loading...
![]()
Өнгөрсөн улирал: 44-38 амжилтыг үзүүлж Бобкэтс багийн түүхэнд анх удаагаа плей-оффт шалгарсан.
Ерөнхий дасгалжуулагч: Лэрри Браун. Түүнийг танилцуулах шаардлага байхгүй байх. Тэр Шарлоттод ирээд чадах бүхнээ хийж байгаа. Түүнийг энэ зун Клипперс их сонирхсон ч тэр үлдэх шийдвэрийг гаргасан. Бобкэтс өнгөрсөн улиралд лигийн хамгийн шилдэг хамгаалалттай баг байсан гэж болно.
Гол гарз: Рэймонд Фелтон, Тайсон Чэндлер, Ража Белл, Тео Ратлифф, Стефен Грэхэм, Ларри Хьюз болон зарим нэг довтолгооны амжилт.
Гол олз: Шон Ливингстон, Куэми Браун, Мэтт Кэрролл, Эдуардо Нахера, Шеррон Коллинс болон бөөн бөөн санаа алдалт…
Байж болох хамгийн сайн амжилт: Шарлотт хоёр зүйлийг гол болгон наймаа хийх, эсвэл шинэ тоглогч элсүүлэх хэрэгтэй. 1. гарааны сайн холбогч олох, 2. залуу авьяасуудыг багтаа дуудах. Энэ хоёр болсон цагт тэд Дорнодын өрсөлдөөнд нэгдэнэ.
Юу болох бол? Майкл Жордан энэ багт маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Утсаар байнга ярьж, зөвлөж, дахиж ярьж, зөвлөж гээд байнга хийх хэрэгтэй. Улирал дуустал өдөр болгон ярьсан ч болно. Шарлоттод солилцоо хэрэгтэй.
Шарлотт Кармело Энтнони болон дөрвөн баг оролцсон наймаанаас Борис Диауг шууд Девин Харрисаар солиход тун ойрхон байсан. Хэрвээ энэ наймаа болсон бол Шарлоттод үнэхээр ашигтай байв. Харрис бол Шарлоттод яг хэрэгтэй байгаа тоглогч.
Гэхдээ итгэл найдвар унтраагүй ээ. Тэд холбогч авах тал дээр ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Реймонд Фелтон өнгөрсөн улирал дажгүй тоглосон. Жералд Уоллес, Стефен Жексоны нарын дараа багийн гурав дахь гол хүн байсан. Агустин холбогчийн байранд тоглох ч тэр энэ үүргийг гүйцэтгэж чадах эсэх нь эргэлзээтэй. Тайрус Томас, Жералд Уоллес, Стефен Жексон шиг тоглогчдыг тоглуулахын тулд сайн холбон тоглогч яах аргагүй хэрэгтэй.
Ер нь Агустин сайн тоглосон цагт Шарлотт өнгөрсөн улирлаас илүү тоглох боломжтой.
Ямар Бобкэтс ирэх улиралд тоглох бол? Шарлотт үзэхэд хэцүү баг. Бөөн бөөн хамгаалалт. Довтолгоог “бярдаж” хийсэн маягтай. Тэд ер нь торгуулийн шидэлтээ маш сайн хийх ёстой байх.
Дан торгуулийн шидэлт аварч чадахгүй нь тодорхой. Тэд бөмбөгөө сайн эзэмшиж, довтолгооноо хурдан зохион байгуулж, хэн ч өөрийн дураар эрсдэлтэй шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Агустин НБА-д сайн тоглоно гэдгээ одоо болтол харуулаагүй байхаа. Шон Ливингтсон тун сайхан сонголт боловч тогтворгүй.
Гэхдээ хамгаалалт өнгөрсөн улирал шиг хэвээрээ л байна. Фелтон, Чэндлерээ алдсан ч Шарлотт шилдэг хамгаалалттай багуудын нэг хэвээрээ байна. Уоллес бол НБА-ийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг. Жексон багагүй оноо авч, муугүй дамжуулалтуудыг өгнө. Гэхдээ бөмбөгөө их алдах байха.
Тиймээс энэ хамгаалалтаараа тэд плей-оффт үлдэж болох юм. Баталгаатай хэлж чадахгүй ч бүрэн боломжтэдэнд бий. Плей-оффт гараад дахиж нэг шат явна гэдэг хэцүү л бага зах зээлтэй Шарлотт мэтийн багт энэ нь том амжилт болохын сацуу санхүүгийн хувьд их ашигтай билээ.
Таамаглал: 40-42. Плей-оффт шалгарна. Гэхдээ конференцийнхээ шилдэг багт хожигдоно. Бобкэтсийн фэнүүдэд харамсах зүйл нэгээхэн ч үгүй.
loading...




за мэдэхгуй ээ. энэ баг яадаг л бол…. харин бостон маань аврага аваасай
loading...
Augustin ygd muu toglono gej hurdtai chadvartai shidelttei toglogch sh de chadnaa tsaa chine garaand gargaad baival dasaj naaldaj reed saijirna nadaa itgeerei (Лэрри Браун)
loading...
sain dasgaljuulagch bhad yug ch hiij chaddag ym bailee gedgiig yr ni bid zondoo harlaa 70aad oni havitsa baiha ymar ch od bhq bj bagiin toglolt gej ymar ym baidgiig haruulan avarga avj baisan gdg larry broun bhad bas l huchtei shuudee
loading...
bas deer ni teo ratliff memphisd sain bsan shu ene jil sain bval conf do avargiin toloo ch garaad irj magadgui
loading...