Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » Уэйдийн дебут 3 минут үргэлжиллээ

GD Star Rating
loading...

Уэйд- Леброн – Бошын хослол анхны тоглолтоо хийж нийт 38  оноо авчээ. Детройттой хийсэн тус нөхөрсөг тоглолтонд Хит 105-89-өөр өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан байна.  Тоглолтын 3 дахь минутад Уэйд баруун хөлийнхөө шөрмөсийг бэртээсэн тул талбайг орхисон. Тэрээр дахин талбайд гарсангүй. Бош нийт 20 оноо авч, 6 удаа самбараас бөмбөг авсан. Түүний 13  шидэлтийн 8 нь амжилттай болжээ. Харин НБА-гийн 2 удаагийн MVP-тэй Леброн 18 оноо авсан байна. Детройтоос Бен Гордон 17 оноог багтаа авчирсан.

Тоглолтын тойм

Хүнд бэртлээсээ эргэн ирсэн Яао Мин тоглож эхэллээ. Орландо Мэжиктэй хийсэн нөхөрсөг тоглолтонд Яао 12 минутыг талбайд өнгөрүүлсэн бөгөөд чөлөөт шидэлтээс 3 оноо авч, 3 удаа самбараас бөмбөг авсан. ”Гүйхэд ямар нэгэн зовиур мэдрэгдэхгүй байна лээ. Энэ бол бүх зүйл сайжирч байгаагын илрэл. Нэг их ядраагүй ч гэсэн бүрэн формондоо орох арай болоогүй байна. 15  саp талбайд гараагүй болохоор бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болж байх шиг байна” хэмээн тэрээр ярьсан байна.

Хьюстений дасгалжуулагч  Рик Аделман ”Тэрнийг зүгээр болсон гэж бодож байна. Бүх зүйл удахгүй  хэвэндээ орох болно” гэжээ. Орландогоос Дуа́йт Хо́вард 19  оноо авч, 12 самбараас бөмбөг авсан бол Винс Картер 14  оноо авчээ. Мэжик энэ тулаанд  97-88-аар ялалт байгуулсан.
Өнгөрсөн ДАШТ-д Аргентиний багийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон  Луйс Сколаг багийнх нь фенүүд халуун алга ташилтаар угтсан юм.

GD Star Rating
loading...
Уэйдийн дебут 3 минут үргэлжиллээ, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. magaa says:

    yooo lebron aimar bna leedeee 3iin dunduur spin ergeed slam dunk ntr hiigeed pass ntr aimar bna leee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: