loading...
Suzuka International Racing Course бол Формула-1 ийн хүнд хэцүү боловч нисгэгчдийн дуртай тойрог зам билээ. Энэ зам нь 1962 онд Хонда концерний захиалгаар Недерландийн архитектор Ханс Хугенхольцийн зургаар бүтээгдсэн юм. Түүний урт нь 5807 км ба дэлхий дээрхи цорын ганц наймын тоо хэлбэртэй Гран Пригийн зам юм. Сузукад нисгэгчдийн цөсийг хөөргөх бүх шинжийг агуулсан гэдэг. Үүний дотор эргэлтийн радиусаар нь нэрлэсэн зүүн эргэлт “130R “ , эхний секторт байдаг хамгийн хурдтай S эргэлт мөн гүйцэж түрүүлхэд тохиромжтой шулуун хэсэг зэрэг багтана.
Сузукад 1987-2006 оны хооронд Японы Гран При явагдсан бөгөөд 1989 онд Алейн Фрост болон Сенна нарын зууны хэмээн нэрлэгдсэн мөргөлдөөн мөн 1994 оны ширүүн бороон дахь тулаан, 2000 оны Шумахерийн Ферраригийн анхны аварга цол бас 2005 оны Райкконений адармаатай ялалт зэрэг гайхалтай үйл явдлууд өрнөж байлаа.
2007, 2008 онуудад Японы Гран Приг Хондагийн өрсөлдөгч Тоёотагийн Фужи уралдааны замд зохион явуулсан юм. Санхүүгийн бэрхшээлээс болж Тоёота цаашид уралдааныг явуулахаас татгалзсан учир эргээд Сузукад дээд ангилалийн хүлгүүд уралдах боломжтой болсон.
Асфальт: долгионтой
Дугуйны чанар : дунд болон хатуу
Дугуйны элэгдэл: их
Тоормосны элэгдэл : их
Бүрэн хаазлах хэмжээ: 67%
Нэг тойрогт араа солигдох тоо: 42
Топ хурд: 313 км
Бүрэн хаазлах замын урт: 1230 м 16 секундэд
Шатахуун зарцуулалт: өндөр
Чиглэл: цагийн зүүний дагуу
Зүүн эргэлт: 8
Баруун эргэлт: 10
Анхны ялагч болон гарааны түрүүг Ферраригийн Герхард Бергер авчээ.
Одоо уралдаж байгаа нисгэгчдээс Михаэль Шумахер хамгийн олон буюу 6 удаа Сузукад түрүүлсэн бол Рубенс Барикелло , Себастьян Феттель нар тус бүр нэг түрүүлж байжээ.
Red Bull Сузукад хүчирхэг байгаагаа Баасан гарагийн 2 чөлөөт уралдаанаар нотоллоо. RB6 –гийн шинэчилсэн аэродинамик нь хурдтай эргэлттэй замд маш сайн зохицож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн түрүүг авсан Себастьян Феттель болон Марк Веббер нар уралдааны эхнээс л өөрсдийн давамгайлалыг харуулж эхэлсэн юм. Эхний уралдаанд Роберт Кубица хагас секундээр, Адриан Сутил 1 секундын зайтай удаах байруудыг эзэлсэн. McLaren- ний шинэ урд хитэгний чанарыг бүрэн дүүрэн шалгах боломж нисгэгчидэд нь байсангүй. Хэмилтон , Баттон хоёулаа “Degner” эргэлтээр замаас гарцгаасан юм. Ялгаа нь Хэмилтон хашлага мөргөж машинаа эвдсэн бол Баттоны машины дугуй элсэнд суужээ. Хэдийгээр Хэмилтон жагсаалаас гарсан ч жагсаалтын 5-д бичигдсэн юм. Хэмилтоны машиныг маргааш бэлэн байлгахын тулд засварын ажил шаргуу явагдаж байна. Багийн дарга Мартин Уитмаршийн яриагаар шөнө машины аралыг солих ажээ.
Хоёрдахь чөлөөт уралдаанд мөн л Red Bull –ийн хоёр тэргүүллээ. Роберт Кубица дахин Red Bull –ийг араас ойрхон нэхсэн нисгэгч болж өмнөх хугацаагаа ч ахиулж чаджээ. Фернандо Алонсо болон Фелиппе Масса нар 4, 5-р байрт оров. Нутгийн дэвжээндээ зодоглож байгаа хоёр Япон нисгэгч Кобояаши (BMW Sauber) Ямамото (HRT F1)нар 12, 24 –р байруудад хурдлав.
Дэлхийн аварга цолын төлөө одоогоор 5 нисгэгч найдлага тавьж байгаа. Формула-1ийн сүүлийн гараа Абу Дабид аваргын титмийг хүртэх хамгийн боломжтой нисгэгчид бол Марк Веббер (202) мөн түүнээс 11 оноо бага Фернандо Алонсо (191) нар юм. Энэ хоёрын ард Хэмилтон (182) Феттель (181) Баттон (177) оноотой нэхэж яваа юм.
Тэд зам дээр гарсан мөчөөсөө Сузукад хамгийн хүчирхэг гэдгээ харуулсан. Тэдний машинд Сузука хамгийн тохиромжтой тойрог зам юм. Гэхдээ дунд болон богино эргэлтүүдэд бусдаас илт илүүрхэж байгаа ч шулуун хэсэгт хамгийн хурдтай нь биш юм. Бямба гарагт цаг агаар амжилтанд нь нөлөөлөх талтай. Маргаашийн цаг агаарын урдчилсан мэдээгээр бороо орох магадлал өндөр юм байна. Тэд хуурай замд хурдтай байгаа боловч нойтон зам дээр энэ давамгайлалаа хадгалж чадах уу? Үүнд тэдний сэтгэл зовнихгүй байгаа аж. Феттелийн үзэж буйгаар хуурай замд сайн бол нойтон замд ялгаагүй гэжээ. Хоёр нисгэгчид нь бусадтай тэмцэлдэхээс гадна хоорондын өрсөлдөөн их бий . Багийн дарга Кристиан Хорнер тэр хоёрт сэтгэл санаагаа тайван байлгаж багтаа балаг тарихгүй байх талаар ярьж байгаа нь ойлгомжтой. Өнөөдөрийн уралдаанаас маргаашийн гол өрсөлдөгчийг танихад хэцүү гэж тэд үзэж байна.
Ferrari
Баасан гараг улаануудын хувьд онцгойлох өдөр биш байв. Дугуй турших, шинэ эд ангийг тестлэх зэргээр энгийн өнгөрөөв. Сузукад хэрхэн уралдах талаар ерөнхий дүр зургаа дотроо тооцоолж байгаагаа багийн дарга Стефан Доменикали хэлэв. Алонсо Red Bull –ийн алдааг ашиглах нь хамгийн сайн боломж гэж үзэж байна. “ Сузукад маргааш үйл явдал хэрхэн өрнөхийг хүлээх хэрэгтэй. Red Bull ялагдахгүй хүчтэй харагдаж байна. Гэсэн ч олон удаа уралдаанд алдаж байсан” Зам дээр бол гүйцэх боломжууд бий. Маргааш хэн хаана ямар байр эзлэх тухайд санаа зовох хэрэггүй байх “ гэжээ. Байрлал эзлэх шалгаруулалтанд эхний 5д багтах нь түүний гол зорилго гэв. Массагийн хувьд бороотой бороогүй ялгаагүй аль болох дээгүүр байрлал эзлэх нь гол зорилго нь гэжээ.
Огт өөр хэмнэлтэй эхлүүлэх учиртай байсан Сузукагийн Баасан гараг санаснаар нь болсонгүй. Хэмилтон осолдож , Баттон түүний алдааг давтав. Хэмилтоний машины аралыг заавал солих болов. Машин их гэмтсэн учир McLaren-ний нэг ажилтан чухал шаардлагтай эд ангийг Англиас гар тээшээр авчирхаар болжээ. Өнөөдөр тэдний хувьд амжилт тааруу өнгөрлөө. Маргааш шинэ эд ангийг аль болох хурдан туршиж эерэг үр дүнг олж авахыг чухалчилж байна. Баттоний тухайд өглөө байдал хүнд байсан ялангуяа S эргэлт дээр бэрхшээлтэй тулгарсан гэжээ. Үдээс хойш машинд хийсэн өөрчлөлтийн ачаар илүү сайжирсан аж.
Renault
Тэд машиндаа ямар ч шинэчлэл хийгээгүй боловч Сузукагийн долоо хоногыг сайн эхлүүлэж байна. Кубица хоёр удаа Red Bull-ийг хамгийн ойрхон нэхэгч болов. Петров топ 10-т багтав. Тэд цаг агаарын ямар ч нөхцөлд бүх хүчээ дайчилна гэв.
2 дахь уралдааны дүн
| 1 | C.Феттель | Red Bull | 01:31.0 | 31 | |
| 2 | М.Веббер | Red Bull | 1:31.8 | +0:00.39 | 29 |
| 3 | Р.Кубица | Renault | 01:32.2 | +0:00.89 | 32 |
| 4 | Ф.Алонсо | Ferrari | 01:32.3 | +0:00.89 | 34 |
| 5 | Ф.Масса | Ferrari | 01:32.5 | +0:01.05 | 35 |
| 6 | Ж.Баттон | McLaren | 01:32.5 | +0:01.06 | 28 |
| 7 | В.Петров | Renault | 01:32.7 | +0:01.23 | 32 |
| 8 | М.Шумахер | Mercedes GP | 01:32.8 | +0:01.36 | 27 |
| 9 | А.Сутил | Force India | 01:32.8 | +0:01.37 | 26 |
| 10 | М.Хулкенберг | Williams | 01:32.8 | +0:01.38 | 26 |
| 11 | Н.Росберг | Mercedes GP | 01:32.8 | +0:01.41 | 26 |
| 12 | К.Кабояаши | BMW Sauber | 01:33.4 | +0:02.00 | 31 |
| 13 | Л.Хэмилтон | McLaren | 01:33.4 | +0:02.01 | 8 |
| 14 | Р.Барикелло | Williams | 01:33.5 | +0:02.09 | 16 |
| 15 | Н.Хайдфельд | BMW Sauber | 01:33.6 | +0:02.23 | 33 |
| 16 | С.Буэми | Toro Rosso | 01:34.0 | +0:02.54 | 32 |
| 17 | Х.Алгуэсари | Toro Rosso | 01:34.0 | +0:02.59 | 37 |
| 18 | В.Льюцци | Force India | 01:34.3 | +0:02.84 | 33 |
| 19 | Х.Ковалайнен | Lotus Racing | 01:36.0 | +0:04.63 | 36 |
| 20 | Я.Трулли | Lotus Racing | 01:36.3 | +0:04.86 | 33 |
| 21 | Л.Ди Грасси | Virgin Racing | 01:36.6 | +0:05.16 | 28 |
| 22 | Т.Глок | Virgin Racing | 01:36.8 | +0:05.36 | 28 |
| 23 | Б.Сенна | HRT F1 Team | 01:37.3 | +0:05.88 | 33 |
| 24 | С.Ямамото | HRT F1 Team | 01:37.8 | 34 |
loading...







Alonso bas Renault-d amjilt
loading...
Л.Хэмилтон McLaren, uragshaa , ene jil zaaval turuuleeree
loading...
Kimi ch uneheer gaihamshigtai tamirchin shu. uraldaaniig n uzeh ih durtai baij bilee.
loading...