loading...
Боксын Оюутны ДАШТ-ий 2 дахь өдрийн тоглолтууд өнөөдөр явагдлаа.
Өчигдөр эхний өдөр нийт 11 тоглолт болсноос манай гурван тамирчин эх орныхоо рингэнд гарч тулалдав. 64 кг-д Б.Түвшинбат Польшийн тамирчин Микал Сироваткаг 5:3 харьцаатай ялж, дэлхийн аваргын эхний хожлоо авчээ. Харин 75 кг-д Н.Шинэбаяр ОХУ-ын боксчин Андрей Ефременкотой тулалдаж, 6:0 харьцаатай ялагдсан юм. С.Эрдэнэбаяр 81 кг-д эхний тулаанаа Литвийн тамирчин Тадас Тамасаукастай тулалдаж, 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ.
Харин өнөөдөр манай оюутны шигшээ багийн гол найдлага тавьж байгаа хөдөлмөрийн баатар П.Сэрдамба , гавьяат тамирчин Н.Төгсцогт нар эхний тоглолтоо хийж ялалт байгуулсан юм . Энэ тэмцээнд манай улс гол төлөв жингүүдийн номер нэг боксчдоо тоглуулсан нь ч учиртай . Боксын оюутны ДАШТ зохион байгуулагдана гэдэг бол тэр болгон олдоод байх тэмцээн биш учраас нэгэнт эх орондоо болж байгаа томоохон тэмцээнд манайхан багаараа аваргалах зорилт тавьжээ
Өнөөдөр манай улсын нийт таван боксчин рингэнд гарч тоглолт хийсэн. Тэдний тоглолтыг үзэгч олон уухайлан дэмжиж байсан нь аргагүй л нутгийн дэвжээ өөр байдгийг харуулж байлаа . Ахмад боксчид нэг дор суун тамирчдаа дэмжихийн зэрэгцээ тактикийн зөвлөмж өгч байсан юм . Мөн манай хөгжөөн дэмжигчид хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орны боксчдыг дэмжиж байсан нь содон байлаа .
loading...




manai mongol boxeruud urgelj 1 my naizuud uraagsha.bi oros ulsaad surj bga kursant
loading...