Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Ц.Цэрэнням: Зөвхөн оновчтой цохилтонд л оноо дарна

GD Star Rating
loading...

80-аад оны дунд ба сүүл үед 54 кг-ын жинд Монголдоо босоо явсан боксын ОУХМ, Азийн боксын холбооны шүүгч Ц. Цэрэнням дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг шүүж байхтай нь таарч цөөн мөч уулзлаа.

Спорт ньюс: Сайн байна уу? Энэ удаагийн тэмцээний шүүлт ямар байна вэ. Боксын шүүлтийг булхай ихтэй гэдэг?

Ц.Ц: Тэмцээний шүүлт шударга зөв явагдаж байгаа. Одоогоор маргаантай шүүлт гараагүй байна. Тэгэхээр шүүлт сайн байгаа гэж дүгнэж болно.

Спорт ньюс: Хоёр минутаар хоёр үе тоглодог байхад бараг л хүрсэн цохилт бүхэн оноо болдог байсан. Тухайлбал нэг тоглолтын дүн 28:12 гэдэг ч юмуу. Харин энэ удаа харж байхад 3:1, эсвэл бүүр 1:0 гэсэн дүн гарч байх юм. Энэ юутай холбоотой вэ?

Ц.Ц: Дэлхийн Боксын холбооноос заавар ирсэн. Зөвхөн оновчтой цохилтонд л оноо дарна гэж. Тийм болохоор энэ удаа магадгүй оноо дарагдахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа байх. Үнэндээ бол оновчтой цохилтонд л оноо өгч байгаа нь маргааныг багсгаж байгаа юм.

Спорт ньюс: Шүүлт болон дүрмийн өөрчлөлт бүрийг тамирчдад цаг алдалгүй хүргэж чадаж байгаа болов уу? Манай шүүгч тамирчид хоорондоо мэдээлэл солилцох тал дээр хэр хамтарч ажилладаг вэ?

Ц.Ц: Дэлхийн Боксын Холбоо дүрмийн өөрчлөлтийг зөвхөн шүүгч нарт л өгдөггүй. Багш дасгалжуулагчид бүгд л нэгэн зэрэг мэдэгдэл хүлээн авдаг болохоор бидэнд мэдээллийг цааш дамжуулах шаардлага нэг их гараад байдаггүй л дээ. Гэхдээ шаардлагатай бол шүүгч тамирчид хоорондоо хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж.

Спорт ньюс: Та шүүгчээс гадна ямар ажил эрхэлж байгаа вэ?

Ц.Ц: Би спортын төв ордон дээр хүүхдийн дасгалжуулагч хийдэг. Бага дунд насны хүүхдүүдэд боксын спортын зах зухаас зааж сургаж байна даа.

Спорт ньюс: Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье.

Ц.Ц: Баярлалаа

GD Star Rating
loading...
Ц.Цэрэнням: Зөвхөн оновчтой цохилтонд л оноо дарна, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ziak says:

    Yariltslagiig buulgahdaa ner tomoyo-g olon ulsiin hellegeer zasaj bichih yostoi.Tuhain yariltslaga ogoj bui hun buruu duudsan baij bolno.
    Delhiin boksiin holboog l heleed baihaa yum shuu dee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: