loading...
Манчестер ситигийн дасгалжуулагч Роберто Манчини болон багийн ахлагч Карлос Тевес нар хувцас солох өрөөнд маргалдсан тухай Английн хэвлэлүүд шуугиж байна. Ньюкэслийг 2 : 1-ээр ялсан тоглолтын дундуур энэ үйл явдал болсон бөгөөд Манчинигийн тактикт дургүйцсэн Тевес дасгалжуулагчдаа үг хаяжээ. Баг нь тухайн үед 1 : 1-ээр тэнцэж тааруухан тоглож байсан болохоор Манчини ч Тевесийн өөдөөс маргалдсан гэнэ. Тэрээр Тевесийг дасгалжуулагчынхаа үгийг дагах ёстой гэж ”мундагдсан” бололтой.
Тевес энэ тоглолтын 18 дахь минутад торгуулийн цохилтоос гоол оруулсан. Гэвч 24 дэх минутад тэд хамгаалагчдынхаа алдаанаас болж Гутьерресийн гоолыг алдсан. Сити энэ тулаанаас оноо алдаж болох байсан ч Адам Жонсоны хувийн тоглолт багаа аварсан юм. Тевес Марк Хьюзтэй дажгүй харилцаатай байсан болохоор түүнийг халагдахад эсэргүүцэж байсан тоглогчдын нэг. Мөн Роберто Манчинигийн бэлтгэлийн арга барилыг шүүмжилж ярилцлага өгч байсан юм.
Манчестер ситигийн хамгаалалт 7 тойргийн тоглолтонд ердөө 3 гоол алдсан. Энэхүү хана хэрэм мэт хамгаалалт тэдний амжилтын түлхүүр болж байгаа ч Манчинигийн хэтэрхий хамгаалалтад анхаарлаа хандуулж байгаа нь Тевесийн уурыг хүргэж буй гэнэ. Одоогоор Тевес шигшээ багтаа тоглохоор Манчестерийг орхисон байгаа.
loading...




umhii tevez hohino udahgui bandan halaagaasai
loading...
haha teveziin harj bgagee zanaj bga yumshig
loading...
Энэ гоё багийг хэтэрхий хамгаалуулж тоглож байгаа нь үнэхээр онцгүй. Үнэтэй олон сайн довтлогч нар, дажгүй довтолгоны хагасууд байхад талбайгаар дүүрэн хамгаалах чиглэлийн тоглогч нар гүйлдээд байх юм.
loading...
Xaxa th yaya toure, Barry, De jong ntr 3 tseverlegch
loading...
Ital xulbumbugiin stil.
loading...
ta nar zaiil setgegdel bichsen sheesnuud
loading...
name erguu bhaa , tevez manchini.g her uzen yaddag ni ter zurgan deerees haragdaj bn daa kk
loading...
ene 2 2-laa english-eer taaryy yridag ychir bue buenee mother fuck gj xaraagaad daraa hi gar bariltssan gesen, Ymar orchyylagch abj xereldtei bish
2-laa mongol baisan bol alatsaxgui yu,
loading...