loading...
Михаэль Баллакийн бэртэл бодож байснаас хүнд байжээ. Ханновертэй хийсэн Бундеслигийн 3-р тойргийн тоглолтын үеэр Баллак шилбэндээ бэртэл авч талбайд орхисон. Түүний бэртлийг ирэх 11 сар гэхэд эдгэрнэ гэж урьдчилсан байдлаар зарлаж байсан ч саяхан хийсэн шинжилгээгээр ирэх он гартал тоглож чадахгүй болох нь тодорхой болсон.
Байер Леверкузений дасгалжуулагч Юпп Хайнкес ”Үнэхээр харамсалтай мэдээ байна. Улирлын 2-р хагаст Баллак шинэ эрч хүчтэй эргэн ирж багтаа тус болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Баллак шигшээ багтаа эргэн ирэх хугацаагаа ч хойшлууллаа.
Өнгөрсөн ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжсөн тэрээр 11 сард 17-нд Шведтэй хийх нөхөрсөг тоглолтонд оролцох боломжтой гэгдэж байсан юм.
Харин одоо тэр 2 сард Италитай хийх нөхөрсөг тоглолтыг хүлээх хэрэгтэй боллоо.
Түүний хамгийн сүүлийн шигшээдээ хийсэн тоглолт өнгөрсөн 3 сард болно.
Баллакыг эзгүйд Байер Леверкузен 12 оноотой хүснэгтийн 5-р байранд бичигдэж байна.
loading...




odoo shigsheegeesee zodog tailah bolson do Khedira gej sain zaluu neriig chin baasdahgui e gej
loading...