Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Венус Уильямс энэ жил дахин талбайд гарахгүй боллоо

GD Star Rating
loading...

Венус Уиллиамс 9-р сарын 10-нд Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Белгийн теннисчин Ким Клистерсд хожигдсноор дэлхийд чансаагаараа 3-рт бичигдэх болсон билээ. Харамсалтай нь түүний зүүн өвдөгний хуучин гэмтэл сэдэрснээр багагүй хугцааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.
Тэрээр “Би богино хугацаанд өвдөгнийхөө бэртлийг эмчлүүлээд Их дуулгын цувралд болон холбооны цомын финалд тоглон түрүүлэхийг хүсэж байна” гэж байсан боловч түүний хүссэнээр болохгүй бололтой. Одоо 30 настай мэргэжлийн теннисчин бүсгүйн зүүн хөлний тойгны холбогч эд нь гэмтсэн бөгөөд энэ жилдээ ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болсон байна. Ингэснээр ВТА-гийн цувралууд болон Холбооны цомын финалд дүү Серенагийн хамтаар Италийн багийн эсрэг тоглох тоглолтонд оролцож чадахгүй болоод байна.

GD Star Rating
loading...
Венус Уильямс энэ жил дахин талбайд гарахгүй боллоо, 7.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: