Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Ситигийн эзэн хамгийн баян

GD Star Rating
loading...

Манчестер ситигийн араб эзэн Шэйх Мансур бин Заяад хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн баян эзнээр тодорчээ. Өнгөрсөн жил энэ жагсаалтыг тэргүүлж байсан QPR багийн эзэн Энэтхэгийн тэрбумтан Лакшми Митталаас тэрээр 3 тэрбум фунтээр илүү гарч жагсаалтыг тэргүүлсэн байна. Хэдийгээр Ситигийн төлөө арилжаа наймаанд харамгүй их мөнгийг Шэйх Мансур зарж байгаа ч түүний эрдэнэсий сан дундрах байтугай жоохон ч гэсэн багассангүй. Газрын тосны үнэ өссөнөөр Масур Шэйх 3 тэрбум фунтын ашиг олжээ. Сүүлийн 2 жил Сити шинэ тоглогч авчрахад 325 сая фунтыг зарцуулсан гэсэн дүн гарчээ. Шэйхийн харамгүй цацсан их мөнгөний хэрэг ямар ч байсан гарч одоогоор Сити премьер лигийн хүснэгтийн 2-р байранд бичигдэж байна. Харин баян эзэнтэй QPR клуб Английн 2-р лигийн тэргүүлж байгаа бөгөөд ирэх улиралаас премьер лигт дэвшиж магадгүй байна. Тэгвэл тэдний Энэтхэг эзэн ч арилжаа наймаанд мөнгө харамлахгүй бизээ.
Челсигийн эзэн Роман Абрамович нэг байр ухарч 4-р байранд орлоо. Энэ нь түүний Лонодны багийг авсанаас хойшхи хамгийн доогуур чансаа болж байна.
Абрамовичийг багийнх нь ойрын хөрш Арсеналын хувьцаа эзэмшигч Алишер Усманов ардаа орхижээ. Өнгөрсөн жил энэ жагсаалтын 9-рт бичигдэж байсан Узбек-Оросын бизнесмений хөрөнгө ийнхүү огцом өссөн нь хувьцаа болон металлийн үнэ өссөнтэй холбоотой.
Доод лигийн Саутхэмптон багийг эзэмшдэг Льебхеррийн гэр бүлийн хөрөнгө 3 тэрбум фунт. Үүгээрээ тэд 5-р байранд Романы ард жагслаа.
Дараагийн байруудад Жое Льюс (Тоттенхэм , £2.7bn), Денис O’Брэйн (Селтик, £1.87bn), Станли Кроенке (Арсенал, £1.85bn), Глэйзэрийн гэр бүл (МанЮ, £1.53bn) Берни Эклестаун(QPR, £1.4bn).

GD Star Rating
loading...
Ситигийн эзэн хамгийн баян, 8.6 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. captain says:

    muusain yumnuud holbombog utgagui bolgood zugeer :mrgreen:

    GD Star Rating
    loading...
  2. Manutd says:

    QPR sain bag bn lee Epl-d garj ireh ni baraagui bolson duu harin City-tei adilhan munguur baavarlaad bhnuu yaahnuu harjil bhaas

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: