Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » Серби хагас шигшээд шалгарсан эхний баг

GD Star Rating
loading...

17 дахь удаагийн эрэгтэйчүүдийн Волэйболын ДАШТ-ий 3-р шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Итали улсад зохиогдож байгаа уг тэмцээн тун өвөрмөц системаар зохион байгуулагдаж байна. Нийт 3 шатыг давж байж багууд хасагдах шатанд шалгарч байгаа бөгөөд өмнөх шат тус бүрт хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.
Одоогоор 3-р шатны хэсгийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна.
Өнгөрсөн шөнө явагдсан хэсгийн 2-р тойргийн тоглолтонд Оросын шигшээ баг Сербид ялагдаж хагас шигшээд өрсөлдөх боломжгүй боллоо. Дэлхийд чансаагаараа 2-рт эрэмбэлэгдэж байгаа Оросын шигшээ Сербитэй хийсэн тоглолтоос ердөө нэг л сет авсан бөгөөд 1 : 3-аар ялагдал хүлээсэн байна. Сербүүд энэ ялалтыг авснаар хамгийн түрүүнд хагас шигшээд шалгарах болзлоо хангалаа. Учир нь тэд эхний тойрогт Аргентинийг мөн 3–1-ээр ялаад байсан юм. 2010 оны Дэлхийн лигийн аман хүзүү хүртсэн Оросуудыг энэ тоглолтонд гол фавиротаар нэрлэж байсан. Гэвч Сербийн Иван Миликович тэдний эсрэг ганцаараа 26 оноо авч багийнхаа ялалтад том тус хүргэсэн.
Мөн оросуудын өөрсдийнх нь олон хэрэггүй  алдаа ялагдлын гол шалтгаан болсон. Сербийн дасгалжуулагч Игорь Колакович энэ тоглолтын дараа ”Өнөөдрийн тоглолт намайг дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болголоо. Дэлхийн аварга бол гайхалтай тэмцээн. Би энд байгаадаа баяртай байна” гэсэн бол Оросын дасгалжуулагч Даниеле Боньяли ”Манай зарим тоглогчид бага зэргийн бэртэлтэй байсан болохоор бид амжилт гаргаж чадсангүй. Бас маш олон алдаа гаргасан болохоор хагас шигшээд шалгарах боломжоо алдлаа” гэжээ.
Оросууд хэсгийн сүүлийн тоглолтууд Аргентинтэй хийнэ.
O хэсэгт Итали, АНУ гэсэн хүчирхэг багууд хамт багтсан. Олимпийн хэргэмийг эзэмшиж байгаа Америкийн шигшээ баг талбайн эзэн Италичуудтай ширүүн тоглолт хийж ялагдал хүлээлээ. Эхний сетэд Америкчууд 25–14  -өөр ялалт байгуулсан ч дараагийн үеүүдэд   23–25     26–28     22–25 гэсэн харьцаагаар ялагджээ. Америкчууд эхний тоглолтдоо Францыг 3 : 0-ээр ялаад байсан болохоор хэсгээс шалгарах боломж маш өндөр байсан. Гэвч энэ тоглолтонд ялагдсанаар байдал тун эгзэгтэй боллоо. Одоо Италичууд Францыг буулган авч чадвал хагас шигшээд үлдэх боломжтой. Тэд 1998 онд түрүүлснээсээ хойш ийн өндөр амжилтанд хүрч чадаагүй байгаа. Италийн довтолгоонд Алессандро Фрэй болон Кристиан Савани нар тогтвортой тоглож 17, 16 оноо авчээ. Матья Чернич 12 оноогоор багтаа тус болсон Одоогоор ДАШТ-ий оноонты лидерээр бичигдэж байгаа Америкийн Клэйтон Станли, багийн ахлагч Рэйд Придди нар оноо 19, 20 оноо авсан. Аль аль тал нь хүчтэй хамгаалалтыг гол зэвсгээ болгож байсан бөгөөд хамгаалалтын тулаанд 15-12 -оор Америкчууд илүүрхсэн. Италийн багийн ахлагч Валерио Вермилья ”Үнэхээр өндөр түвшний тоглолттой гайхалтай тулаан боллоо. Тоглолтын турш хүнд үе бидэнд олон тохиолдсон ч хамтдаа байж энэ мөчийг давж чадлаа. Энэ бол удахгүй эхлэх шийдвэрлэх мөчүүдийн эхлэл байлаа” гэжээ.

Q хэсэгт Кубын шигшээ Испанийг буулган авч хэсгийн анхны ялалтаа авлаа. Өмнө нь энэ хоёр баг олон улсын тавцанд цөөнгүй удаа таарч байсан бөгөөд 18  дахь уулзалт нь энэ болсон. Куба 3 : 1-ээр ялалт авч 2 оноотой болсноор энэ хэсгийн бүх багуудын оноо тэнцэж байна. Робертандли Симон 8 удаа хаалт хийж 22 оноо авсан үзүүлэлтээр багаа тэргүүлсэн. Мөн Вильфредо Леон, Юоанди Лил нар тус бүр 13 оноо авчээ. Одоо хэсгээс гарах сүүлчийн тоглолтоо Кубачууд Болгартай хийнэ. Ялсан нь хагас шигшээд үлдэх учраас шөвгийн наймын тоглолт гэж нэрлэж болох юм.

Хамгийн сүүлийн хэсэгт аваргаа хамгаалж байгаа Бразилийн шигшээ багтсан. Шар өмсгөлтнүүд эхний тоглолтдоо Чехий арай ядан 3 : 2-оор ялсан. Одоо сүүлийн тулаандаа Германыг заавал буулган авч байж шилдэг 4-т үлдэх ёстой. Германчууд Чехийг 3 : 0-ээр бутниргэсэн учраас сетийн зөрүүгээр одоогоор хэсгээ тэргүүлж байна.
Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд явагдах болно.

Гуравдугаар тойрог

O бүс

Тоглолт Оноо Цуврал тоглолт
# Баг О Х Хд Х Хд Тооны харьцаа Х Хд Тооны харьцаа
1 Америкийн Нэгдсэн Улс 3 1 1 171 145 1.179 4 3 1.333
2 Итали 2 1 0 92 96 0.958 3 1 3.000
3 Франц 1 0 1 53 75 0.707 0 3 0.000
Огноо Цаг Оноо Сет 1 Сет 2 Сет 3 Сет 4 Сет 5 Бүгд Тайлан
10. 04 17:00 Франц 0–3 Америкийн Нэгдсэн Улс 16–25 14–25 23–25 53–75
10. 05 21:00 Америкийн Нэгдсэн Улс 1–3 Итали 25–14 23–25 26–28 22–25 96–92
10. 06 17:00 Итали Франц

P бүс

Тоглолт Оноо Цуврал тоглолт
# Баг О Х Хд Х Хд Тооны харьцаа Х Хд Тооны харьцаа
1 Серби 4 2 0 192 177 1.085 6 2 3.000
2 Орос 1 0 1 97 96 1.010 1 3 0.333
3 Аргентин 1 0 1 80 96 0.833 1 3 0.333
Огноо Цаг Оноо Сет 1 Сет 2 Сет 3 Сет 4 Сет 5 Бүгд Тайлан
10. 04 17:00 Серби 3–1 Аргентин 25–15 21–25 25–22 25–18 96–80
10. 05 17:00 Орос 1–3 Серби 26–28 25–16 21–25 25–27 97–96
10. 06 17:00 Аргентин Орос

Q бүс

Тоглолт Оноо Цуврал тоглолт
# Баг О Х Хд Х Хд Тооны харьцаа Х Хд Тооны харьцаа
1 Болгар 2 1 0 103 92 1.120 3 1 3.000
2 Куба 2 1 0 90 91 0.989 3 1 3.000
3 Испани 2 0 2 183 193 0.948 2 6 0.333
Огноо Цаг Оноо Сет 1 Сет 2 Сет 3 Сет 4 Сет 5 Бүгд Тайлан
10. 04 21:00 Испани 1–3 Болгар 21–25 25–27 28–26 18–25 92–103
10. 05 21:00 Куба 3–1 Испани 25–22 15–25 25–22 25–22 90–91
10. 06 21:00 Болгар Куба

R бүс

Тоглолт Оноо Цуврал тоглолт
# Баг О Х Хд Х Хд Тооны харьцаа Х Хд Тооны харьцаа
1 Герман 2 1 0 75 54 1.389 3 0 MAX
2 Бразил 2 1 0 110 99 1.111 3 2 1.500
3 Чех 2 0 2 153 185 0.827 2 6 0.333
Огноо Цаг Оноо Сет 1 Сет 2 Сет 3 Сет 4 Сет 5 Бүгд Тайлан
10. 04 21:00 Чех 2–3 Бразил 20–25 25–22 25–23 21–25 8–15 99–110
10. 05 17:00 Герман 3–0 Чех 25–23 25–18 25–13 75–54
10. 06 21:00 Бразил Герман
GD Star Rating
loading...
Серби хагас шигшээд шалгарсан эхний баг, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: