loading...
Ирэх мягмар гаригт явагдах Евро-2012-н урьдчилсан шатны тоглолтонд Жон Терри оролцох боломжгүй болсон байна. Баасан гаригт болсон бэлтгэлийн үеэр Терри бөмбөгний төлөө үсрэхдээ нуруундаа бэртэл авчээ. Тиймээс Челсигийн бэлтгэлийн бааз руу буцаж шинжилгээнд орохоор болсон гэнэ. Английн хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад энэ талаар ”Ням гаригт Английн хөлбөмбөгийн холбооны эмч нар түүний бэртлийг үзээд ирэх тоглолтонд оролцох боломжгүй гэж дүгнэсэн. Тиймээс тэр Челсигийн бааз руу буцаж явахаар болсон. Одоохондоо түүний оронд өөр ямар нэгэн тоглогч дуудаагүй байгаа” гэжээ.
Фабио Капеллогийн бүрэлдэхүүнээс одоо Фил Ягьелка болон Аарон Леннон нар бэртэлтэй байгаа. Тиймээс төвийн хамгаалалтад Рио Фердинандтай хамт Болтоны Гэри Кэхиль юм уу Ситигийн Лескоттын аль нэгийг сонгох хэрэгтэй болж байна.
Англичууд өнгөрсөн сард явагдсан хэсгийн эхний 2 тоглолтонд ялалт байгуулж 6 оноотой болсон. Ирэх мягмар гаригт тэд Черногорын багтай 3 дахь тойргийн тоглолтоо хийнэ.
loading...




Европын хөлбөмбөгийн супер клубуудын C.Ronaldo, Ozil, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Agger, J.Cole, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Scholes, Chamakh, Fabregas, Pato, Pirlo, Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810a
loading...
Энэ А гээд мал зарлалаа ч бүрэн бичиж чадахгүй юмаа.
loading...