Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Индиана Пейсерс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: 32-50 амжилтыг үзүүлсэн. Гэхдээ энэ нь Нетс, Тимбервульвз, Визардсаас илүү л дээ.

Ерөнхий дасгалжуулагч: Жим О’Брайн дахиад л гүйгээд л байдаг багийг удирдана. (Өнгөрсөн улиралд тэд НБА-ийн хоёр дахь хурдан баг болсон) Энэ удаа түүний систем нь холбон тоглогчид илүү өгөөжөө өгөх биз ээ.

Гол гарз: Трой Мерфи, Эрл Уатсон, Лютер Хед.

Гол олз: Даррен Коллисон, Пол Жорж, эрүүл байвал Тайлор Хансборо, Лэнс Стифенсон, магадгүй Магнум Ролл (драфтын хоёрдугаар бүсийн сонгол. Гэрээ хийгдээгүй байгаа)

Байж болох хамгийн сайн хувилбар: Даррен Коллисон ирснээр Пейсерс илүү сайжрана. Дорнодын 8-р байрны төлөө өрсөлдөх биз.

Юу болох бол: Өнгөрсөн улирал Даррен Коллисон олдсон минут бүрийг гайхалтай сайнаар ашиглаж, нэр хүндээ тун сайнаар өсгөсөн. Даррен Коллисон харин энэ удаа өөрийгөө бүрэн харуулах ёстой. Өөрөөр хэлбэл Даррен Коллисон сайн нөөц тоглогч биш сайн тоглогч гэдгээ л харуулна гэсэн үг.

Ер нь Пейсерсийн тоглолт Даррен Коллисонгоос хамаарах болно. Тэр багийн амжилтын гол хүчийн зүйл нь байх хэдий ч Трой Мерфигийн орон зайн маш ихээр үгүйлэгдэх биз ээ. Түүний орон зайг Тайлор Хэнсборо, Жош МакРобертс, заримдаа Дэнни Грэнжер нөхөх гэж оролдоно. Энэ бол асуудал.

Мерфи багийн хувиараа ч, амжилтаараа ч хоёр дахь холын зайн мэргэн бууч төдийгүй самбараас авалтын мастер байсан. Өнгөрсөн улирал Хансборо самбарт шаггүй авьяастай гэдгээ харуулсан ч Трой Мерфигийн зэрэгт бол хүрэхгүй ээ.

Өнгөрсөн жил тэдний баг довтолгооны самбараас авалтаар лигтээ 29-д, хамгаалалтын самбараас авалтаар 22-д байсан. Тэд хэдийгээр run and gun буюу хурдан довтолгооны хувилбарыг сонгодог ч самбараас авалт бол маш чухал. Энэ ачаа Хэнсборо, МакРобертс, сайжирч буй Рой Хибберт, магадгүй Жефф Фостер дэр бууна.

Ямар Пейсерс ирэх улиралд тоглох вэ? Индиана ирээдүйд том том солилцоог багагүй хийх байх. Одоогийн бүрэлдэхүүн бол дутуу.

Бид Дэнни Грэнжерээс шилдэг, идэвхитэй, үр дүнтэй тоглолтыг нь хүлээх нь мэдээж. Даррен Коллисон багийнхандаа маш их нөлөөлнө. Эсвэл түүний орыг залгах Ти Жей Форд, Эрл Уатсон ч юм уу.

Дэнни Грэнжер, Даррен Коллисон нарын авьяаслаг залуугаас гадна нэг хүнээс хүмүүс маш их зүйлийг хүсч байгаа. Рой Хибберт довтолгоонд тааруу ч хамгаалалтанд дажгүй. Түүний тглосон минутанд харьцуулсан үзүүлэлт нь өнгөрсөн улирал эрс өссөн. Түүний гол анхаарах зүйл нь алдаа хийхээ л болих хэрэгтэй. Тэгэх аваас түүнд бүрэн боломж бий.

Хибберт 36 минутад дунджаар 16,7 оноо, 8,2 самбар, 2,3 блок шотыг өнгөрсөн жил хийжээ. Гэхдээ тэр өнгөрсөн улирлын турш 69 тоглолтонд гараанд гарахдаа ердаа гуравхан удаа 36 минут тоглосон байна.

Брэндон Раш сайн, Пол Жорж их итгэл хүлээж байгаа, Дантэй Жонсоос юу ч гарч магадгүй. Ер нь Пейсерсд авьяас бий.

Таамаглал: 35 ялна. Даррен Коллисон энэ багийн гол хөдөлгүүр болно. Тэр яг дасгалжуулагч Жим О’Брайний тоглолтонд таарсан тоглогч. Түүнчлэн 4 дугаарын байрлал буюу хүчний довтлогчийн байрлалд алдаа олон гарах байх.

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Индиана Пейсерс, 7.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Huurhii says:

    Ene bag ch hol yavahku bh oo. busad baguud yamar bga bilee. edniih ulam dordoh bz. Uul n geo bag bsan yumsan.haramsaltai

    GD Star Rating
    loading...
  2. KOBE says:

    Өнгөрөгч сүпер ням гарагийн Лондонгийн алдарт дербийн тулаан Челси vs Арсеналын тоглолт үнэхээр гоё тоглолт болж өнгөрсөн билээ. Энэхүү тоглолтын баатрууд болох Дрогба, Алекс нарын гайхалтай гоолыг одоо ч хүмүүс ярьж, үзсээр байгаа билээ. Үүнээс ч дутахааргүй нэгэн сонирхолтой мэдээ нь NBA–ийн аварга багын тоглогч Кобе Брайнт болон бусад NBA-ийн алдартнууд энэхүү тулааныг үзэж сонирхсон ба тэд Челсиг гоол оруулах мөчид хөөрөлдөн баярлалдаж, тоглолтын дараа Челсигийн хувцас солих өрөөнд баяр хүргэн, халуун дотноор уулзацгаасан байна.

    Кобе өөрөө Дрогбагийн фэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн тэрээр хөлбөмбөгийн 2 багын үнэнч дэмжигч бөгөөд Роналдино-г Испанийн аврага Барселона-д байдаг байхаас дэмждэг болсон ба Английн аварга Челсиг мөн адил дэмждэг фанат ажээ. Учир нь энэ 2 багын фанатууд нэгнээ үздэггүйгээрээ спортын дэмжигчдийн дунд алдартай билээ.

    Тэд хувцас солих өрөөнөөс гарсны дараагаар хамтдаа сууцгааж, Челсигийн шинэчилэгдсэн дэлгүүрээр хэсэж, хөлбөмбөг болон сагс спортын талаар хөөрөлджээ. Харин Алдарт Кобе маань Аварга Челсигийн фанат бол ээж нь Ливерпүүлийг дэмждэг ажээ.

    GD Star Rating
    loading...
  3. GGG says:

    Warriors shine ezentei bolson bn.

    GD Star Rating
    loading...
  4. Blokey says:

    Pacers ene jil playoffd oroh bha. Collison bol uneheer sn toglogch

    GD Star Rating
    loading...
  5. FX says:

    Монголын номер нэг форекс сургалтын төв болох FX Club нь олон улсын валютын зах зээлийн анхан шатны сургалтандаа элсэлт авч байна. Утас:99079812, вэб http://www.fxmn.biz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: