Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Италийн хөлбөмбөг » Тотти ”Алтан хөл” шагнал хүртлээ

GD Star Rating
loading...

Рома клубын ахлагч Франческо Тотти Европын хөлбөмбөгийн тавцанд тоглож байгаа, үлгэр жишээ, нэр хүндтэй, шилдэг тоглогчид олгодог ”Алтан хөл” шагналын эзэн болжээ. Энэхүү шагналыг 29-өөс дээш насны тоглогчдод олгодог бөгөөд хөлбөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, эх орон болон олон улсад хэр зэрэг нэр хүндтэй зэрэг олон шалгаруурыг тавьдаг юм. Мөн энэ шагналыг  нэг тоглогч зөвхөн ганц удаа л  хүртэх боломжтойгоороо онцлогтой.
Тоттитой хамт Дэвид Бекхэм, Жанлуйжи Буффон, Дидье Дрогба, Самуель Это’о, Стивен Жеррард, Райн Гиггз, Раул, Карлос, Пуйоль, Кларен Зеедорф нар өрсөлдсөн. Шагналд нэр дэвшигчдийг олон улсын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг бөгөөд харин ялагчын нэрийг онлайн  санал  асуулгын журмаар тодруулсан.
Ромагийн фенүүдийн амьд шүтээн болсон Франческо Тотти 1993 оноос төрөлх хотынхоо багт хүчин зүтгэж байгаа. 2001 онд тэрээр карьерийн оргил амжилтаа үзүүлж Италийн Сери А лигт багтайгаа хамт түрүүлсэн. Улмаар 2006-07 оны улиралд 26  гоолтойгоор лигийн мэргэн бууч болж байлаа. Тотти клубынхээ бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч. Зөвхөн клубтээ ч гэлтгүй олон  улсын тавцанд ч Тотти маш их нэр хүндтэй. 2006 онд тэрээр шигшээ багтайгаа хамт ДАШТ-д түрүүлсэн.
2009 онд энэхүү ”Алтан хөл” шагналыг Роналдиньо хүртсэн бол өмнөх жил нь Роберто Карлос болж байсан.

Он Орон Тоглогч Клуб
2003 Italy Baggio, RobertoRoberto Baggio Italy Brescia
2004 Czech Republic Nedvěd, PavelPavel Nedvěd Italy Juventus
2005 Ukraine Shevchenko, AndriyAndriy Shevchenko Italy Milan
2006 Brazil Ronaldo Spain Real Madrid
2007 Italy Del Piero, AlessandroAlessandro Del Piero Italy Juventus
2008 Brazil Carlos, RobertoRoberto Carlos Turkey Fenerbahçe
2009 Brazil Ronaldinho Italy Milan
2010 Italy Francesco Totti Italy Roma
GD Star Rating
loading...
Тотти ''Алтан хөл'' шагнал хүртлээ, 8.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. MAN UTD says:

    Анд минь чи гоё шүү? Өнгөрсөн цаг хугацаанд хийсэн бүхнийг чинь мартахгүй. Чи бол амьд домог шүтээн минь юм шүү. Клубын хувьд МАНЮ-г Тоглогчын хувьд Тоттиг шүтдэг юм шүү. Улс бол Итал

    GD Star Rating
    loading...
  2. Togmid says:

    ha ha ene manu gsn gar yaah argagui Darhanii gar bn aa bi buur medej bn. totti-toi yu yarih be dee amid domog Italy bolon busad usluudad hundlel hurteh erhtei nuhur duu chi shuu

    GD Star Rating
    loading...
  3. MAN UTD d says:

    Chamaig yamar clubiig shitdegiig chini hen asuugaa ve TENGE GARUUDAA

    GD Star Rating
    loading...
  4. M says:

    дарханыхан маанаг, хүүхнүүд нь амархан.

    GD Star Rating
    loading...
  5. barca fan says:

    haha huuhnuud in amarhnu haha lool

    GD Star Rating
    loading...
  6. buya says:

    totti-toi bol yarih yum bhgui ee!!! gehdee aimar garuud ursuldsun bn shuuu!!! te buffon, bekhem,drogba, eto geed l . ed naraas iluu garj bn geheer totti- argaggui l olon hunii hairtai togologch yum daa

    GD Star Rating
    loading...
  7. mj says:

    hugshin oduud ihenh ni italyd togloj bhdaa avsan bnashd

    GD Star Rating
    loading...
  8. your fanat says:

    Chi bol hamgiin aguu ni

    GD Star Rating
    loading...
  9. Rossoneri says:

    Франческо Тотти бол яах аргагүй Дэлхийн манлай одуудын нэг нь байсөөн.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: