УЕФА-гийн удирдах зөвлөлийн хурал өчигдөр Беларусын Минск хотод явагдлаа. Энэхүү хурлаар 2 жилийн дараа явагдах Евро 2012 тэмцээний хуваарийг албан ёсоор танилцуулсан байна. Тэмцээн 2012 оны 6 сарын 8-наас 7 сарын 1 хүртэл явагдана.
Польшийн Вроклав, Познан хотуудад хэсгийн 3 тоглолт явагдах бол Гданск хотод хэvгийн 3 тоглолт, 1 шөвгийн наймын тоглолт явагдахаар болсон байна. Харин Варшав хотод 3 хэсгийн тоглолт, шөвгийн найм, хагас шигшээн нэг тоглолт явагдана. А хэсгийн нээлтийн тоглолт буюу Польшийн багийн тоглолт энэ хотод болно. Харин Украйнд Харьков, Лвив хотуудад 3 хэсгийн тоглолт болно. Харин Донецк хотод Шахтёр багийн ”Донбасс арена” цэнгэлдэхэд 3 хэсгийн тоглолт шөвгийн найм, хагас шигшээн нэг тоглолтууд явагдах юм.
Харин Кьев хотод Евро 2012 тэмцээний аваргын төлөөх тоглолт явагдах болно. Динамо цэнгэлдэх хүрээлэн 16,873 үзэгчийн суудалтай. Украйнчууд хэсгийн эхний тоглолтууд Кьевт хийх юм байна.
Мөн УЕФА-гийн энэ удаагийн хурлаар 2013 оны Эмэгтэйчүүдийн ЕАШТ-ийг Швед зохион байгуулах болсныг зарлажээ. Энэ тэмцээнд нийт 12 баг оролцох бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа юм.
УЕФА-гаас Европын лигт шинэчлэлт хийх болсноо мөн энэ үеэр зарласан. Чансаагаар УЕФА-гийн топ 6-д эрэмбэлэгддэг улсууд нэгэн давуу эрх эдлэх болсон байна. Эдгээр улсуудын цомын тэмцээнд түрүүлсэн багууд Европын лигийн хэсгийн шатнаас өрсөлдөх эрхийг шууд авах юм байна. Энэхүү шинэ дүрэм 2012/13 оны улиралас эхлэн хэрэгжих гэнэ. УЕФА-гийн дараагийн удирдах зөвлөлийн хурал 12 сарын 9, 10-нд Чехийн Праг хотод болно.
loading...




Динамо цэнгэлдэх хүрээлэн 16,873 үзэгчийн суудалтай genuu ene arai bagdahiin bishuu avargiin tuluu toglolt gehed ?
loading...
harin tim hen uzeh boloo tgd
loading...
denduu jijig ym bishuu
loading...
Hooe. Kiev-d Dinamo gesen stadion bgaa ch ugui bh ch ugui
Dinamo Kiev odoogoor Valerii Lobanovskii-Stadiond togloj bgaa. ter n 16 myngan hunii suudaltai harin EURO 2012-n final Olimpiiskii Stadion-d bolno. tend 69 myngan hun bagtana
loading...