Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Милуоки Бакс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: Тэд 46-36 амжилтыг үзүүлж сюрприз байрьсан. Гэхдээ гал тэрэгний замд нэгэн буга хөндөлссөн юм. Тэр нь Эндрью Богутын гэмтэл.

Ерөнхий дасгалжуулагч: Хамгаалалтын мэргэжилтэн Скотт Скайлс. Түүний удирдлаган доор Бакс өнгөрсөн улиралд лигийн хоёр дахь шилдэг хамгаалалттай баг болжээ. Түүнчлэн довтолгоо ч муугүй байсан. Дундын зайн олон найдвартай шидэлт нь тэдний аварсан юм.

Гол гарз: Люк Риднур, Курт Томас, Жерри Стэкхаус, Дэн Гадзурич, Чарли Белл, болон Майкл Реддийн гэмтэл бэртэл…

Гол олз: Кори Маггетте, Дрю Гуден, Лэрри Сандерс, Киён Дүүлин, Жон Брокмэн, Крис Дуглас Робертс болон тэднээс их зүйлийг хүлээж буй олон мянган фэнүүд

Байж болох хамгийн сайн зураглал: Бакс дахин сюрприз барьж плей-оффт өндөр байраар шалгарах.

Юу болох бол? Өнгөрсөн улирал шигээ сайн хамгаалаад бөмбөгөө найдвартай эзэмшээд байвал тэдэнд бүрэн боломж бий. Скайлс шинэ тоглогчид болох Маггетте, Гуден нартай сайн ажиллах хэрэгтэй болно.

Энэ баг маш гоё тэнцвэртэй болсон. Тэдэнд супер од хэмжээнд тоглох Эндрью Богут, авьяаслаг холбогч Брэндон Женнингс, хамгаалалт болон довтолгоонд жигд оролцдог бусад тоглогчид байна.

Цаасан дээр харахад бол үнэхээр сайхан баг болжээ. Дрю Гуден байхад нөөцөнд нь Люк Ричард Мба а Муте, Кори Маггетте байхад нөөцөнд нь Карлос Делфино гээд л… Тэдэн шиг арга билэг шиг зохицолдсон баг НБА-д өөр алга харагдаж байгаа.

Ирэх улирал ямар Бакс тоглох бол: Тэдэнд ахиц гарах ч энэ улирал дорнод конференц итгэмээргүй түвшинд сайжирлаа. Энэ нь магадгүй тэдэнд хэрэгтэй ч байж болох юм. Гэхдээ д Майами, Орландо, Бостонтой өрсөлдөнө гэдэг хэцүү. Скайлс энэ улирал үнэхээр их итгэл хүлээж байгаа. Тиймээс түүнд алдах эрх байхгүй. Муу тоглох эрх үгүй.

Тэд өнгөрсөн улирлын сул талаа энэ зун засахыг их оролдож, тодорхой хэмжээгээр зорьсондоо хүрсэн ч бас хийх зүйд бий гэдэг нь харагдаж байна.

Таамаг: 53 ялаад плей-оффт тун сайн өрсөлдөнө. Би бол Дорнодын 4-р байраар гарах байх гэж таамаглаж байгаа. Гэхдээ Милуоки, Чикаго, Атланта багууд гэмтлийн байдлаасаа л шалтгаалж байраа тодорхойлно.

NBCSports.com

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Милуоки Бакс, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. csms bilguun says:

    JENINGS SN TOGLOLWOL ULIRALIIN UMNUX TOGLOLTOND MUU BNLE . GOE BAG BOLJEE

    GD Star Rating
    loading...
  2. kyazga_s says:

    bogut redd jenninges gemtehgui bol ystoi galzuu play off bolnoo baks harin tiimee 4,5-d orh bha

    GD Star Rating
    loading...
  3. magaa says:

    goy bag boljeee 1eer miami 2oor orlando 3aar boston 4bairniii toloo chicago bucks atlanta ene 3orsoldoh bhooo amjilt bucks miami gogogoogogo

    GD Star Rating
    loading...
  4. dallas says:

    Милоуки энэ улиралд 53 ялна гэхэд хэцүү шдээ яаж ч бодсон. Дорнод ийм аймар болчихоод байхад. Тэд нар чинь Атланта, Бостон, Миами, Чикаго, Орландо бүсийнхээ шилдэгүүдтэй 3-4 тоглолт, Лейкэрс, Наггетс, Мавериск, Спэрс, Жаз, Санс гээд Өрнөдийн акулуудтай 2 тоглолт хийнэ. Эд нартай тоглох тоглолтууд л гэхэд нийтдээ 30 орчим тоглолт болно. 53 хожихуу?…………… хэцүү байхаа.

    GD Star Rating
    loading...
  5. wolves says:

    minii bodloor 41-41 havitsaa l amjilt gargah bhdaa 53 yalj chadahgui e

    GD Star Rating
    loading...
  6. buya says:

    Милоуки bas l goy bag shuu!!! ter jenings bas dajgui togoldog , hurdtai goy gar bn lee. deer n bogut bol super star-n hemjeend togoldog n unen. er n l goy bag daa . ih l ssain togoloosoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: