loading...
Бразилийн шигшээ баг Волэйболын дэлхийн аваргад дараалан 3 дахиа удаагаа түрүүлж түүхэн амжилт үзүүллээ. Өмнө нь Италийн волэйболчид 1990-1998 оны хооронд энэ амжилтыг үзүүлж байсан юм. Дэлхийн чансааг тэргүүлэгч Шар өмсгөлтнүүд финалын тоглолтонд залуу тоглогчдоор цус сэлбэсэн Кубын багийг 3 сетэд 25-22, 25-14, 25-22 гэсэн харьцаагаар буулган авчээ. Тоглолтын өмнө мэргэжилтнүүд энэ тулааныг туршлагын эсрэг – залуу нас гэж нэрлэж байлаа.Үнэхээр ч Бразилийн хашир туршлагатай тоглогчид ямар нэгэн алдаа гаргалгүй ялалт байгуулж ялагч боллоо.
Бразилийн багийн Леондро Виссотто 19 оноо авч багийнхнаа тэргүүлсэн байна. Тэрээр өөрийн довтолгооныхоо 57 хувийг нь оноо болгожээ. Данте Амарал 8 оноо авч багтаа тус хүргэсэн бөгөөд Бразилчууд багаараа ердөө 11 алдаа л гаргасан байна. Харин Кубын багаас Вильфредо Леон 15 оноо авсан ч багийнхан нь хэтэрхий олон алдаа гаргаж байснаас ганц ч сет авч чадалгүй ялагдал хүлээлээ.
Тэмцээний эхний шатанд энэ хоёр баг нэг хэсэгт багтсан бөгөөд Куба Бразилийг 3–2-оор буулган авч байсан юм. Финал хүрэх замдаа ганц ч ялагдал амсаагүй Кубын залуус энэ жилийн ДАШТ-д дундаж насаараа хамгийн залуу нь байсан. Тиймээс дараа дараагийн дэлхийн аваргад ч тэднийг энэ бүрэлдэхүүнээрээ ирэхэд гайхах зүйл байхгүй байх.
Одоогоос 20 жилийн тэртээ Бразилд зохиогдсон дэлхийн аваргад анх Кубын шигшээ Италид ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан. Харин энэ удаа тэд Италид зохиогдсон дэлхийн аваргад Бразилд ялагдсан нь нэгийг өгүүлж байна.
Энэ жилийн ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор Бразилийн Мурило Эндрес тодорсон. Өдгөө 29 настай Мурило шигшээ багтайгаа хамт авч болох бүхий л цом, шагналыг хүртэж байна. Одоо түүний цуглуулганд Олимпийн наадмын алтан медаль л дутуу байгаа.
Онооны лидерээр Испаний Ибан Перез тодорсон бол шилдэг либерогоор Германы Фердинанд Тиллье, шилдэг давуулагчаар АНУ-н Клэйтон Стенли, шилдэг довтлогчоор Оросын Максим Михайлов нар тус тус шалгарсан байна.
Ялалтын баярынхаа дараа Родригао ‘‘Бид шигшээ тоглолтонд Кубад ямар ч боломж олголгүй буулган авлаа. Бүх л Бразилчуудын хувьд энэ бол гайхалтай мөч. Бидний дараагийн зорилго Олимпийн наадам байх болно” гэжээ. Мөн Данте ‘‘Маш хүнд нөхцөлд байдлаас ч бид хялбархан гарч чаддаг. Энэ л манай багийн амжилтын нууц” гэсэн бол багийн ахлагч Гиба ‘‘Манай багийнхан яг л гэр бүл шиг дотно байдаг. Энэ удаагийн ялалт надад насан туршид дурсагдах болно. Дараа жилийн дэлхийн цом, Олимпийн наадамд ч бид энэ амжилтаа давтахыг хүснэ” хэмээн ярьжээ.
Харин Кубын багийн ахлагч Робертанди Симон ‘‘Тэмцээний турш бидний үзүүлсэн хамгийн тааруухан тоглолт боллоо.Эхний шатанд Сербийн эсрэг бас тааруухан тоглож байсан ч гэсэн өнөөдрийнх шиг биш. Бид маш их хичээсэн ч Бразил гайхалтай байлаа. Мөнгөн медаль гэдэг чамлахаар амжилт биш. Цаашдын ирээдүй маань гэрэлтэй харагдаж байна” гэжээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтонд зохион байгуулагч Италичууд Сербид 3–1-ээр ялагдал хүлээжээ. Сербүүд ДАШТ-аас анх удаагаа медаль хүртэж байгаа нь энэ юм. Өмнөх амжилтууд нь Югославын шигшээ багийн нэр дээр явдаг.
loading...




Болдог юм болдогоороо болж.
loading...
good
loading...
Murilo Endres (BRA) hamgiin shildeg ni…2010 onii World league MVP,2010 onii World Champs MVP…Yoooooo…Iim huniig shildeg ni gene bizdeeeeee.
loading...