loading...
Вольфсбургийн довтлогч Эдин Жеког Ювентус худалдан авчээ. Il Corriere dello Sport-д бичсэнээр Юве түүний төлөө 30 сая еврог Германы багт төлсөн бөгөөд ирэх зун Жеко шинэ багтаа ирэх юм байна. Энэ хоёр баг солилцоо наймааны зах дээр муугүй хамтарч ажиллаж байгаа.
Өнгөрсөн зун Юве Диегог 20 саяаар Вольфсбургт зарсaн. Харин агтны хариу жилдээ гэдгийг адилаар Вольфсбург тэдэнд томоохон ”бэлэг” барьж супер довтлогчоо зарлаа. Жеког уг нь Манчестер сити авахаар өндөр үнийн санал тавьж байсан. Гэсэн ч Вольфсбург тэдний саналыг хүлээж аваагүй.
Өдгөө 24 настай Жеко түрүү улиралд 22 гоол оруулж Бундеслигийн мэргэн бууч болсон. Мөн өнгөрсөн 8 сард 59 дэх гоолоо оруулж Вольфсбургийн Бундеслиг дэх бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх болжээ. 2009 оны Боснийн оны шилдэг хөлбөмбөгчөөр тэр тодорч байсан.
Вольфсбург түүний оронд Катаньягийн Макси Лопезийг сонирхож байгаа юм байна.
loading...




Өнгөрөгч сүпер ням гарагийн Лондонгийн алдарт дербийн тулаан Челси vs Арсеналын тоглолт үнэхээр гоё тоглолт болж өнгөрсөн билээ. Энэхүү тоглолтын баатрууд болох Дрогба, Алекс нарын гайхалтай гоолыг одоо ч хүмүүс ярьж, үзсээр байгаа билээ. Үүнээс ч дутахааргүй нэгэн сонирхолтой мэдээ нь NBA–ийн аварга багын тоглогч Кобе Брайнт болон бусад NBA-ийн алдартнууд энэхүү тулааныг үзэж сонирхсон ба тэд Челсиг гоол оруулах мөчид хөөрөлдөн баярлалдаж, тоглолтын дараа Челсигийн хувцас солих өрөөнд баяр хүргэн, халуун дотноор уулзацгаасан байна.
Кобе өөрөө Дрогбагийн фэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн тэрээр хөлбөмбөгийн 2 багын үнэнч дэмжигч бөгөөд Роналдино-г Испанийн аврага Барселона-д байдаг байхаас дэмждэг болсон ба Английн аварга Челсиг мөн адил дэмждэг фанат ажээ. Учир нь энэ 2 багын фанатууд нэгнээ үздэггүйгээрээ спортын дэмжигчдийн дунд алдартай билээ.
Тэд хувцас солих өрөөнөөс гарсны дараагаар хамтдаа сууцгааж, Челсигийн шинэчилэгдсэн дэлгүүрээр хэсэж, хөлбөмбөг болон сагс спортын талаар хөөрөлджээ. Харин Алдарт Кобе маань Аварга Челсигийн фанат бол ээж нь Ливерпүүлийг дэмждэг ажээ.
loading...
ashgui dee juve maani odoo l gaigui togologchid avch ehelj bh shig bna, hurdan ergej seri-a giin hamgiin shildeg bag bolooroi…………..
loading...
sain naimaa bna ovoo uneer zarj bnshu
loading...