Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Формула-1 » Байрлал эзлэх шалгаруулалт хойшлов

GD Star Rating
loading...

Өнөөдөр явагдах ёстой байсан Сузукагийн  Гран Пригийн  байрлал эзлэх шалгаруулалтыг зохион байгуулагчид  Ням гараг хүртэл хойшлууллаа . Үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас ийм шийдвэрийг  гаргахаас өөр аргагүй байдалд хүрэв.  Мөн үдээс өмнө зам  их устай байсан учир  гуравдах чөлөөт уралдаан   хэвийн  явагдаагүй юм. Маргааш шалгаруулалтыг орон нутгийн цагаар 10:00 эхлүүлэх бөгөөд  нэг цагийн өмнө нисгэгчид 15 минут зам дээр гарах боломжтой. Тэгсэн ч  багуудын  хийх ёстой ажилд  энэ хугацаа хангалтгүй юм. Тэдэнд  техникээ шалгаад өнгөрөх л цаг гарна. Хэрвээ Ням гарагийн үдээс өмнө шалгаруулалтыг бүр явуулах боломжгүй бол яах вэ? Энэ тохиолдолд уралдааныг зохион байгуулагчид Формула-1 ийн   спортын дүрмийн 36.2 ийн дагуу арга хэмжээ авна. Гарааны байрлалыг нисгэгчдийн дугаараар эрэмблэх  бөгөөд нэгдүгээр эгнээг  1 дугаартай Женсон Баттон ,  2 дугаартай Хэмилтонтой эзлэж ,  хоёдугаар эгнээнээс 3 дугаартай Шумахер , 4 дугаартай Росберг гэх мэтчилэн жагсаана.

Үүнтэй адил явдал 2004 онд Сузукад болж байсан аж. Тухайн үед Nr. 22 нэртэй далайн шуурга Бямба гарагийн арга хэмжээг  хойшлуулахад хүргэж байв.

GD Star Rating
loading...
Байрлал эзлэх шалгаруулалт хойшлов, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. hater says:

    Хэрэв дугаараар нь эрэмблэж уралдаан эхэлвэлч аймар уралдаан болох нь дэ. RB6 F10 зэрэг хурдтай машинууд хойгуур гараад л… аваргаа хамгаалж байгаа Button, бор жаал хоёр урдуур гарах нь Ф1-ийн дархан аврага Шумахерт том боломж гарч ирэх нь дээ. Ямартай ч энэ жилийн аврагын төлөө өрсөлдөж байгаа топ-5 ийн хооронд гал гарсан ширүүн сонирхолтой уралдаан болох нь дамжгүй нь дээ…

    GD Star Rating
    loading...
  2. Fuk says:

    Тийм байна. Дугаараар нь эрэблээд гаргаасай…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: