Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Германы хөлбөмбөг » Майнц хожиж, томчуудын хямрал үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Майнц  долоо дахь тойрогт долоо дахиа хожиж  Бундеслигийн  түүхэндэх өөрсдийн дээд амжилтыг  тогтоов. Тэдний бахдам амжилтыг холбооны улс даяар  шагшин биширч байна.  Өнгөрсөн бямба гарагт  Майнц 05  өөрийн талбай дээрээ 1899 Хоффенхайм багийг хүлээн авч 4:2 харьцаатай хожил  авснаар 21 оноотой жагсаалтын тэргүүллээ хадгалж байгаа юм. Өмнөх тоглолтуудад  гайхалтай амжилтуудыг үзүүлэн  багийн түлхүүр тоглогчдын нэг  болоод байгаа  Льюис Холтби   нэг гоол, нэг гоолын дамжуулалт хийж Майнцчуудын  хөлбөмбөгийн баярыг үргэлжлүүлсээр.  Уг нь Льюис Холтби  Шальке 04 багийн  тоглогч ба тус багтай 2013 оныг дуустал гэрээтэй билээ. Шалькегийн  дасгалжуулч Феликс Магат  2009 онд  Холтбиг Бохум багт зээлээр явуулсан юм. Гэвч Бохум баг доод лигд тоглох болсон  учир зээлийн гэрээ дуусгавар болов. 20010/11 оны улиралд  Магат хоёрдахь удаагаа Холтбиг зээлээр тоглуулахаар Майнц луу илгээсэн нь Майнцчуудын хувьд жинхэнэ аманд орсон шар тос  болжээ. Майнцчуудын шинэ фэн шигшээгийн дасгалжуулагч Иоахим Лөвь уг тоглолтыг  ирж үзсэн бөгөөд  “Эхний гоолыг  хэрхэн дамжуулсныг  харахад л үнэхээр гайхалтай“  гэж түүнийг магтжээ.

Майнц багийн  одоогийн  амжилт  өмнөх улиралд  сайн тоглож  ихээхэн  туршлага хуримтлуулан  өөртөө итгэх итгэлийг олж чадсантай салшгүй холбоотой.  Майнц өнгөрсөн улиралд өөрийн талбай дээрээ хамгийн  сайн  тоглосон баг болсон юм.  2009/10 оны улирлын эхлэл ямар байсныг эргэн дурсъя.  Дээд лигд ахиж чадсан Майнцын удирдлага  тухайн үед эрсдэлтэй алхам хийсэн нь цаг үеээ олсон онч мэргэн явдал болсон гэж ярьдаг . Яагаад гэвэл  2009 оны улирал эхлэхээс ердөө  7 хоногийн өмнө  хамтдаа шат ахисан Норвеги дасгалжуулагч Ёорн Андерсоныг халав. Клубын цаашдын ирээдүй нь  дасгалжуулагч Андерсоны  үзэл баримтлал  болон  тактик хэтийн зорилготой  нэг шугамаар   явах боломжгүй гэж  үзжээ.   Ингээд хэдхэн долоо хоногийн өмнө  Майнцын идэрчүүдийн А багийг Германы аварга болгосон  дасгалжуулагч 36 настай Томас Тухелийг  сонгож авсан байна. Идэрчүүдийн   дасгалжуулагч Томас Тухел  мэргэжлийн клубыг удирдах ямар ч туршлагагүй хэрнээ Бундеслигийн хамгийн залуу дасгалжуулагчаар ажиллаж эхлэв. Түүний   арга барил нь  Майнцыг алхам алхамаар урагшлуулж чадсан юм. Майнц 05  том багуудын эсрэг шинэ системээр тоглож  Бундеслигд өөр  салхи нэвтрүүлсэн гэж болно.  Прессинг хийх, талбайдаа хурц ширүүнээр  хамгаалахын  зэрэгцээ бөмбөг эзэмшилтийг онцгойлон үзэж байв. Дасгалжуулагчийн  зарчмыг тоглолтонд ягштал хэрэгжүүлэх  нь  эсрэг талынханд  хүчтэй цохилтыг өгч байлаа. Майнцын тоотой хэдэн хожигдлыг эс тооцвол дарааллан хожигддог байсан уламжлал үгүй болжээ. Тухелийн бас нэг онцлог нь залуу тоглогчдод итгэл үзүүлж тоглох бүх нөхцөлийг хангаж өгдөг юм.

Улирал эхлээд гараагаа таруухан эхлүүлээд байгаа  Шальке болон Штутгарт  багууд  олны анхаарлыг бас татаж байна. Долоо дахь тойргийн дараах байдлаар жагсаалтын сүүлийг мушгиж яваа  Шальке-04,  Штутгарт дахиад л хожигдов. Тэд өнгөрсөн долоон тоглолтонд  нэг нэг  хожил авсан нь Бундеслигд дунджаас дээгүүр тооцогддог багуудын хувьд  маш муу үзүүлэлт . Эдгээр багуудтай  адил бас нэгэн  баг түүхэндээ байгаагүй муу гараагаа хийж байна. Германы үнэмлэхүй аварга Баейрн Мюнхен  баг   Боруссия Дортмундын Сигнал Идуна Паркад 2:0 –ын харьцаагаар хожигдсон нь  тэдний хямралыг улам гүнзгийрүүллээ. Тэд жагсаалтыг тэргүүлэгчээс 13 оноо дутуу болжээ. Энэ бол том аюулын дохио гэдгийг  Байерний удирдлага санал нэгтэй зөвшөөрч байгаа юм.

Долдугаар тойргын дараа дасгалжуулагчид

Боруссия Мөнхенгладбах-Вольфсбург (1:1)

Михаэль Фронцэк (Боруссия Мөнхенгладбах ) Өнөөдөр баг маань маш сайн тоглолоо. Дараагийн тоглолтонд  найдвар төрүүлж байна..

Стив Макларен (Вольфсбург) Бид өөрсдийн боломжийг ашиглаж чадаагүйд миний сэтгэл дундуур байна. Бөмбөгийг байнга алдсанаар эргээд өөрсдөө хүнд байдалд орж байв.

Ханновер 96 – Сант Паули (0:1)

Мирко Сломка (Ханновер 96) Эрт алдсан бөмбөг бидэнд хүнд цохилт болсон. Яагаад гэвэл тэд айлын талбайд илүү тоглодог баг. Тэдний хатуу ширүүн  хамгаалалт  бидэнд хэцүү байлаа. Бид илүү бөмбөг эзэмшиж байсан боловч Сант Паули бидний тоглох ёстой тоглолтоор тоглож байв. Сөрөг довтолгоогоор орсон гоол гайхалтай байв. Энэ бол тэдний яах аргагүй сайн байсны хүчинд авсан хожил .

Хольгер Станиславский (Сант Паули) Дортмундтай муу тоглосоны дараа хамгаалалтанд олон зөв зүйл хийсэн.Манай залуус  үргэлж  алсын довтолгоог хийсэн. Тэр нь үр дүнгээ өглөө. Бид гуравдахь гурваа авлаа. Энэ бол  бидний зөв чигт хийсэн дараагын алхам байлаа.

Ньюрнберг-Шальке (2:1)

Дитер Хекинг (Ньюрнберг ) Сэтгэл маш хангалуун байна. Тооны харьцаа тэнцсэний дараа өөрсдийн зоригтой үйлдлээсээ болж  хожигдох вий гэж айж байлаа. Гэхдээ  бид  өөртөө итгэж чадсанаар  хожлын бөмбөгийг оруулсан.

Феликс Магат (Шальке ) Би үнэхээр сэтгэл гонсгор байна. Манай багийн харуулсан зүйл бол Аваргуудын лигд тоглосоноос шал өөр байв. Хоёрдугаар үед бидэнд тохирсон таарсан  байрлалтай  байсан. Гэвч бид боломжоо ашиглаж чадсангүй, ард талд бүдүүлэг алдаануудыг хийсэн. Магадгүй зарим нэгнийх нь  сэтгэл санаа өөрсдийн шигшээ багтаа  явж байх шиг байна.

Штутгарт –Франкфурт (1:2)

Кристиан Грос ( Штутгарт) Эхний бөмбөгийг  алдах хүртэл манай   тоглолт сайн байсан.  Франкфуртын хаалганд бөмбөг оруулах хүсэл, боломж дутагдаж байлаа. Одоогоор олон зүйл бидний эсрэг  байна,  маш сайн хөдөлмөрлөж хожих боломжыг  өөрсдийн талд олж авах хэрэгтэй. Үүнд багийнхан маань  хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна.

Михаэль Скибэ (Франкфурт) Штутгарт эхний 20  25 минут хүртэл жагсаалтын сүүлд бичигдсэн  багаас огт  ондоо тоглож байсан.Тэд зорилгодоо хүрэх их сонирхолтойгоор  эхэлсэн. Харин бид эсрэгээрээ Гекасийн гоол орсны дараагаас тоглолтондоо орсон . Бид сайн  тоглож чадсанаар   тэдний  ширүүн довтолгоог  амжилттай хамгаалж байв.

Боруссия Дортмунд- Баерн Мюнхен (2:0)

Юрген Клоп   (Дортмунд) Тоглолт маш идвэхтэй өрнөсөн ч  таатай мөчүүд  ховор байлаа. Бид тоглолтын эхнээс л асуудалтай байсан. Нэгдүгээр үед Байерн маш хүчтэй байсан ба Гомесийн довтолгоогоор  хэдэн гоол оруулах дөхсөн. Эхний үед  0:0 тэнцсэн нь бидний аз болсон. Харин тоглолтоо сайжруулж эхэлснээр хожих боломжтой болсон. Бидний 2 гоол хоёулаа заавал  шаардлагтай байсан. Мэдээж одоо бид аварга болно гэж  ярьж болох боловч үүнийг цэгцтэй хийх  хэрэгтэй. Одоо дөнгөж аравдугаар сар.

Луи Фан Гааль (Баерн ) Бид тоглолтын эхнээс илүүрхэж,  5 гоол хийх том боломж гарсан ч үүнийг гүйцэлдүүлж чадсангүй. Манай хаалга руу  ирсэн эхний цохилт гоол болсон. Улирал дахиад  удаан үргэлжилнэ. Мэдээж хол хоцорч яваа , энэ нь хүнд боловч бид  итгэлтэй байх ёстой. Өнгөрсөн жил үүнтэй адил нөхцөлд л байсан.

Баер Леверкузен – Вердер Бремен (2:2)

Юуп Хэинкес (Баер Леверкузен  ) Хэрвээ сайн бодож үзвэл  хоёр баг долоо хоногын дундуур европын цомд оролцсон хэдий ч бундеслигийн шилдэг  тоглолтыг харуулсан. Завсарлахаас өмнө бид тооны харьцааг 2:0 болгох ёстой байсан юм. Тэгсэн бол тоглолт өөрөөр өрнөх магадлалтай байв.

Томас Шааф (Бремэн ) Тоглолтыг өөрсдийн талд эргүүлэх боломжыг бид алдсан. Хоёрдугаар үед багууд аль аль нь нээлттэй тоглож тоглолтын хувь заяаг өөрийн талд  шийдэх гэж оролдсон.

Майнц 05 – 1899 Хоффенхайм (4:2)

Томас Тухел (Майнц ) Нэгдүгээр үед бидэнд итгэлтэй тоглолт дутагдсан .  1:0 болсон ч  ямар ч баталгаа биш байв. Хоффенхайм бидэнд ихээхэн бэрхшээл үүсгэж байсан. Харин хоёрдугаар үед сайн тоглож эхэлсэн ба гоол хийх олон боломж гарсан. Тоглолтын явцад би рекордын талаар огтхон ч бодоогүй, одоо ч миний хувьд тэр талаар  бодол алга.

Ральф Рангник (Хоффенхайм) 4:2 хожигдсоны дараа сонсход инээдтэй боловч манай баг сайн тоглосон. Торгуулийн цохилтоор 4:2 болхоос өмнө тоглолт нээлттэй байсан. Бөмбөг алдахад  тааламжгүй байсан нь ойлгомжтой. Үүнд баг  дүгнэлт хийх ёстой.

Хамбург- Кайзерслутерн (2:1)

Армин Фээ (Хамбург) Миний өрсөлдөгчид ямар  байгааг би мэдэрч чадна. Тоглолт эхлээд 2 минутын дараа хожигдож  явна гэдэг бидэнд бараг л ялагдалтай адил байв. Өрсөлдөгчид маань үргэлж аюултай довтолгоог хийх  хурд , зохион байгуулалт сайтай    байсан. Тийм ч учир маш хүнд тоглолт байлаа. Хожил хэдийгээр азаар олдсон ч бидэнд маш чухал 3 оноо байв. Бид  бууж өгөлгүй тэмцсэн  нь хамгийн чухал.

Марко Курц (Кайзерслаутерн) Манай баг доороос ахисан багийн хувьд Хамбургтай маш сайн тоглолоо.   Бид давуу байдлаа ашиглан өрсөлдөгчийнхөө хүчийг барах оролдлого хийсэн. Хоёр удаа хаалганы шон онож аз дутсан . Гэхдээ иймэрхүү тоглолтонд боломжоо алдах  нь энгийн зүйл.

Фрайбург- Көлн (3:2)

Робин Дут (Фрайбург) Баг маань тоглолтын эхнээс  дуустал тэмцсэн. 2:2 дараа хожигдох  аюул нүүрлэсэн ч багийхан маш сайн ойлголцдогоо харуулж чадлаа.

Звонимир Солдо ( Көлн ) 0:2 болсны дараа  бид өөрсдийн хариуг барисан. Дараа нь бид илүү ихийг хүссэн ба үүнийхээ  шийтгэлийг  амссан. Гэртээ юмтай харихад 90 минут бидэнд дэндүү богино байлаа.

GD Star Rating
loading...
Майнц хожиж, томчуудын хямрал үргэлжилсээр, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. buya says:

    ene germanii lig ih goy yumaa!!! joohon bj bgaad l henii ch taamaglaj baigaagui shine bag garch ireeed but nirgeed haychih yum .. 2 jiliin omno yaalaa bas ….

    GD Star Rating
    loading...
  2. M says:

    хоффенхайм хэмээх 2500 хүнтэй тосгоны баг хэдхэн жилийн дотор дээшилсээр байгаад бундэслигт орж ирсэн жилээ НАМРЫН АВАРГА болж байлаа гэж, 2 жилийн өмнө.

    гол довтлогч Вэдад Ибисевич улирлын 2дугаар хагаст бэртэл аваагүй байсан бол тэд аваргуудын лигийн эрх кармаалах байсан гэдэг би л лав итгэж байлаа.

    GD Star Rating
    loading...
  3. vol says:

    bi germny.nii lige.g so.doggvi gsn odoo mainz yasan bol gd medeellig ni hardag bolloo. Bundesligi.g so.dog bolj bna daa. ankh BOSTON ih gurwaliig vvsgej bna ged togloltuudiig vzseer bgad fan ni bolson hehe. mainz 05 sn bna. Omnoh uliral Хоффенхайм namar yamar bailaa daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: