loading...
Амжилт муутай яваа Шальке 04 багийн хаалгач Мануэль Нойер багаасаа явах талаар ярив. Хамгийн сүүлд Шальке 04- Ньюрнбергт 1:2 –оор хожигдсоны дараа Шалькегийн одоогийн нөхцөл байдал өөрт нь таатай биш байгааг хэлсэн юм. Гэхдээ багтайгаа 2012 он хүртэл хийсэн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах талаар дурсаагүй байна. Энэ улирал ямар ч байсан Шалькед тоглож дараа нь байдлыг ажиглах гэнэ. Түүний хүсэл бол ирэх жил олон улсын тавцанд тоглох . Хэрэв Шальке ирэх жил аваргуудын лиг болон европын цомд тоглохгүй бол өөр багийг сонгоно гэсэн үг. Харин түүнийг Баерн Мюнхенд очно гэсэн ярианд няцаалт өгчээ.” Энэ тухай хүмүүс надаас илүү мэдэж байгаа нь намайг гайхшруулж байна” гэсэн байна. Нойерийн хэлсэн үгэнд дасгалжуулагч Феликс Магат дараахи хариултыг өгсөн байна “Миний баримтлал бол би Нойер шиг тоглогчийг олон улсын тавцанд хөлбөмбөг тоглуулах ёстойд оршино. Тийм ч учираас асуудал үүнээс урган гарч байгаа юм. Түүнчлэн гол баримтлал маань байсан үед л Мануэл Нойер шиг тоглогчийг тогтоож чадна“ “Одоогийн нөхцөл хэнд ч таатай биш байгаа нь ойлгомжтой Хэн сэтгэл хангалуун байгаа юм бэ?” гэжээ.
Өнгөрсөн жилийн дэд аварга Шалькегийн амжилт тааруу байгаа шалтгаан нь үндсэн бүрэлдхүүндээ томоохон шинэчлэл хийсэн явдал юм. Хамгаалалтын хашир туршлагатай тоглогчдыг багаасаа явуулсан нь алдаа болсон юм. Магат “ Мэдээж иймэрхүү шинэчлэл нь бэрхшээлтэй гэдгийг бүгд мэднэ. Энэ чигээрээ хэр удаан үргэлжилэхийг хэлж мэдэхгүй “ гэв. Магатын гол найдвар тавьж байгаа тоглогчидын тоонд “Раутелаар” буюу Реалын супер од Раул болон АС Миланаас ирсэн Хунтелаар нар багтаж байгаа билээ. Хунтелаар бундеслигид 4 тоглолтонд 3 бөмбөг оруулаад байгаа бол Раул 1 бөмбөг оруулсан юм.
Магатийн шинээр авсан тоглогчид
Раул довтлогч (Испани) Реал Мадрид
Клаас Ян Хунтелаар довтлогч (Недерланд) АС Милан
Хосе Мануэль Хурадо хагас хамгаалагч (Испани) Атлетико Мадрид
Николас Плестан хамгаалагч (Франц) Лилле
Чиприан Дэак хагас хамгаалагч (Румын) Клуж
Ханс Сарпей хамгаалагч, хагас хамгаалагч (Гана) Баер Леверкузен
Кристоф Метцелдер хамгаалагч (Герман) Реал Мадрид
Кириякос Пападопулос хамгаалагч (Грек ) Пириёс
Атсуто Учида хамгаалагч (Япон ) Кашима Атлерс
Ларс Уннершталь хаалгач (Герман) Пруссен Мюнстер сонирхогчдын баг
Сержио Эскудеро хамгаалагч (Испани) Реал Мурсиа
Эрик Ендрисек довтлогч (Словак) Кайзерслаутерн
loading...




ingeed het olon toglogch neg ulirald avahaar miarch bgan sht kk yag liverpool shig
loading...
poox???/ ymar olon toglogch solison yum be
loading...
oooooooo neeree ter raul huntelaar 2–n zurag ymar ineedtei yum be kekek
loading...
Manu awah saihan bolomj bn daa. Sariinhaa orlogchiig haij bgaa ferguson Adler shig haalgachig hajuugaaraa unguruulehgvi bailgvi. Awchihwal Sar-n hemjeend hangalttai hvreh haalgach daa.
loading...