loading...
Энэ улиралд доод лигээс шинээр гарч ирсэн багууд хаа сайгүй л сенсаац дэгдээж байна. Жишээлбэл Италийн лигт Брешья клуб 6 тойргийн дараагаар 10 оноотой 5-р байранд бичигдэж байна. Чезена эхний тойрогт Ромаг буулган аваад дараагийн тойрогт АС Миланаас оноо зулгааж дутахааргүй сенсаац дэгдээсэн. Испанид ч гэсэн Эркулес клуб Барсаг талбайд нь буулган авсныг мартаж болохгүй. Иймээс та бүхэнд урьд өмнө нь ”Шинэ цэргүүд”-ийн бүтээж байсан хамгийн гайхалтай 10 сенсаацыг танилцуулья.
10. Хоффенхэйм (2008-09) Бундеслиг 7-р байр
Хоффенхаймын түүхээр кино хийсэн ч болохоор. Ерөөд оны эхээр Германы 8-р лигт тоглож байсан багийг Бундеслигт гарч ирэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Дитмар Хопп.
2006 оноос энэ бизнесмен төрөлх хотынхоо багийг ”өөд нь” татаж Бундеслигт ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдийг урьж, авьяаслаг залуусаар шинэ баг бүрдүүлэх болсон. Түүний хичээл зүтгэлийн үр дүн ч гарч 2008 онд Хоффенхайм Германы дээд лигт дэвшлээ.
Гэхдээ зүгээр ч нэг дээд лигт дэвшсэн нэртэй уусаад алга болсонгүй. Хурдтай, довтолгоо зонхилсон тоглолтоороо тэсрэлт хийж Бундеслигийн намрын аварга хүртэл болж шуугиан тарьж байлаа. Харамсалтай нь гол довтлогч Ведад Ибишевич нь бэртэл авснаар тэдний амжилт гэнэт ирсэн шигээ гэнэт алга болж улирлын төгсгөлд дөнгөж 7-р байранд орсон амжилттай үлджээ.
9. Ватфорд (1982-1983) 1-р Дивизион. 2-р байр
Хожмоо Английн шигшээн дасгалжуулагч болсон Грахам Тайлорын амжилтын гараа эндээс эхэлсэн. Ватфордод анх ирэхдээ Грахам ердөө 32-хон настай байсан бөгөөд дасгалжуулагчын туршлага гэхээр зүйл түүнд бараг байсангүй. Гэвч Грахам Английн 4-р лигт байсан багийг 5 жилийн дотор дээд лигт дэвшүүлж чадсан л юм даа. Тус клуб түүхэндээ анх удаа дээд лигт гарч ирсэн бөгөөд одоо ч Английн хөлбөмбөгийн түүхэн дэх агуу үсрэлтүүдийн нэгэнд тооцогддог. Ямайк гаралтай Англи довтлогч Лютер Блиссетт тэр улиралдаа гайхалтай тоглож лигийн мэргэн бууч болсон бол баг нь Ливерпулийн ард 2-р байранд орсон амжилт үзүүлсэн.
Тэр улиралын дараа Блиссеттийг АС Милан 1 сая фунтээр (тухайн үедээ асар их мөнгө байв) өөрийн болгож байжээ. 1984 онд Ватфорд ФА цомын финалд шалгарсан ч харамсалтай нь Эвертонд 2 : 0-ээр ялагдсан. Грахам 1987 онд багийг орхих хүртлээ ямар нэгэн цом хүртэж чадаагүй ч Ватфордыг дээд лигийн шилдгүүдийн тоонд оруулж чадсан юм. Өдгөө Грахам багийнхаа ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд тус багийн үнэнч фен Элтон Жон багийн хүндэт ерөнхийлөгчөөр насан туршдаа ажиллах хүндлэл хүлээсэн.
8. DWS (1963-64) Недерландын лиг. Аварга
Одоо сонирхогчын лигт тоглодог Амстердамын энэ жижигхэн багийн фенүүд 2 зүйлээр бахархдаг. Эхнийх нь Рууд Гуллит, Франк Райкаард зэрэг домогт хөлбөмбөгчид багт нь тоглож байсанд. Дараагийнх нь 1963-64 оны улиралд эхний оролдлогоороо лигийн аварга болж чадсан даа.
Олон улсын тавцанд нэр алдарт хүрч чадаагүй довтлогч Франс Геурцен тэрхүү улиралд ”галзуу” формтой байсан бөгөөд лигийнхээ мэргэн буучаар шалгарчээ. (28 гоол)
Дараа улиралд нь ч Франс лигийн мэргэн бууч болсон ч баг нь Фэйноордоос 5 онооны зөрүүтэй 2-р байранд оржээ.
7. Сент Этьен (1963-1964) Францын 1-р лиг. Аварга
Францын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай багуудын нэг бол Сент Этьен. Тэд дотоодын лигтээ 10 удаа түрүүлж цомын эзнээр 6 удаа тодорч байсан. Харин Сент Этьений энэ их амжилтын буухиа 1963 – 1964 оноос эхэлсэн гэж үздэг. Өмнөх улиралд нь доод лигт түрүүлж, цомын эзэн болсон ASSE-чууд дээд лигт эргэн ирсэн даруйдаа лигийн аварга болж байлаа.
Үүнээс хойш тус клуб 1981 он хүртэл дахин 8 удаа лигтээ түрүүлжээ. Харамсалтай нь тэр цагаас хойш клубын уналтын үе эхэлж одоо дундаж багуудын нэгэнд тооцогдох болсон.
6. Кьево (2001-2002) Сери А лиг. 5-р байр
Кьево Италийн лигт яг дээрхитэй адил гайхамшгийг бүтээсэн. Гэхдээ харамсалтай нь түрүүлж чадаагүй. Одоо Ювентусыг дасгалжуулж байгаа Луйжи дель Нери 2000-2001 оны улиралд Кьевог Сери Б лигт 3-р байр эзлүүлж клубын түүхэнд анх удаа дээд дивизионд тоглох боломжыг бүрдүүлсэн.
Санхүү муутай, бүрэлдэхүүн сул шинэ багийг дээд лигтээ үлдэж чадвал их юм гэж мэргэжилтнүүд дүгнэж байлаа. Гэвч ”Нисдэг Илжигнүүд” хэнээс ч айлгүй зоригтой тулалдаж эхний тойргоос л томоохон сенсаац дэгдээж эхэллээ. Довтолгоо зонхилсон үзүүштэй хөлбөмбөг нь олон багуудын толгойны өвчин болж байсан бөгөөд оруулсан гоолынхоо тоогоор Кьево толгой цохиж байлаа.
Бүр 6 долоо хоног лигийн хүснэгтийг хүртэл тэргүүлж үзсэн. Ингээд улирлын эцэст тэд 5-р байр эзэлж Европын эрх авч чадсан бөгөөд дараагийн улиралд нь УЕФА-гийн цомд оролдож байсан юм. 2004 онд Дель Нери явах хүртлээ Сери А лигийн 10-р байрнаас муу амжилттай улирлыг дуусгаж байсангүй. Харин дель Нериг явсны дараачаас клубын амжилт муудаж эхэлсэн
үргэлжлэл бий…
loading...




Za teged urgeljlelee hurdan oruulaarai goy medee banshdee
loading...
Европын хөлбөмбөгийн супер клубуудын C.Ronaldo, Ozil, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Agger, J.Cole, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Scholes, Chamakh, Fabregas, Pato, Pirlo, Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810
loading...
4,5-d wigan atletico orh bhaa. bas ih hurdan deeshee garsan shdee.goy medee bna
loading...
goy medee bna
loading...